2023 онд мэндэлсэн хүүхдүүдэд эцэг, эх нь Тэнүүн, Хангай, Ананд, Эрхэс, Түшиг, Амин-Эрдэнэ, Мишээл, Сондор, Эгшилэн, Анхилуун зэрэг нэрийг түлхүү хайрласан болохыг Үндэсний статискикийн хороо гаргажээ. Монголчууд шинээр мэндэлсэн хүүхэддээ нэр сонгохдоо төрсөн жил, төрсөн сар, төрсөн гариг, төрсөн цагийн билэгдлийг анхаарч үздэг байсан уламжлалтай. Харин алдар цуутай хүмүүсийн нэрийг өгөхөөс болгоомжлон хандаж иржээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн 2023 онд 3.5 сая давжээ.
Сануулахад, Монгол Улсын хүн ам 1962 онд нэг саяд хүрсэн бол 1988 онд хоёр сая, 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан юм. Тэгвэл найман жилийн дараа 500 гаруй мянгаар хүн ам өсөөд буй нь энэ юм.
Нэргүй 2024-01-01 66.181.161.237
ногоон автобусны үеэр Тэнүүн-Огоо, Тэнүүн нэртнүүд их төрж л дээ