Жуулчдын хөлд дарагдаж, эвдэрч устах аюултай өвийн жагсаалтад ороод буй. Тодруулбал, ЮНЕСКО-оос өнгөрсөн долдугаар сард Венецийг аюулд орсон өвийн жагсаалтад нэмэх санал гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Венецийн засаг захиргаа аялал жуулчлалын шинэ дүрэм журам гаргалаа. Энэ хүрээнд 25-аас олон хүнтэй групп аяллыг хориглов. Мөн Венецэд чанга яригч ашиглах, нарийн гудамж, гүүр, зам дээр бөөгнөрч зогсохыг хоригложээ.
Венецийн музейнүүдэд 25-аас олон хүн орохыг хэдийнэ хориглосон байсан.
Шинэ журам энэ оны зургадугаар сараас түүхэн төв болон Мурано, Бурано, Торчелло арлуудад хэрэгжиж эхэлнэ. Тогтоол хэрэгжиж эхлэхээсээ өмнө Хотын зөвлөлөөр дамжих ёстой. Хотын Аюулгүй байдлын зөвлөх Элизабетта Пессе энэхүү хязгаарлалтын журмыг тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, хотын хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ гэж тодорхойлжээ.
Аялал жуулчлалын алдартай бүс болох Венец нь олон жилийн турш хүний хөлд дарагдсанаас гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцсээр ирсэн билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ