Гавьяат тамирчин Б.Цэвээндаш өнөөдрөөс /2024.01.02/ хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлж байна. Тэрбээр "Шинэ оны эхний ажлын өдөр хэт холын гүйлтээ эхлүүлэх гэж байгаад баяртай байна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө, хүүхэд залуустаа үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор идэр есийн хүйтэнд гүйлтээ эхлүүлэх гэж байна. Боломжгүй зүйл гэж байхгүй. Өвлийн гүйлт маш их эрсдэлтэй.
Миний хувьд монголчуудаа нойрноос сэрээж, унтаа, залхуу байдлаас татгалзахыг уриалж байна. Хүүхэд залуус биеийн тамир спортоор хичээллэж, эрүүл чийрэг, хүйтнээс айхгүйгээр спортоор хичээллээсэй.
Монгол Улс маань эдийн засаг болон бүх зүйлээрээ тэргүүлсэн улс болоосой. Нас бол зөвхөн тоо. Би өнөөдөр 56 настай. Тэгсэн хэрнээ хэт холын гүйлтээ эхлүүлж байна. Буруу зуршилтай хүмүүс эрүүл чийрэг байж, нийгмийн бухимдалд автахгүйгээр явган алхаж, гүйдэг байгаасай. Бидний өвөг дээдэс нүүдэл хийж, тэсвэр тэвчээртэй байж ирсэн. Хүн хэдий чинээ байгальтайгаа ойр байх тусам эрүүл чийрэг, эрч хүчтэй байдаг. Би хэн нэгэнтэй уралдаагүй. Зайсан толгойгоос гүйлтээ эхлүүлж, Сүхбаатарын талбайд ирлээ. Энэ гүйлтээрээ Баянчандмань, Дархан, Сэлэнгэ гээд ОХУ-ын хойд хил хүртэл зам дагуу гүйнэ. Зуны гүйлтээрээ Хэнтий аймгийн ойдоо зориулан 2023 оны долдугаар сарын 8-нд эхэлж, 618 километр замыг туулж, гүйсэн" гэдгийг онцолсон юм.
Тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурандаа цолтой хүн. “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжингийн аав бөгөөд уулын спортын олон улсын хэмжээний мастер, уулчин юм.
Холбоотой мэдээ