Барууны орнуудын Украинд чиглэсэн тусламж багасч буйтай холбоотойгоор Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис анхааруулга хүргэв. Тэрбээр барууны орнууд түүхэн алдаа буюу "Сувдан эрэг"-ийн түүхийг давтахад ойрхон байгааг санууллаа.
"Бид бараг 25 жилийн турш Путины эзэрхийллийг яриа хэлэлцээр, дипломат арга замаар барихыг хичээж байна. Гэтэл Путин энэ хугацаанд хил хязгаарыг үл тоомсорлож, хотуудыг газартай тэгшилсээр байна.
Маргааш үргэлж ирдэг. Оросын эзлэн түрэмгийлэл 2014 онд алга болчихоогүй. Зүүн жигүүрийнхний хувьд түрэмгийллийн дараагийн үе шат илүү их зардалтай байж, үхэлд хүргэх нь тодорхой байсан. Орос дахин довтолсноор дайн гэнэтхэн л өнөөдрийн асуудал болчихлоо. Маргаашийн асуудал болгочихвол үүнийг шийднэ гэж бид дахиад л бодоод байна. Гэхдээ энэ бүхэн үндэс сууриараа өөрчлөгдөөгүй. Оросын эзлэн түрэмгийлэгч амбиц хэвээр үлдэх болно" гэж Габриэлиус Ландсбергис хэлэв.
Өнөөдрийн асуудлыг маргааш болгож хойшлуулсан гэдгээрээ тэрбээр Минскийн хэлэлцээрүүдэд түр завсарлага авсан явдлыг дайруулан хэлжээ. ОХУ 2014 онд Крымийн хойгийг эзлэн авсны дараа Минскийн хэлэлцээрүүдэд түр завсарлага авсан боловч энэ нь үнэн хэрэгтээ дайныг ирээдүй рүү хойшлуулсан л явдал байсан юм.
Мөн дайны дараагийн үе шат Гүрж, Молдаваар тогтохгүй НАТО-ийн аль нэг улсын эсрэг чиглэж магадгүйг Ландсбергис онцолжээ. Мэдээж ийм түрэмгийллийг няцаахад илүү их зардал гарна.
"Бид энэ үед Сувдан эргийн эффектийг үзэх болно. Маргаашийн асуудлууд эцэстээ өнөөдрийн асуудал болж хувирах түүхэн мөч. Гэхдээ бид үүнийг асар өндөр үнээр өнөөдрийн асуудал болгож, шийдвэрлэж эхлэх боломжтой. Бид түүхэн алдаагаа хариугүй давтах гээд байна. Хэрэв бид Оросыг яг одоо ялахгүй бол төсөөлшгүй, шаардлагагүй хохирол амсах болно гэдэгт би итгэлтэй байна" гэж тэр хэллээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ