АНУ-ын Юта муж дахь хятад оюутан Кай Жуан өнгөрсөн Пүрэв гаригт буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр сургууль дээрээсээ сураггүй алга болжээ. Хүү кибер хулгайн гэмт хэргийн золиос болсон байна. Улмаар Хятад дахь эцэг эх нь гэмт этгээдийн дансанд 80 мянган ам.доллар илгээсэн тухай Ням гаригт мэдээлжээ. Гэмт этгээдүүд хүүгийн эцэг эх рүү Жуаны зургийг илгээж, мөнгө нэхсэн байсан.
Тэгвэл Юта мужийн цагдаа нар хүүг Ням гаригт Бригам хотын ойролцоох ууланд байрлах зуслангийн газарт ганцаараа, айж, даарсан байдалтай майханд байхад нь олжээ. Цагдаа нар банкны мэдээлэл, утасны бичлэгийг ашиглан Кай Жуанг олсон байна. Мөн Холбооны мөрдөх товчоо, Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яам, Хятадын бусад албаныхан цагдаа нартай хамтарч ажиллажээ. Хүү кибер гэмт этгээдүүдийн заавраар тэнд байсан гэж мэдүүлжээ.
Кай Жуаныг гэмт этгээдүүд олон хоногийн өмнөөс удирдаж байсан гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Пүрэв гаригт цагдаа нар Жуаныд очиход эцэг эх нь түүнийг алга болсныг мэдэж амжаагүй байв.
Энэ мэт хэрэг АНУ-д хэд хэдэн удаа гарчээ. Гэмт этгээдүүд солилцооны, тэр дундаа хятад оюутнуудыг айлган сүрдүүлж, хүмүүсээс тусдаа ганцаараа байхыг тушааж, видео дуудлагаар дамжуулан хянадаг. Мөн энэ хугацаандаа ар гэрийнхнээс нь мөнгө нэхэмжилдэг ажээ.
Эх сурвалж: CNN
зочин 2024-01-02 66.181.181.123
хятадууд мөрөөдөж байгаад л америк явдагшдээ, өөрийнхөө гэрт хятаддаа байгаачдээ, дурандаа ирчээд муулаад байдаг, өмхий капиталистдаа очихгүйл байгаачдээ.
зочин 2024-01-02 203.91.115.246
Тэгээд тэр коммунист социалист Хойд Солонгос, Оростоо очооч дээ, Тэнд чинь бүр дор өлсөж үхнэ тамын орон юу ч олдохгүй өлөн зэлмүүн, хүйтэн, харанхуй, үг дуугарахгүй дуугарвал шоронд хийнэ, хүүхдүүд чинь улаан бүч зүүүгээд энхрий хайрт удирдаг ч гээд жагсаалаар алхана. Улаан туг хийсгээд гялгар төмрөөр шагнаж хуураад л байна.Тэгээд ум маани бадмии хум
Зочин 2024-01-02 202.21.107.26
Энэ чинь өмхий капиталист америкийн, капиталист ёрын орны дүр төрх шүү дээ. Үүнийг л хуучин социалист системийн үед буруутгадаг байсан нь үнэхээр зөв байж дээ. Муу өмхий барууныхан сөнөж устаасайдаа. Үхсэн хатсаных нь ардчилал байдаг юм. Америк дандаа дэлхийн улс орнуудыг хагалан бутаргадаг бузар удирдлагатай орон шүү.
Нэргүй 2024-01-02 188.162.254.117
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!
Нэргүй 2024-01-02 202.9.40.173
Манай монголчуудыг бас энэ янзаар айлгаж их мөнгө авч байгаа гэсэн. Америкчуудад бол азийнхан бүгд ижил харагдана. Ер нь л онигор нүдтэй л бол хятад гэж үзээд дээрэмддэг бас эрх чөлөөнд нь халдаж зодох болон амь насыг нь бүрлэгдэг. Олон ч монгол тэнд алуулсан даа. Цагаач иргэн болох дуртай хүмүүс одоо яая гэхэв. Монгол цагаач хүн төрүүлсэн аав, ээж нь л хөөрхийлөлтэй юм