СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг сонссон хуралдаан хаалттай горимд шилжив

LiveСЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг сонссон хуралдаан хаалттай горимд шилжив

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг сонссон хуралдаан хаалттай горимд шилжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг сонсоно.

Сонгуулийн ерөнхий хорооны тухай хуулийн дагуу тус хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байх хуулийн зохицуулалттай.

Сонгуулийн төв байгууллагын тухай хууль: 4 дүгээр зүйл.Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, томилох журам

  • 4.1.Хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байна.
  • 4.2.Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
  • 4.3.Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.
  • 4.4.Хорооны дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.
  • 4.5.Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.
  • 4.6.Хорооны гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч байхыг хориглоно.
  • 4.7.Хорооны гишүүн энэ хуулийн 4.6-д заасан ажил, албан тушаалд нэр дэвших буюу томилогдож сонгогдох бол чөлөөлөгдөх хүсэлтээ Хороогоор дамжуулан Улсын Их Хуралд гаргана.

Тэгвэл энэ удаад Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг чөлөөлж, тэдний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нарыг томилж, нээлттэй сонсголд оруулж байна. Чиг үүргийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилж байгаа аж. Ингэхдээ одоогийн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Б.Ганбат нарыг чөлөөлж, тэдний оронд томилогдсон албан тушаалтнуудыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээр томилж буй.

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханы хувьд Монгол Улсын Техникийн их сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сарын 5-аас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй.
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдын хувьд Цагдаагийн академийг эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан, хууль зүйн ухааны магистр, Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. Сонгинохайрхайн дүүрэгийн цагдаагийн хэлтэс, Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж буй.

Ш.ЧИМЭГ

16 : 54
2024-1-2

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг сонссон хуралдаан хаалттай горимд шилжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг сонслоо. Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг чөлөөлж, тэдний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нарыг томилохоор сонсгол хийж буй юм. Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд болон оролцогчид асуулт асууж дууслаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжив. 

11 : 12
2024-1-2

УБЕГ-ын дарга гишүүдэд "байцаагдаж" байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж, гишүүд асуулт асууж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өгч байна. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

-2024 онд шинэ тогтолцоогоор сонгууль явуулна. Иргэд, сонгогчид мэдээлэл дутуу байгаа. Та иргэдийг мэдээллээр хангахад хэрхэн ажиллах вэ. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хэрхэн хангах вэ. Бүртгэлтэй иргэд болоод хууль бусаар оршин суугаа иргэдийнхээ бүртгэлийг гаргаж чадах уу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:

-2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын нийт хүн ам маань 3 сая 516 мянга 620 гэж гарсан. Энэ бүртгэл маань улсын бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн тоо юм. Статистик хариуцдага байгууллага маань өөрсдийнхөө аргачлалаар тоолдог. Иймээс зөрүү гардаг. Зарим иргэд маань орон гэргүйгээс болоод ерөөсөө бичиг баримт аваагүй тохиолдол гардаг. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллах шаардлагатай өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Бид иргэн төвтэй бүртгэлжүүлэх ажлыг хийдэг. Хамгийн гол хийх ажил бол төрийн байгууллагуудын сан хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Хамгийн сайн хийгдсэн ажил гэвэл төрөх эмнэлэгт хүүхэд төрөхөд шууд регистрийн дугаар олгогддог. Энэхүү мэдээллийг мэдээллийн санд оруулсан. Нас баралтыг ч ийм замаар бүртгэлжүүлж байна. Сонгуульд 2700 гаруй итгэмжлэгдсэн ажилтнууд ажилладаг. Үүний 700 нь бүргэлийн газарт ажиллаж буй хүмүүс байдаг. Ялангуяа алслагдсан аймагт улсын бүртгэгч чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаадад байгаа монголчуудын бүртгэлийн тоог Гадаад харилцааны яамнаас авдаг. Энэ тоог авч харьцуулдаг. Энэ жилийн хувьд дипломат төлөөлөгчийн газруудад манай санг шууд ашиглах ажлыг хийнэ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

-Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахын тулд гадаадад байгаа иргэдийн хаягийн судалгааг авч үзсэн үү? 

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:

-Хамгийн том гарц бол опплайн байдлаар сүлжээ байгуулаад эхэлсэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн газар дүүрэг, аймгийн иргэний бүртгэлийн сантай шууд холбогдоод ажиллана. Одоогоор 7 дипломат төлөөлөгчийн газарт энэ ажлыг нэвтрүүлээд явж байна. Хуучин цахим хурууны хээгээ бүртгүүлээгүй иргэд цаасаар харилцаж, хугацаа алддаг байсан. Энэхүү ажлыг нэвтрүүлснээр өдөр шууд шийдэгдэх боломжтой болно. Шаардлагатай тоног төхөөрөмжийн багцыг 100 хувь шинэчилсэн учраас дипломат төлөөлөгчдийн газруудыг ч тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлсөн. 

 

15 : 38
2024-1-2

Д.Дэлгэрсайхан: Давхар сонгууль өгөх боломж байхгүй

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Өмнөх сонгуулиар гардаг шиг "царцаа" нүүлгэх боломжгүй болсон гэдгийг ойлгомжтой тайлбарлаж өгмөөр байна. Хаяг дээр оршин суудаггүй иргэд сонгууль өгөхөөр очвол боломжгүй гэдгийг хэлж өгмөөр байна. УИХ дээр Бүртгэл, хяналтын дэд хороо гэж бий. Энэ хороотой уялдаатай ажиллаж байна уу. Үл ойлголцох асуудал бий юу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:

-Сонгогчдын нэрсийн жагсаалт УБЕГ-ын нэгдсэн сангаас сонгуулийн насны иргэдийн нэрсийг ялган авснаар бэлддэг. Сонгуулийн мэдээллийн санг сертипикатжуулан байдлаар гардаг. Нас барсан, шилжилт хөдөлгөөн болсон бол санд өөрчлөлт оруулсантай адилхан шинэчлэгддэг. Хүн, хаяг давхцаж буй эсэхийг хянаж шийддэг. Манайх хурууны хээгээр 98 хувь нь нэр давхцахгүй сонгууль өгдөг болсон. Давхцаж сонгууль өгөх боломж байхгүй. Хаягтай холбоотойгоор тухайн иргэний хаягт өөр хүн оршин сууж байвал үл хөдлөхийн эзний гаргасан гомдлоор бусад хүмүүсийг түдгэлзүүлэх хуулийн заалт шинэчлэн оруулсан. Өмнө нь шууд түдгэлзүүлэх бололцоогүй байсан бол одоо улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлдэг болсон. Өнөөдөр ч тухайн хаягт өөр хүн байгаа эсэхийг шалгаж болох бололцоог бид бүрдүүлж байна. 

Бүртгэл хяналтын дэд хороотой үл ойлголцсон асуудал байхгүй. Сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчтэй асуудлаа ярилцах бүрэн боломжтой. Хамтран ажиллах боломж нээлттэй.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-02 103.9.90.100

улсын бүртгэлийн байцаагч нар хятадуудад мөн ч их иргэний үнэмлэх олгосон байхдаа

Avatar

Irgen 2024-01-02 172.56.185.193

Ugaasaa alban tushaalaaraa boldog yumand ingej togloom hiih heregyi yum bishyy

Avatar

S 2024-01-02 103.212.119.22

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2024-01-02 202.9.47.18

Бүртгэл бишээ бүхэлдээ нам сонгох сонгууль болно. АН уу МАН уу гэж. Уян хатан бодлогогүй украйн АНУ гэх АН нам тавиулнаа Харж бай. Харин женко бараг ихэнхи суудлыг авна шүү. хохь чинь дээ

Avatar

Нэргүй 2024-01-02 120.17.24.214

Burtgeliig hen sain medne ter ashiglana, irgediig hen sain ailgaj chadhuu ter tsagdaa s**

Avatar

зочин 2024-01-02 74.96.165.66

СЕХ – ны нарийн бичгийн дарга нь цагдаа, одоо шинээр гишүүн болж нэмэгдэх хүн нь цагдаа. Сонгууль уг нь иргэдийн байгууллага баймаар. Яагаад иргэдийг хянах, цагдах байгууллага иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах үүрэгтэй байгуллагад төлөөллөө олшруулаад байгаа юм бол?

Avatar

Нэргүй 2024-01-02 188.162.254.117

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

иргэн 2024-01-02 66.181.187.130

Нэг бүсэд олон хүн сонгогдох юм гэж ойлгосон саналын хуудаст ганц хүнд санал дугуйллаа, Энэ хүний саналын хуудас хүчинтэй юу,5 хүн сонгогдох тойрогт 4 хүний нэрийг тэмдэглэвэл хуудас хүчинтэй юу,Өөр санал өгөх хүн байхгүй бол яахав,

Avatar

Зочин 2024-01-02 66.181.185.242

Хөдөө сумдад, багийн сонгуульд давхар санал маш их өгдөг. Ямарч хяналтгүй, багийн дарга нарт их зөрчил байдаг. Яг бүртгэлээр нь иргэний үнэмлэхээр нь санал өгүүлдэггүй шүү дээ. Иргэний үнэмлэхээр санал өгсөн гээд цахимд шууд бүртгэл нь гарч ирдэг бодмоор байна. А аймагт өгсөн саналтай В иргэн нь Т аймагт санал өгөхөөр очиход хурууны хээгээр нь энэ хүн тэр аймагт санал өгсөн гээд автоматаар шууд дэлгэцэн дээр гарч ирдэг болчихвол давхар санал байхгүй болно.

Avatar

S 2024-01-02 66.181.177.111

EXSDN80955877

Avatar

Нэргүй 2024-01-02 76.170.51.48

Чиг үүргийн дагуу өмнө нь ийм байсан байна ш дээ. Хуучныг нь чөлөөлөөд шинийг л тавьж шинэ юм алга

Avatar

Нэргүй 2024-01-02 202.21.120.66

Нэг нь баахан царцай нисгэж нөгөөх нь тэр царцайнуудыг үзэж хараагүй болоод өнгөрөх биш үү энэ чинь би хувьдаа буруу алхам болжээ гэж үзэж бна Монголд шударга ёс хэзээ тогтох болдоо

Avatar

Нэргүй 2024-01-02 85.26.98.80

улс орон маань улам л соц үед байсан шиг шоронсоор л байна даа. хүрэлсүхийн ард түмэндээ үнэлэгдэх үнэлэмж хамгийн муу буюу салаавч авах хэмжээнд байгаагаа ойлгодог болов уу. хүрэлсүхийн дүү Сүхбаатар Хэнтийгээс баталгаатай гарах алхам нь С Е Х-д Хэнтийгээс гаралтай цагдааг оруулж байгаа учир нь энэ.

Avatar

Хараа 2024-01-02 202.179.21.224

Би хувьдаа энэ маш буруу шийдвэр болжээ гэж харж байна. Жинхэн сонгуулийн хулгай луйвар нүүрлэж болох юм. Хэн сонгуулийн хороонд хяналт тавих болж байна бэ. Ер нь өөдтэй биш бүртгэлтэй, цагдаа нь эрх баригчдын захиалгаар ажилладаг гэх мэт нөхцөл байдлаа харвал сонгууль үнэн бодит явах нь юу л болдоо.

Avatar

S 2024-01-02 66.181.177.111

S XN80955877

Avatar

Цоогий 2024-01-02 59.153.114.114

энэ цагдаагийн дарга ХОЁР РОМБО ҮЗҮДЭГГГҮЙ ХЭЛЭЭД ӨГЧИХ ХҮН БАЙНА УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж