Өмнөд Солонгосын сөрөг хүчний дарга халдлагад өртжээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний дарга халдлагад өртжээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний дарга халдлагад өртжээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга И Жэ Мён Мягмар гаригийн өглөө өмнөд нутгийн Пусан боомт хотод айлчлах үеэр халдлагад өртжээ.

59 настай улстөрч Гадёк арал дээрх шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажилтай танилцаж байхдаа хүзүүндээ хутгалуулжээ. Түүнийг сэтгүүлчдийн асуултад хариулж байхад үл мэдэгдэх эрэгтэй хутгаар биед нь халдсан байна.

И Жэ Мёныг 20 минутын дараа эмнэлэгт хүргэсэн бөгөөд цус их алдсан гэж Ёнхап агентлаг мэдээлэв. Халдлага үйлдэгчийг дарж, хэргийн газарт баривчилсан байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-02 202.126.89.97

Пусан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж