"Шинэ автобусанд сууж үзье" гэж ярилцах хүмүүс автобусны буудал дээр цөөнгүй таарав. Хүсэн хүлээсэн автобусаар үйлчлүүлсэн зарим нэг нь дулаахан, өнгө үзэмжтэйг нь онцоллоо. Зарим нь хоёр, гурван автобус өнгөрүүлж, шинэ автобусанд суухаар хүлээж байгаагаа хэлсэн юм.
Нэгэн ахмад настан "Би анх удаагаа шинэ автобусаар үйлчлүүллээ. Дулаахан, тав тухтай юм. Өвлийн хүйтэнд цонх нь цантдаггүй гэдэг нь үнэн юм байна" гэв.
Түүний хажууд суусан зорчигч эмэгтэй "Шинэ автобусанд анх удаагаа сууж, үйлчлүүлж байна. Шинэ автобусаа зөвхөн хотын төв гэлтгүй гэр хорооллын чиглэлд явуулах хэрэгтэй. Ялангуяа Шархад, Шадивлан, Өвөрсогоотын чиглэлд хүйтэн, бохир, хуучирсан автобус үйлчилдэг. Дотор нь суугаад явахаар шатахуун бензин үнэртдэг" тухай ярьж, өөрийн саналаа хэлсэн юм.
Тэрбээр захын хорооллоос өдрийн цагаар ойролцоогоор 20 минут автобус хүлээсэн бол төв зам хэсгээр 6-7 минут хүлээж автобусанд сууж байна гэлээ.
Автобусны дараагийн буудлаас суусан эмэгтэй "Шинэ автобус дулаахан, сайхан байна. Өдрийн цагаар хүн цөөтэй учраас дажгүй юм. Иргэд цөөн автобусаа өвлийн хүйтэнд удаан хүлээгээд их хэцүү байна. Шинэ автобус нь хурдан орж ирээсэй гэж бодож байлаа" гэсэн юм.
Ахмад настан зорчигч "Шинэ автобусаас гадна өмнөх ногоон автобусны хэргийг үнэн зөв шийдэх хэрэгтэй байна. Тэр их мөнгө татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Өчигдрийн хийсэн ажлаа нулимж хаячихаад, дахин шинэ автобус худалдаж авлаа. Эцсийн бүлэгт тэр хариуцлага алдсан улсуудтайгаа хариуцлага тооцож, ял өгөх ёстой. Тэгж байж улсын ажил урагшилна" гэдгийг хэлэв.
Нийслэлчүүд шинэ онтой зэрэгцэн хөл дүүжлэх унаатай болсон. Эхний 35 шинэ автобус Ханын материал-Офицер, ТЭЦ-3-Улаанхуаран зэрэг чиглэлд иргэдэд үйлчилж байна. Иргэдийн зүгээс шинэ автобус дулаан, үйлчлүүлэхэд тухтай байгааг хэлж байгаа юм.
Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобусыг хүлээн аваад буй. Уг автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилаад байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс үйлчилгээнд гарч эхэлсэн. Шинэ автобусуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ.
АВТОБУСНЫ БОГИНО ЭРГЭЛТИЙГ БИЙ БОЛГОЖ, ХҮЛЭЭГДЛИЙГ БАГАСГАНА
Хотын дарга Х.Нямбаатар нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг нэвтрүүлэхээр болж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Тэрбээр "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1017 автобусаар 1170 автобусны зогсоолоос өдөрт 400-500 мянган зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. Өнөөгийн нийтийн тээврийн төлөвлөлт нь дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцлыг ихээхэн үүсгэж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Улаанбаатар хотын газар зүйн хэлбэр болон одоо байгаа авто замын сүлжээнд тулгуурлан зорчигчийг хотын аль нэг захаас нөгөө зах руу дамжин суух нөхцөлтэйгөөр богино эргэлтийг бий болгож автобусны хүлээгдлийн хугацааг багасгахаар ажиллаж байна. Урьдчилсан төлөвлөлтөөр,
- Энхтайваны өргөн чөлөө
- Чингэлтэйн өргөн чөлөө
- Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам
- Их тойруугийн гудамж
- Нарны зам
- Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон.
Дээрх зургаан урт чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх үндсэн 40 богино эргэлтийн чиглэлд 494 автобус, хот орчмын 15 чиглэлд 89 автобус үйлчилнэ.
Харин их багтаамжийн автобус явах боломжгүй хотын захын хорооллуудаар үйлчилгээ үзүүлэх дунд багтаамжийн таван чиглэлд 25 автобус, нийт 74 чиглэлд 1075 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 11-13 километр цаг байгаагаас 18-20 километр цаг буюу 25 орчим хувиар, чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгаж төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суулт нэмэгдэх хэдий ч зорчилтод зарцуулах хугацааг 10-30 хувиар буурна гэж тооцоолоод байна.
ГАР УТАСНЫ АППЛЕЙКШНЫГ НЭГДҮГЭЭР САРДАА БАГТААН НЭВТРҮҮЛНЭ
Хотын дарга Х.Нямбаатар "Намайг олон хүн автомашины дугаарын хязгаарлалтыг хийлээ гэж дайрч, давшилж байна. Иргэд олон нийт бухимдалгүй яахав. Бид замын хөдөлгөөн зохицуулалтаа тооцох, төлөвлөх, шинэ шугамуудыг нэвтрүүлэх хугацаа зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ хязгаарлалтын хугацаандаа шинэ шугамуудыг нэвтрүүлнэ. Үүнтэй зэрэгцэж гар утасны апплейкшнуудыг нэгдүгээр сардаа багтаан нэвтрүүлнэ. Зорчигчийн автобус хүлээх хугацааг тооцож, гаргана.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-наас мөрдөж эхэлнэ.
Энэ хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана. Хоёрт, Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлана. Хязгаарлах захиргааны тодорхой аргууд хэрэглэж байж түгжрэлийн эсрэг бодитойгоор тэмцэнэ" гэдгийг онцолсон юм.
Журмууд ирэх 2024 оны нэгдүгээр сарын 15-нд болох НИТХ-ын хурлаар батлагдахаар цахим сайтад байрлаж, олон нийтэд мэдээлэх гэнэ. Улаанбаатарын авто зам дээр жилд дунджаар 20 мянган осол гардаг. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа гэдгийг албаныхан онцолсон.
Гэрэл зургийг Ч.ДАРХАНБАЯР
Дорж 2024-01-03 66.181.191.214
оферцороор эргүүлж түгжрэл үүсгэж байхаар амгалангаар эргүүлвэл сайн бна
zochin 2024-01-03 202.9.40.243
Dugaariin hyzgaarlaltaa bolioche.MAN hulgaichuud shig 2 mashingui.ta nar shig tuseviin mungeer durtaidaa zugaalga.salhind garaad yvdaggui.hoolnii munge oloh gj ydarch yvaa ard tumnee bitgii horij.tsagdaad.helsen bolgonoor chin hultsengui nomhon baij bn.Odoo bolno
Уншигч 2024-01-03 91.98.54.119
гамтай, цэвэрхэн ,ухамсартай, биeэ, биeэ хүндлээд, жолооч үйлчлүүлэгчдээ тайван найрсаг хандаад яваарай. Монгол сайхан болно оо.
Нэргүй 2024-01-03 202.55.188.105
дугаарын хязгаарлалт үр дүнгээ өгч байгаа, НТээвэр хурдан шуурхай болсон бн лээ.
гэр хороолол, хот зах гэж ялгаварламааргүй санагдсан, нэг хот шүү дээ.
Нэргүй 2024-01-03 139.5.217.187
ер нь бол автобусныхаа өнгийг янз бүрийн өнгөтэй байхаар захиалсан бол зүгээр байсан юм уу. Чиглэл болгон өөр өөрийн өнгөтэй, хүмүүс холоос хараад таних боломжтой. Энэ өнгө бол яахав нэг их муухай харагдахгүй байгаа ч арай л бараан харагдаад бгаа юм даа
Монгол хүү 2024-01-03 64.119.29.63
ЭНЭ ШИНЭ АВТОБУСНЫ ӨНГӨ ЗҮСНИЙ ТАЛААР САНАЛАА ХЭЛЭХГҮЙ БАЙЖ БОЛШГҮЙ МЭТ…кк
АВТОБУСНЫ ӨНГӨ ЗҮС ШОРООН СААРАЛ ҮНСЭН ӨНГӨТЭЙ БАЙГАА НЬ УТААНЫ ӨНГӨТЭЙ ИЖИЛСЭЭД Л БАЙХ ШИГ БАЙНА ДАА. БОЛДОГ ЮМ БОЛОВ УУ? ҮЛДСЭН ЗАХИАЛГЫН АВТОБУСНУУДАА АЯТАЙХАН ТОД ҮЗЭМЖТЭЙ ӨНГӨӨР БУДУУЛДАГ АРГА БАЙГАА БОЛОВ УУ? ЗҮГЭЭР САНАЛ ШҮҮ!!!
Нэргүй 2024-01-03 103.57.95.207
ger horoolliihon for n evdene. nusaa niine shulsee hayna. suudliin bureesiigbn urna. yanz buriin hund achaagaa zuune tegejdee shalnii devsgeriig n huulna. bariuliig n tasdana. iluu dutuu yumiig n tuuna. your n l zavaan ulsuud baidgiin
Нэргүй 2024-01-03 139.5.217.187
ахуйгаас ухамсар төрнө гэдэг болохоор арай цэвэр автобусыг арай өөрөөр ашиглах байлгүй дээ
зочин 2024-01-03 59.153.115.66
Угаартай автобуснууд их байнаа хотын даргаа. Дэнжийн 1000- Бөмбөгөр- 3, 4-р хорооллын чиглэлийн 21а, 21б, бас Сансар 39 гээд хэцүү угаартай автобуснууд их байнаа. Сольж үзээрэй. Жолооч нар утсаараа яриад явахгүй байнаа. Тамхи ч их татаж байна.
Жоохон соёлжмоор байнаа. Хотын даргаас гадна Автобусны компаниуд ажлаа хиймээр байнаа.
Нэргүй 2024-01-03 59.153.112.17
Замгүй газраар гэр хороолол дундуур яаж явах вэ. Засмал замаараа л явах хэрэгтэй. Замаа сайжруулж байж нийтийн тээвэр явах ёстой
Нэргүй 2024-01-03 66.181.190.12
иргэд маань цэвэрч, нямбай баймаар байна шүү. хир хөлс, шороо тоос үнэртүүлээд л бохир заваан явах юм. хүн байтугай нохой зугатаамаар нь ч байх юм. нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээж сурмаар.
Нэргүй 2024-01-03 172.59.188.110
Сайхан Автобус байна Энэ их түгжрэлд яаж явна даа 1 р эгнээнд машин зогсохгүй бол арай л дээр байх Нямбаатар аа хөөрхий ахмадууд аа битгий ад үзээрэй
Зочин Нэргүй 2024-01-03 103.212.119.115
Ариг гамтай,удаахан эдэлье гэж байгаа бол гэр хороолол руу явуулж болохгүй. Намхан дугуйтай, автобус дорхноо эвдэрнэ. Хуучин автобусаа зам муутай газар явуулаад дуусгах хэрэгтэй. Замаа сайжруулж байгаад гэр хороолол руу явуулна биз.
зочин 2024-01-03 103.143.41.2
3, 4-р хороолол 6-р бичил хороолол, тоосгоны үйлдвэрийн автобусуудыг шинэ автобусаар солих хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хичээлдээ явж, их зорчдог байгаа. Хүүхдүүд автобусаар зорчих тавтай тухтай нөхцөл бүрдвэл, эцэг эхчүүд унаагаар хүргэж замын түгжрэлийг нэмэгдүүлэхгүйг бодолцох хэрэгтэй.
NO 2024-01-03 202.126.89.58
Гэр хороололд явуулах хэрэггүй. Дугу нь намхан шүү дээ ойлгохгүй бна уу. Тэгээд ч заваан газар явуулах хэрэггүй ээ
Нэргүй 2024-01-03 66.181.160.61
өвөр согоот бол явдаг авс бохир хүйтэн заваан
Нэргүй 2024-01-03 66.181.161.11
Битгий xyц! 😂😂😂
ЗОЧИН 2024-01-03 202.70.44.46
Өмнөх шуналууддаа харицлага тооцох
Зочин 2024-01-03 202.21.114.170
Автобусны буудал дээр зогсдогоо БОЛИОЧЭЭ балиаруудаа. Хэлэх ч үг олдохгүй юм.