ЦЕГ: Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.02-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна

ЦЕГ: Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр саатуулан, шалгаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Н.Төгсцогтыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр саатуулан, хэргийг шалгаж байгаа гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө.

Түүний хувьд 2014 оны намар АНУ-ын Лос-Анжелесыг зорьж, сонирхогчдын боксын рингэнд хүч үзэх болсон. Клубынх нь залуус түүнийг King Tug гэж хочилдог. Тэрбээр “Хэн нэгэн намайг битгий буруутгаасай гэж хүсч байна. Мэргэжлийн спорт гэдэг ямар ч тамирчны хувьд том боломж, том завшаан байдаг шүү дээ” гэж Н.Төгсцогт хожим ярьсан байдаг. Н.Төгсцогт 17-хон настайдаа дэлхийн аваргаас медаль зүүж, 20 настайдаа Лондонгийн олимпийн рингэнд аваргын төлөө өрсөлдөж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж