Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан. Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн хэрэгжинэ. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын  болон торгуулийн төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлсэн юм.

Автомашины торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байснаар түгжрэл 10 хувь буурна гэж тооцоолжээ.

СОГТУУГААР ЖОЛОО БАРИВАЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ТООЦНО

Жолооч нар дүрмээ баримтлаагүй, дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй ч замын хөдөлгөөнд хэвийн оролцдог байдлыг ирэх долоо хоногоос хууль, журмаар хязгаарлах нь. Тоон мэдээллээс харахад,  2015 онд гэхэд зөрчил нь 240 мянган удаагийн зөрчил гаргасан бөгөөд үүнээс 195 мянга нь торгуулиа төлсөн байна.

2015 онд 240 мянган зөрчил гарч байсан бол өнөөдөр 462 мянга буюу хоёр дахин нэмэгдсэн нь торгуулиа төлөх нь илүү их буурчээ. Тодруулбал, 2023 оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл 462 мянга бүртгэгдсэнээс 114 мянга нь л торгуулиа төлсөн байна.

Үлдсэн нь торгуулиа төлөхгүйгээр замын хөдөлгөөнд хэвийн оролцож байгаа гэсэн үг. Харин ирэх Даваа гаригаас шаталсан зохицуулалтын хүрээнд торгуулиа төлөөгүй тохиолдолд төлөх ёстой мөнгөн дүн нэмэгдэнэ. Мөн согтуугаар хоёр дахь удаагаа жолоо барьсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх аж.

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хуулийн төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаас харахад зөрчлийн торгуультай машиныг хөдөлгөөнөөс хязгаарлах нь үр дүнтэй. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нийт зөрчлийн 91.5 хувь нь зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамаардаг гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт сүүлийн гурван жилийн дунджаар 81 хувь байгаа боловч, мөнгөн дүнгийн биелэлт 45 хувь байна.

Зөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт 6,154,933 удаагийн 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 3 сая удаагийн 73 тэрбум 339 сая төгрөгийн торгох шийтгэл төлөгдөөгүй байсан.  УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл узуулэх тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зуйл буюу Замын хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн хун 2021 оны 10 дугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр заасан. Цагдаагийн еренхий газрын судалгаагаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт хамаарах 2,8 сая зөрчлийн 33 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий торгох шийтгэлийн төлбөр байсан аж. Хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд нийт 1,2 сая зөрчлийн 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэл төлөгдсөн буюу 41,5 хувийн биелэлттэй байна. Үүнээс нийслэлд 820,371 зөрчлийн 8,349,022,500 төгрөгийн торгох шийтгэлийн төлбөр төлөгдсөн буюу 47 хувийн биелэлттэй байж. Харин 2022 онд нийслэлийн хэмжээнд 829 мянган зарчил бүртгэгдсэнээс 2022 оны 12 сарын 31-ний өрийн байдлаар 596 мянган  зөрчлийн төлбөр төлөгдөөүй байна. Түүнчлэн нийт зөрчлийн 91 хувь нь иргэний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хамаарч байгаа юм.

Түгжрэлийг бууруулах оновчтой арга нь хариуцлагагүй жолоочдыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэдгийг ч иргэд хэлж байна. Өөрөөр хэлбэл иргэд эрх, үүргээ хольж хутгадаг зарим иргэд завшиж, хууль дүрмээ барьж явдаг нь хохирч үлддэг жишээ цөөнгүй.

Олон жил зөрчил гаргаж, санаатайгаар торгуулиа төлөхгүй хуримтлуулдаг жолооч нарын тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах нь оновчтой зохицуулалт гэдгийг хотын дарга хэлж байгаа юм.

Мөн тэрбээр, нийслэлийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орны авто замын түгжрэлтэй тэмцэж байгаа арга хэрэгсэлтэй адил зохицуулалтыг хийж байна гэсэн.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байсан. Үүнээс 162 мянган тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан байдаг. Гэвч одоог хүртэл торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд саадгүй зорчдог. Ямартай ч ирэх долоо хоногоос тухайн автомашинуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах нь. Нэг талаар түгжрэлд, нөгөө талаар нийслэлийнхэнд энэ нь хамгийн оновчтой арга зам гэх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-02 202.126.89.241

Амьдрал хүнд байнаа . Олон янзын асуудал бэрхшээлээ давах гэж ийш тийш самгардан давхиж байтал торгууль гээч нь бүүр нэрмээс болчих юм аа …Амьдрал нь асуудалгүй дарга нарт болч өөр л байх л дөө…

Avatar

Зочин 2024-01-02 66.181.185.111

зөрчлийн хуулъ амъдралъд хэр нийцэж байна вэ санал асуулга судалгаа явуулы

Avatar

Нэргүй 2024-01-02 202.126.88.201

энэ муу няибаатар лааз өшиглөх өдөр удахгуй ирнээ

Avatar

nergvi 2024-01-02 202.21.105.9

ehleed nvvrs hulgailj awsan mongo og hulgaicha ilervvl tegcheed olon yum hutsaarai.

Avatar

Нэргүй 2024-01-02 103.57.93.204

торгуулаад төлсөн чинь үйлчилгээний хөлс гээд 11.200
.төгрөг авч байна энэ арай юу…

Avatar

Нэргүй 2024-01-02 202.21.107.120

Нямбаатараа чамд нэг хов хүргэмээр байнаа.Тэгш сондгой гэж хязгаарласаас чинь болж хөдөө орон нутгийн жинхэнэ оркууд орж ирж халтуур хийж ёстой нэг гоё байнаа хоноц хоноцдоо дургүй хонуулсан айл хоёууланд нь дургүй гэдэг биз эрхэмээ

Avatar

Нэргүй 2024-01-02 202.9.46.103

торгууль нь баримттай байх ёстой. ямар ч баримтгүй нэг л мэдхэд 20к,50к гээд ороод ирдэг. хяналтын камерээр торгож байгаа гэнэ. бичлэг дүрс байхгүй. үүнийг прокурорт гомдол гаргаж хянуулж байж шийдвэрлэх ёстой. үндэслэлгүй бол хүчингүй болгуулах хуулийн заалт байгаа шүү иргэдээ. Ждү, элдэв сан, нүүрсний хулгайч нараараа идсэн ашигласан мөнгийг нь төлүүлэхгүй байж мөрөөрөө яваа иргэдээ дээрэлхэж, дээрэмдэх юм даа энэ МАН. удахгүй 6 сар болж та нар байдаг газартаа очино доо муу хувалзууд.

Avatar

Зочин 2024-01-02 59.153.113.114

Энэ шийдвэрийг эсэргүүцэцгээе иргэдээ. Төрийн хулгайчдаа/ нүүрсний, төрийн сангуудын, хөгжлийн банкны, газрын, гм / учруулсан хохирлыг нь төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж хариуцлага тооцсоны дараал наад асуудлаа хэрэгжүүл эрх баригчид аа

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.83

Хүн алсан хүнтэй барьцаад хүн а**х уу????

Avatar

Лууяа 2024-01-02 202.126.88.107

хуулиа сурталчилж таниулж байх хэрэгтэй. нэг өдөр йн өмнө хэлээд шууд хорино. торгоно. гээд л муу ац чинь . өөрийгөө хууль гээд бодсон хачин уя

Avatar

Зочинн 2024-01-02 59.153.113.114

Манайх шиг авлига, албан тушаал эрх мэдлээ ашиглан бүлэглэн хэдэн их наядаар нь хулгай хийгээд төлдөг ч үгүй, ял шийтгэл хүлээдгүй хулгай нүүрлэсэн төртэй улсад хэдхэн жолооч иргэдээс хариуцлага нэхэх ёс зүй байх ёсгүй. . Засгийн газрын сангууд, хөгжлийн банкийг тоносон бүлэг хулгайчдхасаа хулгайлсан, хуйвалдаж авсан мөнгийг төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа ядарсан иргэдтэйгээ хариуцлага тооцох ёстой шүү. жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх талаар авч байгаа арга хэмжээг эсэргүүцэ

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.83

Тэгэх тусам нь ард иргэд хуулиа ягштал биелүүлдэг өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй, тэгж байж төр нийгэм цэвэршинэ.

Avatar

Алтай 2024-01-02 66.181.160.97

Өршөөлийн хуулиа ахиад гарга да.Төр торгохоос өөр яг яма р ажил хийдэг билээ. Төрийн зүгээс торгуулах боломж бага байлга х ямар арга хайдаг билээ гэж? Төрийн зүгээс өршөөл үзүүлэх нь зүйтэй

Avatar

HMMM 2024-01-02 124.158.65.142

NUURSNII HULGAICHIDAA BARIHGUI BAIJ NOVSHNUUUD

Avatar

Нэргүй 2024-01-02 202.126.89.240

дугааргүй машинууд явсан хэвээр

Avatar

Нэргүй 2024-01-02 198.103.198.248

Өмнөх өршөөл чинь ийнхүү даврах нөхцөл нь болсон. Энэ удаа ч энэ шийдвэрээ хэрэгжүүлэхгүй ухрана гэж бүгд хүлээж бгаа. Эргэлзэх ч гүй байна.

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.83

өршөөлийн хууль гаргаж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.161.197

зүгээр ингэж дарлуулсаар байгаад үхэцгээж дуусах юм байна л даа

Avatar

Зочир 2024-01-02 66.181.185.253

Байнга л машин зогсож байдаг газар зогссоныхоо төлөө торгуулсан, төлмөөргүй байна. Их дэлгүүрээс цирк явдаг зам, одоо ч машин зогсож л байгаа, бүгдийг нь торгодоггүй ш дээ

Avatar

зочин 2024-01-02 192.82.66.30

50% төлөлтөөр төлсөн байхад төлөгдөөгүй гээд байхын яах ёстой юм бол доо????

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.83

Торгуулиа төлсөн байхад төлөгдөөгүй байна гэсэн мэдээлэл гарч байсан шүү, төрийн байгууллагууд мэдээллээ солилцдог байж хүндрэл учруулмааргүй байна шүү.

Avatar

Ард Аюуш 2024-01-02 59.153.112.66

Торгуулийг эсэргүүцээгүй, хариуцлага хэрэгтэй. Согтууг бол бүр ч чангатгах хэрэгтэй. Харин торгохынхоо өмнө жолооч нарт чөлөөтэй, соёлтой хөдөлгөөнд оролцох боломжийг нь бүрдүүлж өгчихөөд зөрчилөө хяна. Хамаг зам талбай, гарц гудамжийг хааж боочихоод, хэдэн цагдаа нар нь гэрлэн дохионы зохицуулалтын горимыг алдагдуулаад хааж боогоод хэдэн цагаар түгжээд байхаар яаж замын сахилга бат сайжрах юм бэ, түгжрэл яаж буурах юм бэ. Зүүн 4 зам дээр зогсдог мануухай бол мөнхийн түгжрэл үүсгээстэй.

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.83

Үнэн үг, шар тос.

Avatar

Ddavaa 2024-01-02 202.21.107.45

Purevdorj gishuun ee guij baina Dahin torguuliin ersheeliin huuli b** sanaachlaarai Medegdel hiivel sain l baina Het davragsad taniig yuu Gehrig huleegeed baigaa bololtoi 23 ond zerchliin too 22oniihoos 360000-Aar buursan baina shuu dee hicheetsgeee jolooch nar aa

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.112.28

Хүснэгтээс харахад гайгүй төлж байсныг өршөөгөөд балласан бн МАНгасууд минь.

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.112.28

Загасны тархитай монгол оркууд. хулгай нар нь торгуулиа өршөөлгөж байсан биз дээ.

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.112.28

Луйварчид нь хэдэн саяын торгуулиудаа өршөөлгөсөн биз дээ. тэхээр хэн төлөх дуртай байх юм.

Avatar

Шарав 2024-01-02 202.9.40.167

зөв шийдвэр бна Түгжрэл 40% иар буурна шүү

Avatar

зочин 2024-01-02 119.40.100.66

онлайнаар шинэ дугаар автал, тэр нь өмнөх онуудын бөөн торгууль зөрчилтэй, одоо миний машин дээр торгуультай харагддаг. Тэрийгээ програм дээрээ засаачээ

Avatar

зочин 2024-01-02 202.21.108.29

зөв шийдвэр шүү дэмжиж байна

Avatar

Нэргүй 2024-01-02 122.201.23.83

Цагдаагийн ханш өсөх нь

Avatar

Нэргүй 2024-01-02 202.21.111.170

зөв дөө

Avatar

Нэргүй 2024-01-02 59.153.115.196

Торгууль хэт олширч байгаагийн нэг шалтгаан нь зуслангийн (хотын захын) замд 60 км/цагаас арай илүү хурдтай явсан болгонд торгууль ногдуулж байгаа явдал юм! Хот дотор 60 км/цагаар хурд хязгаарлаж болно. Харин хотын захын замд тохирохгүй байна!! Үгүй ядаж 70км/цаг болгох хэрэгтэй байна!!! Нийт торгуулийн хэдэн хувь нь 60 км/цаг хэтрүүлсний торгууль байгаа бол?? 90-100 км/цаг г.м. хэт хурдтай явсныг торгох нь зүйн хэрэг!!! Одоо цагт 60 км/цаг бол хэт хурд биш шүү дээ!!!!

Avatar

Нэргүй 2024-01-02 119.40.100.66

зүгээр 60 км цаг яваа, зуслангийн зам хурдны зам биш, хүүхэд хамгийн их дайрдаг, осол их гардаг, хурдаа хас

Avatar

Нэргүй 2024-01-02 202.9.40.76

Маш зөв, оркуудыг ингэж л цэгцэлж эхлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-02 43.242.242.59

2022 болон 2023 онд торгууль төлөлт эрс багасч бүр 25 хувь хүртлээ буурсан байна. энэ арай дэндэнээ. Торгуулийг нь төлүүлэх Засаг даргын шийдвэр зөв юм. Дэмжиж байна. Сахилга бат байхгүй болсон байна. Хууль бол хэрэгжих учиртай

Avatar

12 2024-01-02 202.5.202.36

торгуулиа наадам юмны ойн өдөр гээд цуцлаад иргэдээ эрхлүүлээд байвал бүр л дордоно доо. Торгуулийг нь төлүүл

Avatar

Bold 2024-01-02 202.21.119.109

Delhiin hemjeenii yum yarina, gadaad hugjingui orond tegdeg ingedeg gej yaarina manaihan tm orlogo tsalintai bish sh dee. joohon amidraltaigaa oirhon yum haritsauulj bodoj suraachee. Esvel ter avilgga heel hahuuliin mungu humuust taraaj naad ur zeeleenees ni garga.

Avatar

A 2024-01-02 59.153.112.127

дүрмээрээ явахгүй юу хэн торгох гээд байгаам

Avatar

Zochin 2024-01-02 202.21.119.109

Cameraar buruu zuruu torguuli tavidagaa boliochee

Avatar

Өвгөн Балдан 2024-01-02 59.153.112.66

Торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан… гэнээ. Тэр шийдвэрээ нийтлээгүй, сурталчилаагүй бол хүчингүй шүү.
Мөн …торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах талаар Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлсэн… гэнээ. Нямбаатарын мэдээлэл хууль биш.

Avatar

xsgyi security tsalinjyylj , galzyyC xyn zasaglaj 2024-01-02 63.86.0.72

dampyyryyljw;?

Avatar

Нэргүй 2024-01-02 103.9.90.100

машин 2019 онд улсын хилээр орж ирээд номер авсан байхад 2016, 2017, 2018 онд баахан торгууль бичигдсэн байгаа зөрчлөө засаагүй 2, 3 жил болчихоод одоо үүнийгээ торгууль гээд төлүүлэхбайх даа

Avatar

- LXJP ; ? 2024-01-02 63.86.0.72

y/x -#2016;

Avatar

-; 2024-01-02 63.86.0.72

rprtd

Avatar

idt 2024-01-02 63.86.0.72

shyyxuin dhuidvergyi, emailer xariylsan ene zasguin gazar shuidj chadgyi yysan bn gene, xereg xyychirdgyi, xygatsaa absan bdltai uim xychilsen ocoltoi ayultai shyyxuin dhuidvergyi security gaysf tsagdaa dyydag, security xsgyi 2 BUUN buunuur XYCHILJ abch yabdag bolloo kompaniw fake tsagdaaguin , oficcuyd.

Avatar

Зочин 2024-01-02 202.126.92.98

Zuv shuu. Aliin bolgon tolgoig ni ilekh yum6 Torguuli ikh bn gedeg bol ter hun ymarkhuu sakhilga battaai zamiin hudulguund oroj bn gedeg ni haragdaj baa

Avatar

Нэргүй 2024-01-02 103.9.90.100

төсөвөө бүрдүүлэх юм байна л даа. бидний халаасыг л сэгсрэхгүй бол нойр нь хүрдэггүй байх даа

Avatar

Нэргүй 2024-01-02 43.242.242.6

Дүрэмээрээ л замын хөдөлгөөнд оролцолдоо. Зүгээр явж байхад чинь торгон гэсэн юм энд огт алга.

Avatar

idt 2024-01-02 63.86.0.72

– ayga ys yxlaaztai, zam xundlun garla, xymyys ni tsybj, sadaa bolson, zygtsatsgaasan.

Avatar

Passport, documentary xylgailsan idt; dr shyyrgani 250$ ; -# - fw + trakni Nazim. #; y/xoxipol Ck ?1XT 2024-01-02 63.86.0.72

parklcan LXJP S10.000 xylgailj, trakni dr yrd ni B12-1 davxarin doodx trashnui- yyttai xylgaichid mashinui tsonx xagalj zyrtsan, medegdsenrpg.

Avatar

shildegyyduig ys goojyylj, yleejs+ workeroor+ steeldj; CV geed emuinsn , shoppe CJyndaa nicmgxsJ 2024-01-02 63.86.0.72

Port deer 2security gaymx;- Perm xylgailax shig bolloo,tsynx segserchfN; Xyncni stmfiigel SFdtg
Homeless onbdbP +Aprt +Xoolnui gazaryyd , Xynsnui delgyyr ajillyyljt yum shig bn.

Avatar

иргэн 2024-01-02 59.153.112.130

нүүрсний хулгайчдаасаа мөнгөө аваагүй байж хариуцлага тооцоогүй байж та нар жолоочдоос өрөө авж чадахгүй шүү өөрчлөлтыг өөрсдөөсөө

Avatar

Нэргүй 2024-01-02 43.242.242.6

Мал бол алаад идчих юмсан. Нэг нь эрүүгийн хариуцлага нөгөө нь зөрчлийн арга хэмжээ. Торгууль тавьлаа төлөх ёстой. Эрүүгийн хариуцлагад татагч нарыг шалгаж тогтоогоод буруутай бол ял өгнө. Шийдвэрлэхэд хугацаа орно. Урт хугацаатай хадгаламжинд мөнгө хийчихээд миний хадгаламжийн хүү орж ирээгүй байгаа юм чинь зээлийнхээ хүүг төлөхгүй гэж байгаатай ямарч ялгаагүй. Чамд ингэж тайлбарлавал ойлгож магадгүй.

Avatar

Нэргүй 2024-01-02 66.181.182.83

Чи хүн алсан юм чинь би бас хүн а**а гэх үү? Яасан ёс зүйгүй хүн бэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж