Шөнийн цагаар дрифт хийгээд 150 мянган төгрөгөөр торгуулав

Хуучирсан мэдээ: 2024.01.01-нд нийтлэгдсэн

Шөнийн цагаар дрифт хийгээд 150 мянган төгрөгөөр торгуулав

Шөнийн цагаар дрифт хийгээд 150 мянган төгрөгөөр торгуулав

Цахим сүлжээнд “Шөнийн цагаар дрифт хийн, тав тух алдуулж байна” гэдэг гомдол мэдээлэл тавигдсан байна. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийнхан 2023 оны арванхоёрдугаар сарын 30-нд 01.00 цагийн орчимд шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Гранд плазагийн урд замд жолооч С “Тоёото II” маркийн, жолооч А “Тоёото чезер” маркийн тээврийн хэрэгслүүдээр дрифт хийсэн нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүр 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Сануулахад, нэгдүгээр сарын 8-наас эхлэн торгуультай автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй болж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж