ОХУ 90 шахед дроноор Украинд халджээ

Хуучирсан мэдээ: 2024.01.02-нд нийтлэгдсэн

ОХУ 90 шахед дроноор Украинд халджээ

ОХУ 90 шахед дроноор Украинд халджээ

ОХУ шинэ оны эхний өдөр Украин даяар 90 шахед дрон харваж, рекорд тогтоов. Энэ өдөр ерөнхийлөгч Путин цэргийн эмнэлгээр зочилсон бөгөөд дайралтаа эрчимжүүлнэ гэж мэдэгдэв.

"Хилийн Белгород хот руу Украины арми их буугаар буудсанаар 25 хүний аминд хүрч, 100 гаруй хүн шархдав. Украин дахин ийм цохилт өгч магадгүй. Тэд биднийг айлгаж, манай улсад тодорхойгүй байдал үүсгэхийг хүсч байна. Бид агаарын цохилтоо эрчимжүүлнэ. Манай энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэрэг бүр шийтгэлээ амсах болно. Белгородод халдсан нь террорист үйлдэл мөн" гэж Путин хэлжээ.

Мөн ОХУ нь Украины цэргийн дэд бүтцийг л онилно гэдгийг тэр онцлов. "Бид зөвхөн Украины цэргийн дэд бүтцийг л онилно. Мэдээж Киев болон Украины аль нэг хотод олон нийтийн эзэмшлийн газрыг онилох боломж бий. Уур минь хүрч байгаа ч бид энгийн иргэдэд халдах шаардлага байгаа гэж үү? Үгүй. Бид цэргийн байг л онилно, үүнийгээ үргэлжлүүлэх болно" гэж Путин хэлэв.

Дайн эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрт хамгийн олон хүн амиа алдсан халдлага нь Бямба гаригт болсон Белгородын халдлага юм. Энэхүү халдлагад ОХУ Украиныг буруутгаж байна. Нас барсан 25 хүний тав нь хүүхэд байжээ. Оросын баруун хэсгийн хотууд тавдугаар сараас хойш нисгэгчгүй онгоцны халдлагад байнга өртөх болсон. Гэхдээ Украины албаныхан эдгээр халдлагын хариуцлагыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. 

Даваа гаригийн халдлагын үеэр дроны хэлтэрхий унаснаас болж хэд хэдэн газарт түймэр гарчээ. Мөн баруун зүгийн Львов хотод байрлах, Украины үндсэрхэг үзэлтэн, цэргийн командлагч Роман Шухевичт зориулсан музей халдлагын улмаас ихээхэн хохирол амсав. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж