
Хэрэв найз залуу чинь хар багаасаа үерхсэн найзтай бол тэр өдий хүртэл бие даан шийдвэр гаргаж үзээгүй ч байж мэднэ. Нэг насны ийм харилцаа түүнийг үнэнч,тууштай хүн гэдгийг харуулж байдаг. Тэд нөхөрлөлөө юугаар ч солихгүй.
Төрсөн ах
Цус уснаас өтгөн гэдэг үг байдаг. Хэрэв хайртай хүний тань хамгийн сайн найз нь түүний төрсөн ах бол тэр гэр бүлээ нэгдүгээрт тавьдагийн шинж. Тэр гэр бүл зохиож сайхан амьдарч чадна. Тэр ахтайгаа дотно байдаг нь найз нөхөдгүйдээ биш. Ердөө л цусан төрлийн холбоог илүүд үздэгээс тэр.
Түүний аав
Аав нь түүний шүтээн төдийгүй хамгийн их хүндэлдэг хүн бол тэр ирээдүйд аав шигээ л хүн болно. Найз залуугаа илүү сайн мэдэхийн тулд аавтай нь сайн танилц.
Түүний ээж
Хайртай залуу нь ээждээ илүү сайн, үгнээс нь гардаггүй байх нь эмэгтэйчүүдийн хувьд хар дарсан зүүд л гэсэн үг. Харин хүүгийнхээ төлөө бүхнийг хийдэг, найз шиг нь байдаг ээж бол сайн ээж юм шүү. Хатуу ээжийн хөвгүүд эмэгтэй хүнийг хайрлаж бас хүндэлж сурсан байдаг.
Түүний нохой
Нохой бол хүний үнэнч анд. Хэрэв нохой нь түүний хамгийн сайн найз бол найз залуу тань үнэнч занг дээдэлдэг хүн юм. Тэр чанга ярихаас илүү хийж бүтээхийг илүүд үзнэ.
Бүсгүй
Түүнд эмэгтэй найз байдаг бол тэр эмэгтэй хүний саналыг хүндэлдэг нэгэн аж. Гэхдээ найз эмэгтэйгээ өөрөөс чинь илүүд тавих үгүйг сайн ажигла. Тэдний хооронд найз нөхдөөс илүү холбоо байхыг үгүйсгэхгүй.
Хуучин найз бүсгүй
Хуучин найз бүсгүйтэйгээ энгийн харьцаатай байхад муу юм огт байхгүй. Харин хайртай залуу чинь хуучин найз бүсгүйгээ гол өрсөлдөгчөө гэж боддог бол болгоомжтой бай.
Туслах
Түүний эргэн тойрны бүх хүмүүс түүний найз байж таарахгүй. Хэрэв тэр хүн болгоныг найз гэдэг бол түүний жинхэнэ найз хэн болохыг олж мэд.
Найз нөхөдгүй
Түүнд найз байдаггүй гэж үү? Ямар ч найзгүй байна гэдэг маш сэжигтэй. Тэр нэг бол орчноос тасарсан эмгэгтэй нэгэн эсвэл тэр эелдэг нэгэн биш.
О. Халиун