Япон: Амиа алдсан хүний тоо 48-д хүрээд байна

Япон: Амиа алдсан хүний тоо 48-д хүрээд байна

Япон: Амиа алдсан хүний тоо 48-д хүрээд байна

НЭМЭЛТ 16:50

Ишикава мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 48-д хүрээд байна. Түүнчлэн Ишикава, Ниигата, Фукуи, Тояма, Гифу мужуудад олон хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.

Гал сөнөөгчийн албаныхны мэдээлснээр Важима хотод эмнэлэг гэх мэт 25 барилга,  байшин нурсан байна. Тэдний хэлж буйгаар 14 барилга дотор хүмүүс нурангид дарагдсан байж магадгүй юм. Гал сөнөөгчид тэднийг аврахаар ажиллаж байна.


НЭМЭЛТ 13:30

Газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нас барсан хүний тоо 30 болоод байна. Японы албаныхны мэдээлснээр, хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай байна. Хохирогчдын олонх нь модон байшин нь нурснаас дарагдсан өндөр настай хүмүүс байна. Түүнчлэн нурангид дарагдсан байж болзошгүй гэж үзэж буй 14 хүнийг эрэн хайсаар байгаа аж.

Онцгой байдлын аврагчдаас гадна цэргийнхэн аврах, эрэн хайх ажиллагаанд нэгдэж, гамшгийн бүсэд байшин бүрээр орж, нурангид дарагдсан оршин суугч байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл хүчтэй байгаа учраас аврах ажиллагаа удаашралтай байгааг мэдээлжээ. Түүнчлэн нэмэлт чичирхийлэл нь хохирлыг нэмэгдүүлж байна. Газар хөдлөлтийн голомтоос 20 миллийн зайтай орших Важимад долоон давхар орон сууцны барилга нуржээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас гарсан галд 200 орчим байшин, дэлгүүр шатсан байна.

Газар хөдлөлтийн бүсээс 50 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд цунамийн аюулын түвшин буурсан ч айж сандарсан оршин суугчид гэртээ харихаас зайлсхийж байгаа аж.


Японы Ишикава мужид шинэ оны эхний өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Уг газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо найм болжээ. Мөн Тояама, Нийгата зэрэг дөрвөн мужид олон арван хүн шархадсан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт 16 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд хамгийн өндөр цунами Ишикава мужийн Важима хотод ажиглагджээ. Тодруулбал, Важима хотод цунамийн давалгаа 120 см хүрсэн байна.

Газар хөдлөлтийн дараа гал гарсны улмаас эргийн Важима хотод 100 гаруй дэлгүүр, байшин шатжээ. Зарим газарт одоо ч гал бүрэн унтраагүй байна.

Цунамийн аюулын түвшингээс хамаарч "өндөр түвшний", "энгийн", "зөвлөмж" гэсэн гурван янзын сэрэмжлүүлэг зарладаг. Газар хөдлөлтийн дараа "өндөр түвшний" сэрэмжлүүлгийг хэсэгчлэн зарласан байсан. Тэгвэл өнөө өглөө Япон тэнгистэй хиллэх далайн эрэг дагуу "зөвлөмж" буюу гуравдугаар шатны сэрэмжлүүлгийг цуцалжээ.

Японы төвийн Тояама, Каназава хотуудын хооронд дөрвөн суман галт тэрэг гацсан байсан. Галт тэрэгнүүд 11 цаг гаруй гацсаны эцэст өнөө өглөө зорьсон газартаа хүрчээ. Бараг 1400 зорчигч эдгээр галт тэргэнд гацсан байжээ. 

Хокурику бүсийн Цахилгаан эрчим хүчний дамжуулах, түгээх шугам тасарснаас болж Ното бүс нутагт 33 мянган өрхийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Түүнээс гадна Нанао хотын Нанао Дайдэн дулааны цахилгаан станцын 1 ба 2 дугаар зуух зогсчээ. Шига хотын “Шига цөмийн цахилгаан станц”-ын 1 ба 2 дугаар станцыг газар хөдлөлт болохоос өмнө зогсоосон байна. Хяналтын явцад хэвийн бус зүйл ажиглагдаагүй бөгөөд цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна.

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. Элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргажээ.

Эх сурвалж: CNN, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-02 202.21.107.4

Сайхан сэтгэлтэй хүмүүс юмсан

Avatar

Иргэн 2024-01-02 202.126.89.191

ЯПОНД АСАР ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХОД 48 АМЬ ЭРСДЭЖ БАЙХАД МОНГОЛД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ АРХИ УУЖ ТЭМДЭГЛЭЭД МӨН 48 ХҮН АМИА АЛДАЖ БАЙХ ЮМ

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.189.166

тэнэг хүмүүс ямар их болоо вэ японд туламж үзүүлэх эрнгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-01-02 124.158.64.205

Японд жаахан ч гэсэн туслах хэрэгтэй. Говь ХК хэдэн ноосон хөнжил явуулаач.

Avatar

Зочин 2024-01-02 66.181.179.211

тэр хавьд бгаа монголчууд хэнэггүй байж болохгүй зугт

Avatar

Бадарч тахар 2024-01-02 66.181.189.16

Нэгмөсөн 11 балл хүрээд хөдөлчихгүй !

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.220

Гаж зенег п***а, Олон Нутаг нэгтнvvд маань тэнд ажиллаж сураад байж байдаг юм, чам шиг муу гэртээ ч нэрмээс болсон зенегийг бодвол ар гэр улсынхаа эдийн засагт нэмэр болоод…

Avatar

Нэргүй 2024-01-02 103.212.117.52

мэдрэл үхэр

Avatar

Нэргүй 2024-01-02 202.179.21.199

Бадарч Тахар гэсэн сөрөг муу сэтгэлгээтэй ёдор үхээр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж