Ши Жиньпин эдийн засгийн сорилтын талаар анх удаа ам нээв

Ши Жиньпин эдийн засгийн сорилтын талаар анх удаа ам нээв

Ши Жиньпин эдийн засгийн сорилтын талаар анх удаа ам нээв

Ши Жиньпин Ням гаригт ард иргэддээ шинэ оны мэнд дэвшүүлэх үедээ эдийн засгийн хүндрэл, сорилтын талаар анх удаа ам нээлээ. Бизнес эрхлэгчид хүндхэн сорилттой нүүр тулж, иргэд ажилд орж чадахгүй байгааг тэр хүлээн зөвшөөрөв. Тэрбээр 2013 оноос хойш анх удаа шинэ оны мэндчилгээндээ эдийн засгийн хүндрэлийг дурдсан нь энэ юм.

"Зарим аж ахуйн нэгжийн хувьд хүнд үе байсан. Зарим хүний хувьд ажилд орж наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байсан. Эдгээр асуудал миний тархи толгойд эргэлдсэн хэвээр байна. Бид эдийн засгийн сэргэлтийн эрчийг идэвхжүүлэх болно" гэж Ши Жиньпин хэлжээ.

Тус улсын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшиндээ хүрч буурсан байна. Тус үзүүлэлт 2023 оны ихэнх хугацаанд сул байжээ. Өнгөрсөн оны эхний улиралд үйлдвэрлэлийн салбар богинохон хугацаанд идэвхжсэн. Гэвч үүний дараа тасралтгүй буурчээ.

Энэ мэтчилэн Хятадын эдийн засгийн салбарт үл хөдлөх хөрөнгийн уналт, залуусын ажилгүйдэл, орон нутгийн засаг захиргааны санхүүгийн дарамт зэрэг олон асуудалд нэрвэгдсэн юм. 2024 онд тус улс эдийн засгийн өсөлтөө сэргээж, төсөв, мөнгөний бодлогыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж