Солонгосын эрэгт метр орчим өндөр цунами үүсчээ

Солонгосын эрэгт метр орчим өндөр цунами үүсчээ

Солонгосын эрэгт метр орчим өндөр цунами үүсчээ

Японы Ното хойгт 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа Өмнөд Солонгосын зүүн эргийн ойролцоо 85 см өндөр цунами үүссэн тухай цаг уурын агентлаг өнөөдөр мэдэгдэв. Даваа гаригт болсон газар хөдлөлтийн дараа Өмнөд Солонгосын зүүн эргийн ойролцоо хоёр цаг хүрэхгүй хугацаанд далайн эргийн Гангнеунг хотод анхны цунами ажиглагдсан бөгөөд долгионы өндөр нь 39 см өндөр байжээ.

Харин газар хөдлөлтөөс хойш дөрвөн цаг орчмын дараа 20:35 цагт Сөүлээс 182 км-ийн зайд орших зүүн эргийн Дунхэ хотын Мухо боомтын ойролцоо 85 см өндөртэй цунамигийн давалгаа ажиглагдсан байна. Даваа гаригт зүүн эргийн дагуу 20:00-21:00 цагийн хооронд  бага хэмжээний цунами ажиглагдсан бөгөөд ойролцоох Сокчо, Самчеок хотуудад тус тус 45 см, 33 см өндөр давалгаа мэдрэгдсэн байна. Зүүн эргийн доод хэсэгт орших Өлжин тосгонд цунамигийн давалгаа 66 см өндөрт хүрсэн байна.

Түүнчлэн өнөө өглөөний 8:00 цагийн байдлаар зүүн эрэг орчимд 10 см-ээс бага давалгаатай байна гэж цаг уурын албанаас мэдэгдээд цунамийн аюул аажмаар буурч байгаа ч эрэг орчмын хүмүүс болгоомжтой байх хэрэгтэйг санууллаа.

Шинэ оны эхний өдөр Японы Ишикава мужийн Ното хойг болон ойр орчмын газруудад газар хөдлөлт болж, хэд хэдэн хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн. Японы албаныхан хүчтэй газар хөдлөлтийн дараа цунамигийн анхааруулга гаргаснаа түгшүүрийн түвшинг бууруулсан юм.

Өмнө нь 1993 оны долдугаар сард Японы Хоккайдо арлын ойролцоо 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Өмнөд Солонгосын зүүн эрэг рүү 2.76 метрийн өндөртэй цунами үүсч байв.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Яанаа 2024-01-02 202.126.88.181

Энэ Япон улс ямар хэцүү газар байрласан пм бэ? Байнга хар салхи цжнама тохиолдож баыдаг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж