Долоогчид нь эзнээ хорлодог, түүнээс дайсан нь алах нь ховор гэлцдэг. Магад, өнөөдрийн үйл явдал, өндөрлөгт гарсан хүмүүсийн үг-үйдлээс харахад үнэн ч байж мэднэ. Нэгэн тэнэг сармагчингийн тухай үлгэр байдаг даа. Унтаж байгаа эзэн дээр нь ялаа суухад модоор толгой руу нь цохиод алдчихдаг. Үүнтэй адилхан Ерөнхийлөгчид үнэнчээ харуулах гэсэн цагдаагийн даргын үйлдэл Ерөнхийлөгчийн нэрийг баастахад хүргэв.
Улс орон бүрийн Төрийн тэргүүн болгон он солигдох мөчид ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг. Энэхүү уламжлалын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарим иргэд салаавч гарган эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ нь ардчилсан гэгддэг улс оронд байдаг л хэвийн үзэгдэл. Тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хуульд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болохыг заачихсан. Тэгтэл үүнд Ерөнхийлөгчийн өмнөөс цагдаагийн дарга ихэд гомджээ. Тиймээс олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн дүрс рүү салаавч гаргасан иргэдийг олж мөшгөөд Төрийн тэргүүнээ гутаан доромжиллоо хэмээн Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, 100 мянган төгрөгөөр торгосон байна. Атал Зөрчлийн тухай хуульд нь салаавч гаргах нь гутаан доромжилсон үйлдэлд тооцогдоно гэсэн үг өгүүлбэр даанч нэг байхгүй. Хуульд заагаагүй үндэслэлээр иргэдээ ийнхүү дарамталсан ЦЕГ-ын дарга уг нь огцрох ёстой, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсдэг хуулийн засаглалтай улсад бол шүү дээ. Мэдээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өргөдөл гомдлоо өөрөө цагдаад өгөөгүй нь нэн ойлгомжтой агаад өмнөөс нь гомдсон хүмүүсийн тухайд ялаа суулаа гээд эзнээ цохиод алдчихдаг сармагчин лугаа үйлдэл гаргаж.
-Нэг-
2024 он монголчуудын хувьд нэн хариуцлагатай, нэн чухал жил байх юм. Учир нь, ирэх зургадугаар сард болох ардчилсан чөлөөт сонгуульдаа иргэд хэр оролцохоос мөн хэр мэргэн сонголт хийхээс ирээдүйн дөрвөн жилийн өнгийг тодорхойлно. Товчхондоо энэ жил юу тарина, түүнийгээ ирэх он жилүүдэд хурааж авна гэсэн үг. Үзэл бодол үнэт зүйлээ мөнгөөр арилжвал авлига, хулгай луйвар хурааж авна. Асуудлын мөн чанар нь үүндээ бий, түүнээс буруу сонголт хийчхээд дараа нь жүжигчин Амараа шиг би юу хийчих вэ гээд шүдэнз зураад зогсч байж болохгүй.
УИХ-ын ес дэх удаагийн сонгууль удахгүй, тавхан сарын дараа болно.Энэ удаагийн парламентын сонгууль өмнөх найман удаагийн сонгуулиас ялгарах хэд хэдэн онцлох зүйлтэй.
Нэгд, монголчууд нийтдээ 126 хүнийг сонгоно. Үүний 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвшинэ. Хоёрт, 78 хүнийг бүсчилсэн том тойргоос сонгоно. Бүсчилсэн том тойргийн нэг сул тал нь зурагтаар байнга гардаг, эсвэл сошиалаар лайв хийдэг, мөн мөнгө тараадаг улстөрчдөд сонгогдох магадлал өндөр. Өнөөгийн парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүнийг зургаа дахь удаагаа сонгогдсон Н.Энхболд тэргүүлж байна. Араас нь Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Х.Баделхан жагсана.
Найман удаагийн сонгуулийн үр дүн, монголчуудын хийсэн сонголтоос харахад танихгүй бурханаас илүү таньдаг чөтгөрөө дугуйлсаар ирсэн нь онолын хувьд болоод практикийн хувьд ч нотлогдсон.
Тиймээс өнөөдрийн амьдралаа өөрчилмөөр байвал ядаж намуудын мөрийн хөтөлбөр, амлалт, бодлогыг унш. Хувь хүний ёс зүй, ёс суртахуун, хандлага, харизмыг нь харж, мэдэх сонгогчийн наад захын боловсрол, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Алийн болгон хар масс, харанхуй улныхан байх билээ.
Гуравт, улстөрийн намууд хэнийг жагсаалтад багтаах нь зөвхөн улс төрийн намуудын болон улстөрчдийн асуудал биш, сонгогч бидэнд ч хамаатай. Монголд албан тушаалын “нөж” атгаж төрсөн гэмээр, ээлж халаагүй дарга, сайд хийж ирсэн улстөрч цөөнгүй. Тэглээ гээд тэд эдийн засгаасаа хулгайлсан уу гэхээс эх орноо хөгжүүлсэнгүй. Эхнээсээ заримынх нь хулгайлсан, луйвардсан нь ил цагаан болж байна. Тэдний хулгай хийхэд бидний саналаа худалдсан нь ч нөлөөлсөн. Сонгогчдын хувьд тарьснаа хурааж, хүртэх ёстойгоо хүртэж яваа. Гэвчиг хожим зурагтныхаа өмнө, хэн нэгний дүрс рүү дунд хуруу гаргахгүйн тулд иргэд олон нийт, нэн ялангуяа залуус сонгуульдаа идэвхтэй оролцох, саналаа өгөхөөс өөр гарц байхгүй.
-Хоёр-
1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Монголд парламентын сонгууль найман удаа, Ерөнхийлөгчийн сонгууль мөн найман удаа, ИТХ-ын сонгууль долоон удаа явагдсан. Атал сонгогчдын ирц анхны чөлөөт сонгууль явагдсан 1992 онтой харьцуулахад 2020 онд 21.96 хувиар буурчээ. Тэр тусмаа 18-35 насны залуусын гуравны нэг нь саналаа өгдөггүй бол эсрэгээрээ 55-аас дээш насны сонгогчдын ирц 80-95 хувьтай гардаг аж. Тэгэхээр өөрсдөө саналаа өгөхгүй байж өвөө эмээгийнхээ сонгосон сонголт руу салаавч гаргаад ямар ч нэмэргүй. Нэг ийм онигоо бий, хэзээ ч сугалаа худалдаж аваагүй хэрнээ сугалаанд хожуулаад өг гэж бурханаас байнга гуйдаг нөхөр байж л дээ. Бурхан түүнд ядаж ганц удаа сугалаа худалдаад авчихаач дээ гэсэн гэдэг.
УИХ-ын найм дахь удаагийн сонгууль явагдсан 2020 оны байдлаар монголчуудын 27.8 хувь буюу 903 мянган хүн ядуу гэсэн ангилалд багтаж байна гэх судалгаа бий. Үүн дээр дөрөөлж иргэдийн саналыг худалдаж авах явдал цөөнгүй гарсан.
Жишээ нь, 2020 оны парламентын сонгуулиар зарим тойрог дээр нэг сонгогчид өгсөн бэлэн мөнгөний хэмжээ 300 мянган төгрөгт хүрсэн гэх “тамхины цэг”-ийн яриа оргүй хоосон цуурхал бас биш. 2020 онд Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нар БГД-т мөнгө тарааж байгаад бичлэгтэйгээ баригдсан. Энэ мэтчилэн сонгууль болгоноор мөнгө тараалаа, царцаа нүүлгэлээ гэх гомдол зураг хөрөг, баримт нотолгоотойгоо СЕХ-нд хэдэн арваараа ирдэг ч хэн ч хариуцлага хүлээлгэдэггүй, бас хэн ч хариуцлага хүлээгээгүй ирсэн. Сонгуулиар мөнгө тараасан гэж шоронд ордоггүй юм аа гэхнээ гишүүнээсээ эргүүлэн татагдсан улстөрч Монголд байна уу, байхгүй.
Сонгогчдын саналыг худалдаж авсан улстөрчид шархаа нөхөж авлига, хулгай хийнэ. Авлига хулгай хийсэн мөнгөөрөө ахиад сонгогчдыг худалдаж авна. Энэ чөтгөрийн тойргоос гармаар байвал салаавч гаргах биш саналаа зөв өгөх юм шүү дээ.
Батбаяр 2024-01-03 202.9.40.68
Үнэхээр ёс зүйгүй асуудал бол энэ олон сонгогдсон гишүүд.. Монгол улс эдгээр дарга нарын үед хэрхэн хөгжсөн юм бэ.. Хэзээ ч дахин сонгогдох ёсгүй хүмүүс.. Залуу нэр цэвэр хүмүүст зайгаа тавьж өгөх ёстой.. Ичих нүүр гэж байх ёстой..
Нэргүй 2024-01-03 66.181.161.68
Ерөнхийлөгчөа айлын гадаа нохой болгоод уясан байхад нв яагаач үгүй байж 3 хуруу гаргасны төлөа торгож байгаа нь пялдаг зан гэхээс өөр юу гэхэв
ГХО гэдэг чинь баялаг оргүй хоосноос бүтээхийн нэр ...монголын баялгийг бараг татваргүй өгчөөд ГХО гэхээ болио... 2024-01-03 202.5.202.2
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-03 212.174.130.51
Арай дэндүү нахаал байна иуу тэнэг монголчууд
Иргэн 2024-01-03 66.181.181.164
Ийм ёс зүйгүй үйлдэлийг зөв болгоод байвал Монгол улс сөнөх тийшээ хандана. Үүгийг бичигч таньд салаавч гаргаад үзүүлвэл Та хэрхэн хандах бол. аягүй бол боож үхэж ч мэдэх юм
Нэргүй 2024-01-03 79.110.54.252
Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гээд үндсэн хуулинд бий. Бид дарангуйлагч, плутократ, феодалист нийгэм рүү ухарч байна.
Зочин 2024-01-03 66.181.185.97
Салаавчыг Хүрэлсүх хүртэл гаргадаг шүүдээ
Зочин 2024-01-03 202.55.188.114
Ямар ч байсан ёс зүйгүй үйлдлийг дэвэргэх нь буруу, хүн болгон дургуй хүнрүүгээ салаавч гаргадаг болвол яахав, чамруу хүүхэд чинь, танил чинь, хамт ажиллагсад чинь салаавч гараад байвал өөрөө хэрхэн хүлээж авах бол….
Зочин 2024-01-03 202.126.89.46
Дахин хэлье Танайх шударга үнэн үгэнд дургүй сайт. Эмээ Нямсүрэн өвөө эмээ гэж донгосоод дэмий.
Зочин 2024-01-03 202.126.89.46
Өөрөө эмээ байж өвөө эмээгийн санал гэчихжээ. Тэхээр эмээ чи бас л өнөөгийнхийг сонгосон байж таараа.
Нэргүй 2024-01-03 103.212.119.151
ХҮҮШ ЭЭ ЭНЭ СЭТГҮҮЛЧ ЭРГҮҮ ТЭНЭГ НӨХӨР ҮҮ ХҮҮХЭД ЧИНЬ , ЭР НӨХӨР ЧИНЬ БАГШ РУУГАА ЭЦЭГ ЭХ РҮҮГЭЭ ЧАМ РУУ САЛААВЧ ӨГӨӨД БАЙВАЛ ҮЗЭВ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙНА ГЭЭД СУУЖ БАЙХ УУ ЖОНХУУГИЙН ТЭЖЭЭВЭР ЭЭ
Нэргүй 2024-01-03 202.126.89.162
Хүрэлсүхийн дүрсрүү салаавч харуулж болноо,,,гэхдээ,,, хүрэлсүхийн дүрсрүү салаавч харуулаад зогсож байгаа хүн болон түүнийг шийтгэж байгаа нөхөд бүгд жаахан сумтай юмтай л нөхөд байж таараа,,,
Нэргүй 2024-01-03 59.153.112.17
Салаавч ажиллагаа явагдлаа. Гэнэт 1 нь тодроод улс төрийн тэмцэл хийх үү. Зохион байгуулалттай жонхуу жанхуу ажиллагаануудын нэг юмдаа.
Нэргүй 2024-01-03 203.23.49.69
Ардчилсан улсад Ерөнхийлөгч сайд хэнийгч хамаагүй дургүйцлээ илэрхийлдэг юм билээ Арай дэндүү бүдүүлгээр илэрхийлнэ гээч Рейганыг 1980 онд яасан ч их шог зургаар доромжилж байв даа Одоо Байден, Трампыг байнга л хиймэл оюун ухаан цахим хэрэгсэл ашиглан элдвээр гүтгэж доромжилох юм Тэд нь ч тоохгүй байх ёстой үзэгдэл мэт л өнгөрөөх юм Бид ч суралцсаар л байна Удахгүй бид сурч хүмүүжээд урагшаа явна байх даа
Нэргүй 2024-01-03 66.181.184.238
Нямсүрэнгийн хүүхэд эхдээ салаавч өгөхөд байдаг л үзэл гээд сууж байх авгай байна даа.Монголчууд эх захтай улс шүү.Сэтгүүлчид үүнийг эвдэх гэж их оролддог нь буруу юм даа.
Нэргүй 2024-01-03 66.181.183.36
chi bitgii hutsaa
Нэргүй 2024-01-03 139.5.217.52
Даанч хүүк маань эх шиг эцэг шиг байхгүй юмдаа