Шинэ автобусаар иргэдийг хууралгүй, ногоон автобусаа шийд гэв

Шинэ автобусаар иргэдийг хууралгүй, ногоон автобусаа шийд гэв

Шинэ автобусаар иргэдийг хууралгүй, ногоон автобусаа шийд гэв

Нийслэлчүүд шинэ онтой зэрэгцэн хөл дүүжлэх унаатай болсон. Эхний 35 шинэ автобус Таваншар-Офицер, Үйлдвэр комбинат, Улаанхуаран чиглэлд иргэдэд үйлчилж байна. Иргэдийн зүгээс шинэ автобус дулаан, үйлчлүүлэхэд тухтай байгааг хэлж байгаа юм. Үүний зэрэгцээ шинэ автобусаар иргэдийг хууралгүй, өмнөх ногоон автобусны хэргийг үнэн зөв шийдэж, татвар төлөгчдийн мөнгийг төлөхийг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобусыг хүлээн аваад буй. Уг автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилаад байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс үйлчилгээнд гарч эхэлсэн. Шинэ автобусуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ.

Сануулахад, Нийслэлээс тендер зарлахад таван компани материал ирүүлснээс БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм.

Ногоон автобусны хэргээр 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийсэн талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв. Мөн хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж, үргэлжлүүлэх хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Сайханбаярыг үргэлжлүүлэн хорьж, шалгаж байгаа гэж мэдээлсэн.

Хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагдсан юм.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зч 2024-01-02 139.5.219.27

асаргаанаасаа хэзээ гарах хүмүүс вэ?

Avatar

Зочин 2024-01-02 103.57.95.13

Жинхэнэ луйварчид л шуугиулаад байгаашдээ. Бүр аргаа бараад шинэ автобусыг өөлж эхэллээ, Хуучныг яагаад ашиглаж болдоггүй юм. Баян улс гүрэн ч ингэдэггүй дээ

Avatar

Нэргүй 2024-01-02 202.126.94.205

Шинэ автобус гээд худлаа магтаад шуураад байх юм алга
Хятадын тосгон дотор л явдаг 30 хүрэхгүй суудалтай(капиталсити нийтийн тээврийн автобус доод тал 50суудалтай байх стандарттай)2 жилийн насжилттай хог оруулж ирчхээд худлаа шуураад байх юмөө
Энэ автобус2 жил болоод хог дээр гарахад Нямбаатарын багийнхан цавчсан мөнгөө аваад Монголоос зайлчихсан байна….п***а

Avatar

иргэн 2024-01-02 202.131.225.197

ногоон автобусаа ямар хаялтай биш хэргэлсэн дээр ш дээ , харин ийм худалдан авалт хийсэн дээр хаиуцлага заавал тооцох хэрэгтэй

Avatar

Ард 2024-01-02 202.9.46.10

Монголд шудрага хатууль гэж орилсон нам дагагсдыг төрд гаргасан одоол хатуу ял хуультай болохгүй бол монголыг ээлж ээлжээрээ тоносоор өр өр ул чацагауудл их болондооо солонгосыг хар хууль шиг хуультай манайх шиг жүжгиин биш малуудааа наад хуучин төмриин хог буцаа авилгач хулгаачуудаа олон жилиин ял өгггггг

Avatar

Нэргүй 2024-01-02 172.58.228.91

НОГООН АВТОБУСЫГ ДАРХАН ЭРЭНЭТ АЙМГИЙН ТОВУУДЭД ЯВУУЛАХААР БОЛЖ БПЙГАА ГЭНЭ

Avatar

Нэргүй 2024-01-02 202.179.27.64

ногоон автобусаа буцаа дархан эрдэнэтийнхэн адилхан шинэ автобус хэрэглэх эрэхтэй шүү хотоор н ингэж ялгавлан гадуурхаж болохгүй

Avatar

Зочин 2024-01-02 103.57.95.13

АН гээч улсаар нь луйвардаж сөнөөдөг эрүүгийнхний дэргэд Сумьяабазар Сүхбаатар хоёрт жараахай ч томдоно

Avatar

Amarbayasgalan 2024-01-02 125.103.115.155

Amarbayasgalan l ysnaas hyyrai garaad bna da.

Avatar

Нэргүй 2024-01-02 188.162.254.117

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-02 202.21.107.120

Том акулууд болох СУМКА,СҮХЭЭ хоёроо шалгаач ээ МАНайхаан . Улайн цайм түмний нүдэн дээр болсон луйвараа шалгалдаа

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.241

МАН ногоон атусаар сонгуулийн мөнгө хийх гэж байгаад сэгсийтэл баригдлаа даа

Avatar

Зочин 2024-01-02 103.57.95.13

Зүүдээ ярих гээд хулгайгаа гэж үүнийг хэлдэг юм

Avatar

Зочин 2024-01-02 103.57.95.13

Хэдэн ногоон автобус яах вэ. 1990-ээд оноос эхэлж Үүнийг хэдэн сая дахин нугалах хэмжээний хулгай дээрэм хийсэн, нийт ард түмэнд хамаарах үнэ ихтэй, өндөр үр ашигтай аж ахуйн газруудыг үнэгүй авсан луйварчдыг шалгах ёстойг дийлэнх иргэд хүлээж байна

Avatar

Гомбоо 2024-01-02 59.153.87.54

цагаан сараар ногоон атуус шугаманд явна, ванга шиг хэлчихье

Avatar

Зочин 2024-01-02 114.122.141.28

нэг юм өгөхөөр нөгөөг гээд байдаг тэнэг оркууд вэ

Avatar

Эрдэнэ 2024-01-02 43.242.243.158

зөв мэдээ

Avatar

зочин 2024-01-02 66.181.166.196

Ногоон автобусных шиг хэргийг ганц компанийн захирал толгой мэдээд хийж чадахгүй, дээдсийн оролцоо заавал байж таарна, Сумьяабазар, Ж. Сүхбаатар нар юу ч мэдээгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй шүү, ногоон автобусны хэргийн цаад, жинхэнэ зэнийг л олж шийтгэхийг МАН хүсэхгүй л байх шиг

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.114.80

МАН сонгуульд ялмаар байвал наад шуналтанууддаа хууль үүррүүлж шоронд нь хийх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-02 124.158.120.50

СОНГУУЛИАР БҮҮ СОНГО, ТА НАР ТОРТОЙ ЮМ, УЛ БООВОНД ХУУРТВАА

Avatar

ЗОЧИН 2024-01-02 103.212.119.173

Энэ Нямбаатар ногоон автобус ярихыг, хариуцлага тооцохыг хүсэхгүй байгаа .Учир нь өөрийн намынхан холбогдсон учир . Дээхнэ нэг сэтгүүлч ногоон автобусны хэргийг яах гэж асуухад Баттулга ,Баярцогт нарыг шалгах естой гээд ер нь тоох шинжгүй байна лээ. Баттулга.АН гэдэг үгээ тангад ном цээжилсэн үгийн санд нь энэ хоёр үгээс өөр юм байдаггүй юм уу хаашаа юм.Тэгж байгаад ногоон автобус юу ч болоогүй юм шиг явж л таарна даа.

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.179.141

битгий хөгжим тавьж өгөөрэй. Нийтийн тээвэр хамгийн нам гүм байх ёстой орчин шүү дээ. Орк жолооч нар хөгжим чарлуулаад суухаас дургүй хүргэх юм!!!!

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.115.196

Яг үнэн, ямар баар караоке биш дээ!!

Avatar

Зочин 2024-01-02 103.136.254.43

ногоон автобус одоо ашиглахаас өөр аргагүй хуучин автобусны үнээр нийслэлийн хөрөнгөөр бүртгэж аваад зөрүү мөнгийг нь хулгайч нараар төлүүлж улсыг хохиролгүй болго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж