"The Hu” хамтлаг "Алтан дуун" шагнал хүртэв

"The Hu” хамтлаг "Алтан дуун" шагнал хүртэв

"The Hu” хамтлаг "Алтан дуун" шагнал хүртэв
Монголын "The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн "Алтан дуун" шагнал хүртжээ.  Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” дуу нь шалгарсан байна.

Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан рекорд” шагналыг гардуулжээ. Энэ дуугаараа тэд хүннү рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол Улсаас хамгийн анхны удаа “Алтан рекорд” авч салхийг хагалаж байна.

Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс эхлэн Billboard-ын 24 төрлийн чартуудад орж зарим чартуудад тэргүүлж байжээ. Үүнд домогт "Wolf totem" дуу 131-н долоо хоног буюу бүхэл бүтэн 2 жил 5 сар гаруй, "YuveYuveYu" дуу 65 долоо хоног буюу 1 жил 2 сар гаран тасралтгүйгээр "World Digital Song Sales" болон бусад чартуудад жагсч рок хөгжмийн түүхэнд бичигдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-02 85.110.74.158

Амжилт хусье. Атаархагчид бол юу ч хийж чаддагуй л улс. Тэднийг тоох хэрэггуй.

Avatar

ЗОЧИН 2024-01-02 76.220.74.140

Амжилт хүсье. Олон жил Billboardыг тэргүүлээрэй.

Avatar

- ; 2024-01-02 216.38.195.74

bair #

Avatar

Зочин 2024-01-02 66.181.176.134

Мундаг байна. Улам их амжилтыг хүсье…

Avatar

Бадарч тахар 2024-01-02 66.181.189.16

Арзайтал яасан олуулаа юм бэ ! энэ батламж барьчихсан шар нөхөр чинь амёрик хүн үү үгүй юу !

Avatar

Зочин 2024-01-02 66.181.186.237

Энэ яадаг хамтлаг вэ. Монголд тоглодоггүй, Монголд хамааралгүй хамтлаг биш үү.

Avatar

Нэргүй 2024-01-02 202.9.40.155

ЭНЭ БОЛ ШАГНАЛ БИШ ЭЭ ! ЗҮГЭЭР Л ХЭДЭН РУВЬ АЛБАН ЁСООР БОРЛОГДСОНЫ БАТЛАМЖ ЮМ ШҮҮ

Avatar

zochin 2024-01-02 59.153.113.217

The hu band amazing

Avatar

зочин 2024-01-02 59.153.115.66

Баяр хүргэе залуусаа. Та нараар бахархаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж