Өлсгөлөнгөөр намынхнаа айлгаж явсан түшээ

76:1

Өлсгөлөнгөөр намынхнаа айлгаж явсан түшээ

Өлсгөлөнгөөр намынхнаа айлгаж явсан түшээ

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшин ялалт байгуулсан Содномын Чинзоригийг танилцуулж байна.


“Намаа ч солихгүй, авгайгаа ч солихгүй” гэдэг ам тангараг тавьсан мэт Ардын намд зүтгэсээр өтөлж буй түшээ бол УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг юм.

Их улс төрд орж ирэхийн тулд өлсгөлөн зарлахаа ч мэдэгдэн, намынхнаа сандаргаж явсан түүх түүнд бий. Учир нь, тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдөж, хамгийн олон саналыг сонгогчдоосоо авсан ч УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй юм.

Өрсөлдөгч нараасаа 6000 гаруй саналаар илүүрхсэн хэрнээ УИХ-ын гишүүний тангараг өргөж чадалгүй, гудамжинд “лааз өшиглөнө” гэдэг бол ард түмнийхээ сонголтыг ч дээрэмдүүлсэн хэрэг.

Ийм тодорхой асуудал дээр Ардын намын хэрүүлч заргач гишүүд болох Ц.Нямдорж нар ч бүлх залгисан мэт дуугаа хураасанд бухимдсан уу, “өлсгөлөн зарлана” гэж мэдэгдсэн нь тухайн үедээ шуугиан дэгдээж байв.  Хэдийгээр энэ мэдэгдэл нь Ардын намынхныг “шок”-нд оруулсан ч Ардчилсан намынхныг айлгаж чадаагүй. Харин ч Г.Батхүү агсан, Д.Зоригт нар өвөрхангайчуудыг УИХ-д төлөөлөхөөр болж, тангараг өргөсөн юм.

Гэхдээ тэр хоёр жилийн дараа нь Хөдөлмөрийн сайдаар томилогдож байв. Учир нь, Ардчилсан нам 2014 онд Засгийн эрхийг хамтран барих урилгыг Ардын намд илгээснээр сонгуулиар саналаа дээрэмдүүлсэн хоёр нэр дэвшигчдээ сайдын суудал авч өгсний нэг нь С.Чинзориг гишүүн юм. Найман жилийн турш Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын дэд сайдын алба хашсан түүний хувьд тус салбарыг удирдахад асуудал гарсангүй. Гол нь нам, намын бодлогод тааруулж ажиллах хүндхэн даалгавар оногдож явсан гэдэг ч жилийн дараа Ардын намынхан Засгийн газраас гарах шийдвэр гаргаснаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч гурван жилийн дараа дахиад л Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсон.

2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан олдсоноосоо өлдөж, 2017 онд Засгийн газраа огцруулахад С.Чинзориг гишүүн У.Хүрэлсүхийн танхимд багтсан юм. УИХ-д сонгогдсон гишүүдээс нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг түүнээс илүү сайн мэдэх улстөрч байгаагүй юу, 2016 оны УИХ-ын сонгуулиар өгсөн Ардын намын амлалтыг биелүүлэх даалгаврыг тэр авсан юм.

Хамгийн эхний ажил нь олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж нарын тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 400 мянгад хүргэх хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулж байв.

Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийг ч амжилттай хийж, Багш нарын түр хорооноос шаардсан “ажил хаялт зарлана” гэх мэдэгдэлд нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хэн дуртай нь ажил хаяна гэж айлгадгаа болих хэрэгтэй” гэх хатуухан үгээр сануулга өгч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг сануулсан удаатай.

Гэхдээ сөрөг хүчний зүгээс дампуурах нь тодорхой болсон “Капитал” банкнаас Нийгмийн даатгалын сангийн 70 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг татах ажлыг гүйцэтгээгүй буруутгнаар Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын алба хашиж байсан С.Чинзоригийг буруутгасан юм.  Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд “С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал Нийгмийн даатгалын сангийн мөнгөө аваагүйгээс болж алга болсон.  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж байгаа. Би гэрээг нь авч үзсэн. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах эрх С.Чинзориг сайдад байсан. Хэрвээ банк нь мөнгөгүй бол төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөнөөс нь авах боломж ч байсан.  2019 он эхлээд "Капитал" банк муудах дохиог төв банк өгсөөр байтал С.Чинзориг мөнгөө татаж аваагүй нь түүний буруу. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа бол Н.Уртнасан, С.Эрдэнэ, Н.Номтойбаяр огт хамаагүй. Яг мөнгө алга болсон үеийн он, сараар нь хайгаад хариуцлага тооцох ёстой" хэмээн мэдэгдсэн. Харин сайд С.Чинзориг эл мэдэгдэлд “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь "Капитал"-д байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ… З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо " гэж хариу тайлбар хийж байв.

2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт дахин өрсөлдөөд ялалт байгуулсан. Гурван жил орчмын хугацаанд сул гишүүнээр ажиллаад өнгөрсөн жилээс Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.

Ардын нам дотор “Мэргэжлийн хүнээр эл салбарыг удирдуулах ёстой” гэх PR хүчтэй явсан ч Ерөнхий сайд танхимдаа туршлагатай хүн авахыг чухалчилсан уу, эдийн засагч мэргэжилтэй С.Чинзориг гишүүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсон юм.

Товчхондоо Ардын намын “авшиг”-ийг хамгийн их хүртэж байгаа гишүүн гэж тодорхойлсон ч буруудахгүй л болов уу.

МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 1986 онд төгсүүтээ Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа/АДХГЗ/-нд Төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр орж ажлын гараагаа эхлүүлсэн цаг үеэс МАН-ын гишүүн болж, тасралтгүй дэвшсээр сайдаар гурван удаа, дэд сайдаар тасралтгүй найман жил ажилласан түшээ болж байна.

Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлгээр 330 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай бол хадгаламжиндаа 3.5 сая төгрөгийн орлоготой.  25 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг тээврийн хэрэгсэлтэй, 16 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, Засгийн газрын гишүүд дотроо хамгийн ядууд орно.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1986 онд Монгол Улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
  • 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга
  • 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
  • 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
  • 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
  • 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
  • 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга
  • 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

ШАГНАЛ

  • 2001 онд Алтангадас одон
  • 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-02 203.17.23.197

Батзандан хаачсан бэ

Avatar

Иргэн 2024-01-02 70.93.178.224

Жүжиг зохиож саналыг нь ялалт ыг нь дээрэмдэж авсан нөхөд алсдаа хожоогүй дээ хөөрхийс сүнсгүй юм хийж саналыг нь дээрэмдсэндээ

Avatar

зочин 2024-01-02 202.126.89.66

Ардчилагчид, луйварчид гэдгээ харуулсан. Нэр нүүрээ иргэдийн дунд барсан. Эд нар хэн вэ гэдгийг иргэд ойлгож эхлэсэн. Үүнээс хойш Өвөрхангайчууд голдуу МАН-ын нэр дэвшигчдэд санал өгөх болсон

Avatar

Зочин 2024-01-02 76.220.74.140

Өөрөө юмгүй үлдсэндээ шаралхаад өлсөж жижиглэсэн нь тэр. Яг Монгол улс ,ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй гэдэгт мөрийцсөн ч алдахгүй.

Avatar

зочин 2024-01-02 202.126.89.66

Хэрэв иргэд өмнөх сонгуулиудад АН-ыг дэмжиж санал өгсөн бол улс орон өдийд Украинаас ч дор сүйрэх байсан

Avatar

Нэргүй 2024-01-02 188.162.254.117

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.191.20

2012 онд Өвөрхангай аймгийнхны сонголтыг Батхүү, Зоригт 2 луйвардаж дээрэмдээд Увсын 2 амьтантай наймаалцаад өөдтэй юм болоkгүй дээ!

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.188.13

Нүдний нь харц нэг л тийм сэтгэцийн гажигтай хүний янзтай шүү !

Avatar

Баги 2024-01-02 202.126.89.153

англи хэл ардын хүүхэд сурахаар монголын тусгаар тогтнолд аюул учирна. тиймээс орос хэл заах ёстой гж гуцаж бсн хулгайч даа, оросын муу тэжээвэр нохой

Avatar

Нэргүй 2024-01-02 202.9.40.173

энэ мэдээлэл хари пиар хэнд хэрэгтэй юм бэ. танай сайт дандаа хэрүүл тэмцэдл жагсаал цуглаан өлсгөлөн гэх мэт бэлэг дэмбэрэлгүй юм ярьж бичиж байхаа хэзээ болих юм бэ. Ард түмэнд хэрэгтэй мэдээллийг нь өгч байгаач ээ. Чинзориг муу хүн юм байна гэж ойлголоо Тэгээд надад ямар хамаатай бас хэрэгтэй юм бэ

Avatar

Нэргүй 2024-01-02 139.5.216.35

уншихаа л больчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж