Израилийн арми Газаас 5 бригадаа эргүүлэн татав

Израилийн арми Газаас 5 бригадаа эргүүлэн татав

Израилийн арми Газаас 5 бригадаа эргүүлэн татав

Израилийн арми Газын зурвас дахь байлдааны ажиллагаанаас таван бригадаа эргүүлэн татаж байна. Үүнийгээ тэд Хамасын эсрэг дайны шинэ үе шат эхэллээ гэж тайлбарлажээ. Энэ алхам нь Газын зурваст явуулж буй ажиллагааны гурав дахь шатны нэг хэсэг бөгөөд энэ онд ч тулаан үргэлжлэх болно гэж Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдлээ. 

Өөрөөр хэлбэл, "Цэргүүдийг эргүүлэн татна гэдэг нь байлдааны эрчмийг бууруулж буй хэрэг биш, тактикаа өөрчилж байна гэсэн үг" гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлжээ.

Газын зурвасын өмнөд хэсэг Хан Юнист долоон бригад байлдаж байна. Албаныхны мэдээлснээр, Израилийн арми Газын өмнөд хэсэгт хамгийн их хүч хаяж байна.

Хамасыг урьд өмнө ноёрхож байсан бүс нутгуудад нь дахин сэргээхгүйн тулд гурав дахь шатны ажиллагаанд их хүч шаардагдах аж. Гуравдугаар үе шат бүрэн хэрэгжиж дууссаны дараа тулаан дор хаяж есдүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. "Тиймээс урт хугацааны дайнд зориулан бэлтгэл хийж байгаа" гэж Даниел Хагари хэллээ.

Дашрамд дурдахад, Хамас бүлгийнхэн оны эхний өдөр Тель-Авив руу пуужингаар довтолжээ. Харин Израилийн Батлан хамгаалах хүчний "Iron Dome" пуужин эсэргүүцэх систем ихэнх пуужинг сөнөөсөн гэв. Сүүлийн үед Газын эргэн тойрон дахь бүс нутгийг хамарсан пуужингийн тоо тогтмол буурч байгаа тул Израилийн хүчнийхэн болгоомжлохын зэрэгцээ өөдрөг хандлагатай байна. 

Эх сурвалж: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.177.233

Ойрхи Дорнод дахь АНУ-ын 50 жилийн ноёрхолцэс болжээ

Avatar

Мөхжаргал 2024-01-02 66.181.186.220

Дор хаяж 9 сар. Израйль шалчийжээ

Avatar

Zochin 2024-01-02 202.21.96.166

NatOut North Atlantic Ter rorist organization

Avatar

Zochin 2024-01-02 202.21.96.166

NatOut North Atlantic t*******t organization

Avatar

Зочин 2024-01-02 103.212.118.253

No war

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж