Ардчилсан намын Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар Энхтайваны Энхпүрэв, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар Саруулсайханы Цэнгүүн, Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Булганбаатарын Батзаяа, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Баяндүүрэнгийн Энхдөлгөөн, Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх нар тус тус томилогдлоо.
Нарийн бичгийн дарга нарын товч анкетаас танилцуулбал:
Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Энхтайваны Энхпүрэв нь Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. 12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан тэрбээр олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан.
Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы Цэнгүүн нь Маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй тэрээр чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллана.
Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Булганбаатарын Батзаяа нь Боловсролын удирдлага, бизнеийн удирлагын чиглэлээр суралцаж төгссөн. Боловсролын мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой, Монголын анхдагч эдтек төсөл болох “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, “Эрх чөлөөг эрхэмлэнэ” уриатай Open Club-ийн ерөнхий зохицуулагч юм.