Фото: Хамгийн өндөр түвшний цунамийн сэрэмжлүүлгийг цуцалжээ

Фото: Хамгийн өндөр түвшний цунамийн сэрэмжлүүлгийг цуцалжээ

Фото: Хамгийн өндөр түвшний цунамийн сэрэмжлүүлгийг цуцалжээ

Нэмэлт 21:48

ХОЙД СОЛОНГОСТ ЦУНАМИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗАРЛАВ

Японд болсон газар хөдлөлт нь Өмнөд Солонгосын зүүн эргийн Ганвон мужийн ойролцоох усанд бага зэргийн цунами үүсгэсэн байна. Тиймээс Ганвон эрэгт ойр орших зургаан хот, мужийн оршин суугчдад мессеж илгээж, өндөрлөг газарт нүүхийг уриалжээ. 

Хойд Солонгос ч бас зүүн эрэг дагуу цунамийн сэрэмжлүүлэг зарлав.

Японы Ното хойгт оройн 20:35 цагийн үед таван баллын хүчтэй газар хөдөлжээ. Мөн тус бүс нутагт "цунамийн томоохон сэрэмжлүүлэг" зарласан байсан бол 20:30 цагт зэрэглэлийг "цунамийн сэрэмжлүүлэг" болгож бууруулсан байна. Япон тэнгисийн бусад эргийн ихэнх хэсэгт цунамийн сэрэмжлүүлгийг хэвээр үлдээжээ.

Тав ба түүнээс дээш өндөртэй цунамид томоохон сэрэмжлүүлэг зарладаг бол гурван метр хүртэл цунамийн сэрэмжлүүлэг, нэг метр хүртэл цунамийн зөвлөмж өгдөг.

Хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлсний дараа хамгийн өндөр түвшний цунамийн аюулын дохиог цуцалсан гэж "The Guardian" цахим хуудас саяхан мэдээлжээ. Гэхдээ далайн эргийн бүс нутгийн оршин суугчдыг одоогоор эргэж ирээд хэрэггүй гэж сануулаад байна. Газар хөдлөлтийн дараа Японы гол арал Хоншюгийн баруун эрэгт гал гарч, байшингууд нуржээ. Мөн Ишикава мужийн Важима хотод гал гарч, 30 мянга гаруй айлын цахилгаан тасарсан байна. 

Японд яг одоо нөхцөл байдал ямар байгааг харуулсан зургуудыг доор хүргэж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN


Японы төв хэсэгт өнөөдөр /2024.01.01/ 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан цунамийн сэрэмжлүүлэг идэвхжив. Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр орон нутгийн цагаар 16:00 цагт Ишикава мужийн эрэг болон ойролцоох газруудад хүчтэй газар хөдөлжээ. Ишикава орчимд томоохон цунами, Хоншю арлын баруун эргийн бусад хэсэгт доод түвшний цунамийн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг гаргажээ.

Цунамийн ус таван метрийн өндөрт хүрч болзошгүй тул иргэдийг өндөрлөг газар эсвэл ойролцоох барилгын оройд гарахыг уриалав.

Анхны сэрэмжлүүлэг гарснаас хойш нэг цагийн дараа ч сэрэмжлүүлэг үргэлжилсээр байгаа тул цунамийн давалгаа эргэн сэргэж магадгүй үзэж байна. Тэнгисийн эрэг дагуу нэг метр өндөртэй цунами үүсэх төлөвтэй байна. Харин баруун эргийн Ниигата болон бусад мужид гурван метр цунами дэгдэх төлөвтэй байна.

Хүчтэй давалгаа Ишикава дахь Важима хотын эрэгт хүрчээ. Тиймээс атомын цахилгаан станцуудад ямар нэгэн зөрчил гарсан эсэхийг шалгаж байна.

Японы засгийн газар үдээс хойш хэвлэлийн бага хурал хийх бөгөөд хохирлын тухай мэдээлэл одоогоор алга байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Япон 2024-01-01 66.181.182.69

бид бараг нойргүй хононо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж