Шинэ оны анхны ажлын өдөр эхэллээ. Өнөөдөр Төрийн ордонд хэд хэдэн ажлын хэсэг, байнгын хороо хуралдах товтой байв. Гэсэн хэдий ч ажлын эхний өдөр УИХ-ын гишүүд ажилдаа ирсэнгүй. УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан болон ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаандаа суухаа больсон нь нэг биш нэлээд олон удаагийн тохиолдол юм. Үдээс өмнө буюу 10.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой байсан боловч нэг ч гишүүн ажилдаа ирээгүй учраас хуралдаан болсонгүй. Төрийн ордонд гишүүдийн өрөө эзгүйрч, төрийн ажил назгайрав. Харин үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 14.00 цагт эхлүүллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар нар оролцож байна. Нэр дэвшигчидтэй хийсэн сонсголын дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэх юм. Шинэ реформ, шинэ тогтолцоо шинэ бүхний эхлэл болсон шинэ оныг хариуцлагагүй, хайнга, хайхрамжгүй хуучин арга барилаар угтаж боломгүй.
Нэргүй 2024-01-02 66.181.188.13
УИХ-ын гишүүд ухамсартай улс болохоороо өөрсдөө Шорондоо очоод орчихсон байлгүй дээ ! кх кх кх
Нэргүй 2024-01-02 176.66.87.78
Шартацгаачиж…
Нэргүй 2024-01-02 188.162.254.117
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!
Зочин 2024-01-02 60.41.246.196
"24 ОНД 126 БОЛЖ ТӨРИЙН ОРДОНД ОРОГНОСОН ХУЛГАЙЧДЫН ТОО Л НЭМЭГДЭНЭ" ГЭЖ ГИШҮҮН АСАН Ц.НЯМДОРЖ ХАРИН Ч ОНОЖ ХЭЛСЭН ШҮҮ. АРД ТҮМНИЙ 1%-ийн Ч ДЭМЖЛЭГ АВААГҮЙ ЭНЭ АСУУДЛААР МАН-ын ЭНЭ ХУЛГАЙЧИД ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛЖ ҮХ-д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН. ГЭВЧ 24 ОНЫ СОНГУУЛИАР "ЦУСГҮЙ ХУВЬСГАЛ" ХИЙЖ МАН-ын 1-ч ТӨЛӨӨЛӨЛГҮЙ ШИНЭ УИХ, ЗГ БАЙГУУЛЖ УЛС ЭХ ОРНОО ЭНЭ НАМЫН СҮРЭГ ХУЛГАЙЧДААС ЭГНЭГТ ХУУ ЦЭВЭРЛЭНЭ ГЭЖ БГАА ШҮҮ, АРД ТҮМЭН.
Нэргүй 2024-01-02 202.131.233.11
Сонгууль хууль бусаар явуулахаар зэхэж байна
Нэргүй 2024-01-02 103.212.118.15
шинэ дэг, шинэ журам тогтооё! шууд гишүүнээс татах! Энэ нь сонгогчидоо дорд үзэж, сонгогчдын эрхийг ноцтой зөрчиж байнаа гэсэн үг!
Нэргүй 2024-01-02 88.230.56.178
Ажил тасалсан бол биднийг шийтгэх юмуу халаад л хаячихдаг биз дээ. Түүнтэй адил энэ амьтдыг хатуу шийтгэдэг тусгай хууль гаргах хэрэгтэй. Өөрсдөө хууль үйлдвэрлэгчид учраас ийм журам гаргах боломжгүй бол сонгуульд оролцох үед нь ам өягийг нь сайн авч баримтжуулаад түүнийх нь дагуу амыг нь асууж, эргүүлэн татдаг болох хэрэгтэй юм байна.
иргэн 2024-01-02 66.181.187.130
УИХ-ын гишүүн нэртэй ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,төрийн түшээ гэж хуцдагаа өнөөдрөөс боль,Та нар төрд ийм хандлага гаргаж байхад ухамсар дорой иргэд яаж ч байсан яахав биз дээ,Наад зах нь ЁС ЗҮЙ гэж юм баймаар юмаа,Энэ удаагийн УИХ-д дахин нэр дэвших хүн байхгүй гэдгийг ард түмэн одооноос шаардах хэрэгтэй болж байнаа,
Нэргүй 2024-01-02 124.158.107.35
дараагийн сонгуулийн ажилдаа орцшоосон юу гэж хулхидахав юу гэж шаахав яаж онхолдуулахав гэж толгойны өвчин
Нэргүй 2024-01-02 66.181.160.12
ХУЛГАЙЧИД цагаандаа гарч – эрээ цээрээ алдаж – эх захгүй болжээ . Занданшатарын зангууны үлгэр …
Zaya 2024-01-02 202.21.124.29
Гадаадад он гаргасан арай ирээгүй байгаа ш дээ
зочин 2024-01-02 122.201.26.210
ШИНЭ ОНЫ АНХНЫ ӨДӨР ЁС ЖАЯГАА БОДСОН Ч ЭНЭ ХЭД ЦУГЛАХ ЁСТОЙ. ҮНЭНДЭЭ ТӨРӨӨ ХҮНДЛЭХГҮЙ БАЙНА. УХААН УХАМСАР АЛГА ДАА
зочин 2024-01-02 66.181.176.178
дахин нэр дэшүүлээд хэрэггүй дээ