Ажиллаагүй хүмүүст цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ажиллаагүй хүмүүст цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ажиллаагүй хүмүүст цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар танилцуулж байна.

  • Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С нь Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажлын байрны шаардлага хангахгүй өөрийн хамаарал бүхий иргэдийг ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Т.О нь хуурамч гадаад паспорт гаргуулахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгч О.О-д хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.З, ахлах нягтлан бодогч Н.А, бичиг хэргийн ажилтан Ч.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажиллаагүй хүмүүст цалин олгож, бэлнээр авч захиран зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.181.91

Ажиллаагүй хүмүүст цалин олгосон хэрэг шүүхэд шилжлээ гэж уншаад сонирхож үзэв. Би бодохдоо жилийн . сард нь ажил хийсэн нэртэй хийдүүлдэг, нөгөө 6 сард нь хөдөө хээр, гадаад дотоодоор аялж өнгөрөөдөг УИХ-ын гишүүдийг л юм байх гэж бодсон чинь эндүүрчээ. Ер нь ийм хэргийг мөрдөх гэж байгаа бол УИХ-ын гтшүүдийг мөшгөх хэрэгтэй шүү. Тэд чинь хууль сурталчилна гэж 6. сар амардаг бөгөөд ихэнх нь гадаадад зугаалж цаг нөгчөөдөг, зарим нь бүр КАЗИНО хүртэл тоглодог нь батлагдсан биз дээ

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.187.173

ТТТ ХХК-д ажилаж байсан хүний нөөц нягтлан нарыг шалгавал их юм гарна да. Дотороо илэрээд өнгөрсөн

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.160.73

Өнөрцэцгийн хувьд эрх мэдэлтэй нэгэн

Avatar

S 2024-01-02 103.212.119.22

80955877

Avatar

S 2024-01-02 103.212.119.22

SEKSDN8P955I77

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж