Навальный шоронгоос шинэ жилийн мэнд хүргэв

Хуучирсан мэдээ: 2024.01.01-нд нийтлэгдсэн

Навальный шоронгоос шинэ жилийн мэнд хүргэв

Навальный шоронгоос шинэ жилийн мэнд хүргэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный шоронгоос шинэ жилийн мэнд дэвшүүлснийг түүний багийнхан цахим сүлжээнд нийтэлжээ.

Энэхүү мэндчилгээндээ Навальный “Би гурав дахь жилдээ “Photoshop”-оор дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ шинэ жилийн зураг авхуулж байна. Би цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хичээж байна. Энэ удаад хиймэл оюун ухаанаас намайг зураад өгөөч гэж хүслээ. Гайхалтай болсон гэж найдаж байна. Зураг маань захидлын хамтаар хорих ангид ирэх хүртэл би өөрөө харах боломжгүй” гэжээ.

Мөн тэрбээр шоронд удаан хоригдож байгаа ч ганцаардахгүй, сэтгэл санаа өөдрөг байна гэв.

“Би чамайг аймшигтай их санаж байна гэж хэлэх нь орос хэлний үүднээс авч үзвэл буруу бүтэцтэй өгүүлбэр. Би чамайг маш их санаж байна гэж хэлэх нь зөв. Гэхдээ би гэр бүлээ аймшигтай ихээр санаж байна. Юлия, миний хүүхдүүд, миний эцэг эх, миний дүү, найз нөхөд, хамт ажиллагсад, оффис, ажлаа санаж байна. Би та бүхнийг аймшигтай ихээр санаж байна.
Гэхдээ миний сэтгэл санаа сайхан байна. Зул сарын уур амьсгалтай сайхан байна. Гэхдээ цахим хэлбэрээр харилцах нь хүмүүсийн ердийн харилцааг орлошгүй.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Арктикаас бүгдэд нь туйлын шинэ оны мэнд хүргэе. Та бүхэндээ хайртай” гэж тэр мэндчилгээгээ төгсгөжээ.

Навальный өдгөө ОХУ-ын Ямало-Ненецк дахь ИК-3 хорих ангид ял эдэлж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж