Конор МакГрегор октагоноо эргэн ирнэ

Конор МакГрегор октагоноо эргэн ирнэ

Конор МакГрегор октагоноо эргэн ирнэ

Хэсэг хугацаанд анир чимээгүй байсан дуулиант ирланд эр Конор МакГрегор октагондоо эргэн ирэхэд бэлэн болжээ. Тэрбээр ирэх зургадугаар сарын 29-ний өдөр Лас Вегаст Майкл Чандлертай тулалдах гэнэ. МакГрегор өөрийн Х буюу твиттер хуудаснаа "Ноёд, хатагтай нараа! та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе. Би та бүхэнд өөрийнхөө, алдарт Конор МакГрегорын хамгийн агуу эргэн ирэлт Лас Вегаст ‘The International Fight Week’-д болох товыг танилцуулж байна" гэжээ. Харин UFC-ийн зүгээс энэхүү тулааны талаар албан ёсоор мэдэгдсэнгүй.

Цагтаа UFC-ийн хоёр ч жинд аварга болж, гайхалтай амжилтыг үзүүлж байсан Конор 2021 оны долдугаар сард Дастин Пойрьертэй гурав дахь удаагаа тулалдах үеэрээ хөлөө хугалж, харамсалтай ялагдал хүлээсэн билээ. Үүнээс хойш түүний хувьд "UFC"-ийн "The Ultimate Fighter" реалити шоунд дасгалжуулагчийн алба хашсан.

"UFC 300" өдөрлөг ирэх дөрөвдүгээр сард болно. Одоогоор оргил тулаанд хэн тулалдах нь тодорхойгүй байна. Гэхдээ 35 настай МакГрегор энэ өдөрлөгийн оргил тулааныг хийх хүсэлтэй байгаа гэж хэвлэлүүд бичиж буй.

Конор МакГрегор 2018 оноос хойш дөрвөн тулаан хийхдээ гуравт нь ялагдсан үзүүлэлттэй. Тэгвэл түүний өрсөлдөгч 37 настай Чандлер 2021 оноос хойш хоёр ялж, гурав ялагджээ. Ингэхдээ Дастин Пойрьер, Жастин Гэтжи, Чарлес Оливейра нарт ялагдсан аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.115.28

mungu n duusj de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж