Косово Шенгений бүсэд нэгдсэнээр олон зуун хүн Европыг зорив

Косово Шенгений бүсэд нэгдсэнээр олон зуун хүн Европыг зорив

Косово Шенгений бүсэд нэгдсэнээр олон зуун хүн Европыг зорив

Европын нээлттэй хилийн Шенгений бүсэд Косовог нэгтгэсэн шийдвэр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсноор Даваа гаригт Косовогийн олон зуун иргэд Европын холбооны орнууд руу аялахаар Приштина нисэх онгоцны буудлыг зорьжээ.

Ийнхүү Косовогийн иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй, паспортгүй Шенгений бүсэд нэвтрэх боломжтой болов. Энэхүү шинэчлэлийг 2008 онд тусгаар тогтнолоо зарласан тус улсын Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзлийг бүрэн хүлээн зөвшөөрөх бас нэгэн алхам гэж үзэж байна.

Бизнесмен Рушит Сопи Приштинагаас Венийн чиглэлд нсиэх онгоцонд суухаасаа өмнө "Энэ бол маш их тайвшрал юм … сайхан санагдаж байна" гэж AFP агентлагт ярьжээ. Тэрбээр уг схемийн талаар олон нийтэд сурталчлах кампанит ажлын хүрээнд засгийн газраас зохион байгуулсан асуулт хариултын 20 ялагчийн нэг байв. Хаалга, цонх үйлдвэрлэдэг компанийн эзэн 48 настай тэбрээр бизнесийн зорилгоор Европын холбоо руу тогтмол нисдэг. "Виз бүр надад 300 еврогийн өртөгтэй байсан. Би хамгийн сүүлд паспортоо солихдоо өнгөрсөн хугацаанд зөвхөн Европын холбооны визүүдэд 2500 еврог зарцуулснаа тооцоолсон" гэж ярьжээ.

Приштина дахь Европын элчин сайдын яамд, ялангуяа Германы консулын газар зэрэг виз олгоход их ачаалалтай ажилласан хүмүүст "D-Day" визгүй байхаар зарласан байна. Германы элчин сайд Йорн Рохде өөрөө хэдхэн хоногийн өмнө косовочуудад сүүлчийн виз олгосон бөгөөд визний хугацаа "эцэст нь хаагдаж байна" гэж онцолжээ. Мөн тэрбээр энэ зуны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор нутгийн иргэдийг эх орондоо ирэхийг урьсан юм.

Косовочууд нэгдүгээр сарын 1-ний өдрийг маш их урам зоригтой хүлээж, улс орон нь Европын холбоонд ойртож буй энэ өдрийг "түүхэн өдөр" гэж хүлээн авчээ.  1.8 сая хүн амтай Косово баруун Балканы хойгийн зургаан орноос хамгийн сүүлд визээс чөлөөлөгдөж байна.

Дундаж цалин нь 400 еврог бага зэрэг давсан, залуучуудын ажилгүйдлийн түвшин 20 хувиас дээш байгаа Косово нь Европын хамгийн ядуу орнуудын тоонд ордог.

Эх сурвалж: Le Monde, AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kosava geh albanuud bol evropiig sonooj bnaa 2024-01-02 103.57.92.58

kosava geh albanuud anh serbees 1998 ond bosolgo gargaj baruunii demjiletei baildaad but tsohigdoj ylagdaj bhad nato- giin armi serb ulsiig bombogdoj hvcheer tusgaar uls bolgoj blaa daa. odoo delhiin 80 han hvleen zobshoorson uls bna. anh 0.6 say hvntei baisan bol odoo 1.5 say hvntei bolson yagaad gevel albani ulsiig bodvol kosavad baruuniihan ih mongo ogj tusalaad evropiin holvoond orohod demjed olon myangan hvnd passportoo ih mongoor zarj bna. tend hvnii ed erhtenii

Avatar

Нэргүй 2024-01-02 202.131.225.197

tgd tsaash ni

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.113.92

баахан цыганууд очиж дээ….

Avatar

y 2024-01-02 216.38.195.74

-oc-

Avatar

Нэргүй 2024-01-02 202.131.225.197

юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж