Үндэсний брэнд бүтээгч “Green Group”-ын хамт олон "бүтээмжийн жил" болгон зарласан 2023 оноо бахдам амжилтаар дүүрэн үдэж байна. “Green Group” хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны салбараас гадна барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байна. Өнгөрч буй 2023 онд "Грийн Групп"-ын хамт олон,
- -Хоногт 100 тоннын хүчин чадалтай “Талын Монгол” гоймонгийн роботжсон технологи бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
- -Брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг улам бүр өсгөж, 20 брэндийн нийт 500 гаруй нэр төрлийн 35 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ.
- -“Актив Гарден” төслийн хүрээнд Монголын хамгийн анхны трапецан хэлбэртэй орон сууцны барилгын хоёрдугаар ээлжийг бүрэн ашиглалтад оруулав.
- – Бүтээмжээр ажиллах боломжтой ажлын байруудыг бүтээмжид суурилсан тогтолцоонд шилжүүлснээр зарим ажлын байруудын нэг сарын цалингийн хэмжээ 10 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨСГӨЛӨӨ.
- -“Грийн Групп” бизнесийн 3 чиглэлд 13 салбар компани 1200 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
- –Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Green Pride” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр улирч буй оны шилдэг ажилтнуудаа тодруулан урамшуулж, нийт 3 тэрбум төгрөгийн бодит шагналыг ажилтнууддаа олголоо. Үүнд:
- –“Gold Pride” шагналын эзэн 8 ажилтанд тус бүр 30 сая төгрөгөөс гадна аяллын эрх гардууллаа
- – 180 манлайлагч ажилтнуудыг газрын диваажин “Хайнань арал”, дэлхийн хамгийн том парк “Universal studio”, “Патаяа” шүрэн арал, үзэсгэлэнт Жэжү аралуудаар аялах эрхээр шагнаж урамшууллаа
- –150 гаруй шилдэг худалдааны төлөөлөгч, жолоочдыг IPHONE 15 PRO MAX , IPAD-аар тус тус шагнав.
Ийнхүү “Green Pride” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд 910 гаруй манлайлагч ажилтнуудыг гурван тэрбум төгрөгөөр шагнаж урамшуулахад зарцуулсан юм. Хамт олныхоо хичээл зүтгэл, хэрэглэгч, харилцагч Та бүхнийхээ дэмжлэгийн үр дүнд манай групп Монголын аж ахуйн нэгжүүдийн чансааг тодорхойлдог "Entrepreneur 2023" арга хэмжээний үеэр Монгол Улсын "2023 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙН НЭГЖ"-ээр гурав дахь удаагаа шалгарч, тэргүүлэгчийн байр сууриа бататгасан билээ.
Ирж буй 2024 оныг Үндэсний брэнд бүтээгч "Грийн Групп" "БҮТЭЭН_БАЙГУУАЛТЫН_ЖИЛ" болгон зарлалаа. Бидний түүхийг хамтдаа бичилцэж, эх орныхоо нийгэм эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний брэндийг хамтдаа бүтээж буй 1200 гаруй ажилчид, хамтрагч байгууллага, харилцагч, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье.
Та бидний хамтдаа угтах он жилүүд амжилт ололтоор дүүрэн байг!
ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП
Нэргүй 2024-01-02 59.153.113.92
нэг нүүрс олигархийн групп бхдоо…