Эрхэм монгол ахан дүүс ээ!
Элэг нэгт дэлхийн монголчууд аа!
Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёрдахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориуллаа.
Энэ бүх өөрчлөлтөд оролцоо, дэмжлэг, мөн шүүмжлэлээрээ хамт байсан ардчилсан Монгол Улсын иргэн Танд баярлалаа.
Энэ жил шинэ оноо ковидгүй тэмдэглэж байгаа шиг, шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авилгажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байна.
Тогтолцоо өөрчлөгдөж бид шинэ онд 126 төлөөлөлтэй парламентыг, томсгож бүсчилсэн тойргоор хамтдаа байгуулах болно.
Тогтолцооны энэхүү реформ иргэн таны сонголтыг нэмж, олон ургальч үзэлд шинэ хаалга нээж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдаж, бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимжиж, жалга довны үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү тогтолцооны өөрчлөлтийг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, парламентын эрхэм гишүүд, улс төрийн намуудын удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье!
2023 он бол хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байлаа. Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй.
Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.
Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлж чадлаа.
Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар олон жил яригдсан Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдлаа.
Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс 2 дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа.
Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ.
Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлж, төрийн албан хаагчдынхаа цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмуудыг хийж чадлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд ирэх онд экспортын дөрвөн шинэ төмөр зам ашиглалтад орох болно. Ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая тоннд хүрч, дэлхийн 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүхий агаарын тээврийн либеральчлалын бодлогыг амжилттай хэрэгжүүллээ.
Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650.000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо.
Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улс орнуудын жагсаалтад тэргүүлж байна. Ирэх жил “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа дөрвөн улирлын болгохын төлөө хамтдаа хичээж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, эх орноо эергээр дэлхий дахинд сурталчлан таниулцгаая.
Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165.000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
Цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, “E-Mongolia” 1.7 сая хэрэглэгчтэй боллоо. Шилэн ажиллагааны хүрээнд 975 мянган өгөгдөл мэдээллийг ил тод болголоо.
“Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг” гэдэгчлэн боловсролын тогтолцооны эрхзүйн цогц реформыг багш мэргэжлийг дэмжих, бэлтгэгдэж буй мэргэжилтнүүдийг, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад илүүтэй чиглүүлэн хуульчиллаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, гурван ээлжийн сургуулийн тогтолцоог халж, Монголын боловсролыг дэлхийн үнэлгээнд анх удаа хамруулсан жил байлаа.
Цагаан нөмрөгтэй баатрууд, онцгой байдлын салбарынхан маань Цар тахлыг дэлхийн дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, хатуу хөл хориог олон улсын дунджаас 1.5 жилийн өмнө нээж чадлаа.
Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.
Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.
Эрхэм Монгол ахан дүүс ээ!
2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.
2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно.
2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно.
2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно.
Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, ардчиллын хоёрдахь давалгаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.
Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье! Сайхан баярлаарай!
Нэргүй 2023-12-31 202.126.89.14
хурдан нүднээс далд ороо кккк
Нэргүй 2023-12-31 1.230.76.219
хятдын э****з үү царай нь монгол биш
Зочин 2023-12-31 66.181.176.134
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-12-31 202.55.191.130
одоо харин улс орны хөгжилд саад тушаа болоод байгаа хулгай луйвар авилгалаа сайн шийдээрээй плийс,
Зочин 2023-12-31 202.55.188.125
Урд хөрштэйгээ л эв зүйгээ олж , хэдэн жил хар нүүрсээ гаргах аргаа л бодоорой. Өөрөөр эдийн засаг өсч байгаа юм нэгэх ч алга даа. Цорын ганц амь амьдрал минь урд хөрш маань боллоо. Өмнөхөө мартаад ирээдүйгээ л бодъё. Үйлдвэр гэхээр л бүх ерөнхий сайд нар бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг л болж байсан. Өнөөдөр ч хэвээр. Гэхдээ энэ талаар энэ ерөнхий сайдыг анхаарна гэдэгт итгэж байна. Хятадын хөгжилөөс хүртээрэй. Сэтгээрэй. Ашиглаарай . Амжилт.
Нэргүй 2023-12-31 103.212.118.157
Хоосон амлалт хууран мэхлэлтээр ажлаа хийдэг хамгийн их МУ ыг гадаад өрөнд живүүлсэн данхар бүтэцтэй ЗГ, би түүхэндээ 19 яамтай 23 гишүүнтэй ийм бүтэцтэй кабинетмйн з.б тай ЕС үзсэнгүй тэгсэн мөртлөө өмнө тавьсан ТЗамаа хилийн холболт хийхгүй 2 жил өнжлөө, 2018 онд тавигдаж эхлэсэн Дарханы замын өргөтгөл шинэчлэлт бүрэн ашиглалтанд ороогүй 7 дахь жилийн хээ нүүрыг үзээд явж бна, ер нь дэд бүтцийн хөгжлөөр Өфганистанаас дор байгаа шүү, өмнө тавьсан орон нутгийн ихэнх замууд эвдэрсэн байгаа!
zochin 2023-12-31 202.131.225.197
үгүй л байх шүү дэ, өмнөх Ерөнхий сайдуудын тавьсан өрийг цэгцэлсэн, улс орноо дампуурал авилгалаас гаргах гэж хичээсэн он жилүүд юмуу? Оюу Толгойн гэрээ хэний үед өр ширнээсээ салж аятайхан болов, энэ олон хулгай луйвар хэний үед илэрч цэгцэндээ орох гэж хичээж байна, хулгайчууд айхдаа огцоруулах талын л юм бодож байгаа байлгүй, Багаа сайн бүрдүүлээд 2024 ондоо дахин гараад энэ хулгайч нараа шоронд хийх хэрэгтэй улс орны язгуур эрх ашгаас уравсан хулгайч нараа зоригтойгоор шоронд хийх хэрэгтэ
Нэргүй 2023-12-31 69.251.122.253
Tegeed ard irgediin amidral saijirch bgaa n haana bgaam, tunhuu
zochin 2023-12-31 202.55.191.130
шууд л ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлэхгүй ээ, эдийн засгийн өсөлт, хулгай луйвартайгаа тэмцээд ирүүл угнаасаа жоохон жигдэрээд ирүүл адаглаад цалин чинь цагтаа бууна, ажилийн олдоц сайжирна ер нь бол юм юм л сайжираад ирнэ
Bolor 2023-12-31 103.212.118.50
Гуйж согдож мергеж явьяа даргаа
Зочин 2023-12-31 103.212.118.153
Улстөрчид сайхан ярьж, ярисаныхаа эсрэгээр хийдэг, ОЭ бол бас нэг сонгодог жишээ нь
ИРГЭН 2023-12-31 103.212.118.69
Ерөнхий сайд Оюунэрдэнэ авилгачид,төсвийн хулгайч нартай нам харгалзахгүй сайтар тэмцэж байгаа учраас олон дайсантай болсон байна.Улс эх орноо зөв замаар хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж үр дүн гаргаж байгаад нь баяр хүргэж ,амжилт хүсье.
Нэргүй 2023-12-31 202.21.107.7
метро гээд л хуцаад байхын. Дарханы замаа хэдэн жил тавьж байна? Иргэд өдөр бүр цахилгааны хязгаарлалтанд орж байна. Ямар мөнгөөр, хэнээр бариулж, тэр метрогоо ямар тогоор ажиллуулах гээв?
сонгогч 2023-12-31 202.9.47.28
Сүүлийн 33 жилийн ЗГ- с хамгийн үр дүнтэй, үнэнч, шударга ажиллаж байгаа ЗГ бол Л.Оюун-Эрдэнийн ЗГ яах аргагүй мөн. ХИйсэн бүтээсэн ажлыг нь харцгаа. 30 жилд бүгшсан намуудын бузар булайг ил гаргаж эздийг нь зарлах зориг гаргалаа. 2024 оны сонгуулийн дараа энэ ЗГ-г дахиад ажиллуубал монгол улс илүү их хөгжил дувшилд хүрнэ шүү. Үнэнийг олж харах нүдтэй байх хэрэгтэй.
Нэргүй 2023-12-31 202.9.40.27
энэ сайт яагаад Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг тавиагүй байна вэ. Тэгсэн мөртлөө Ерөнхий сайдын мэндчилгээг тавьсан байна. Сайтын эзэн нь Хүрэлсүхэд их дургүй юм байна гэж ойлгогдлоо.
Нэргүй 2023-12-31 202.9.40.27
Авилгалтай сайн тэмцэж байгаа учир түүнд олон хүн дургүй байна. Ялангуяа АН-ынхан янз бүрээр харлуулж байна. Өр зээлээс салж байхад хүртэл буруутгаж гүжирдэж харлуулж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлж байхад манай улсын хятад цустай хүүхдүүд Хүрэлсүхийн бичлэг рүү хятадаар харааж салаавч өгч байгаа бичлэг фейсбүүкээр нэг байна. Хэн нь монголын дайсан хэн нь улс орныхоо төлөө яваад иргэд салгаж ялгах цаг нь болжээ. Сайхан худал ярьдаг хүмүүсийн үгэнд итгэж МАН-аа муулахаа бо
Нэргүй 2023-12-31 66.181.189.54
Хэлэх хийх 2 нь өөр юмдаа.
Нэргүй 2023-12-31 124.158.64.205
Миний мэдэх авилгатай хамгийн зоригтой, асуудлыг сууриар нь, углуургаар нь шийддэг ЕС бол Л.Оюунэрдэнэ. Таныг монголын ард түмэн хүрээлж хамгаалнаа. Миний Монгол цэцэглэн хөгжих болтугай. Таны ажилд амжилт хүсье.
Нэргүй 2023-12-31 66.181.184.233
Энэ онд алга болж Монголын төр засгийн толгойд суувал дураараа танец эргэж болдоггүйг ухаарч үз.
Зочин 2023-12-31 202.126.88.133
Ерөнхий сайддаа том амжилт хүсье! Эхлүүлсэн ажлуудаа амжилттай үргэлжлүүлж Монгол улс маань хөгжин бадрах болтугай 👏👏👏
Монголын төлөө 2023-12-31 203.23.49.49
Хулгай луйвар, урвалт , авилагал зогсож нэмтнүүд шийтгэлээ хүлээж Монгол төр цэвэршиж Сайхан бүхэн эхлэх жил болоосой
Батдорж 2023-12-31 103.44.35.132
70 000 монголчууд эх орноосоо дүрвэсэн сайхан жил болж өндөрлөлөө. Худалч Данхын ЗГ хурдан зайлвал хэнд ашигтай Монголд ашигтай
Zochin 2023-12-31 73.20.7.17
Daanch hudalch Danh daa
Ерөнхийдөө үнэн чаажээ 2023-12-31 202.126.89.84
Авилгал хээл хахуультай тэмцэхэд мань эрийн эр зориг их нэмэр болж бга шүү. Монголчуудаа бүгдээрээ 2024 онд авилгачидаасаа бүрэн салцгааяа
Зочин 2023-12-31 202.126.88.133
Ёстой үнэн. Залуу хүний зоримог үйл ажиллагаа 👍👍👍 Урьд нь хэнч зүрхлээгүй шүү дээ‼️
Зочин 2023-12-31 94.128.83.11
Үргэлж Худал ярьж явдаг
mglchuud 2023-12-31 66.181.178.192
mgl iinhoo toloo ih zuil hiigeerei minii dvv chi chadnaa good job
Нэргүй 2023-12-31 103.57.93.136
их хурлын дарга 5800 ам доллар гэж хэлсэн, ерөнхий сайд 5220 ам доллар гэж хэллээ, яагаад ийм зөрүүтэй байдаг юм бэ. хэнд нь илүү итгэх вэ.
Нэргүй 2023-12-31 66.181.176.191
Өнөрөөгөөс өөр шоронд орсон хүн байна уу???
Нэргүй 2023-12-31 139.5.217.52
Данх зайл
Нэргүй 2023-12-31 202.9.46.146
Их л янзалсан зураг байх чинь. Болохгүй юм ч байхгүй л дээ
Нэргүй 2023-12-31 103.57.92.17
2023 онд авлигатай тэмцэж. олныг бухимдуулсан уучлаарөй гнэ ү.24 онд тэмцэхгү гэсн үг ү.Авлигатай тэмцсэнд ард олон бухимдаагү харин ч баярлаж дэмжсэн шүү дэ
Нэргүй 2023-12-31 202.131.251.66
мээкээ гарууд 3-сая улны өмбүү үхэрээ хариулж байгаа адгийн шаар хэлэх үг алга даа загасны ой санамжтай ард түмэн хүртэх ёстойгоо хүртээд байж дээ
Нэргүй 2023-12-31 188.162.254.116
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!
Нэргүй 2023-12-31 66.181.184.212
Зайл
Зочин 2023-12-31 66.181.187.202
Дараачийн крөнхий сайдаар Оюун эрдэнийг үргэлжлүүлэн ажиллуулцгаая Монголчуудаа. Авлигын эсрэг хулгайч нарын эсрэг эхлүүлсэн тэмцлээ дуусгаж шүүхийг дэлбэлэг.
Хотын унаган залуу 2023-12-31 66.181.178.51
Маны бегсний суултуур дуугай зайл
Нэргүй 2023-12-31 66.181.184.233
цуг далд ор
Love PM 2023-12-31 103.212.118.50
Misheel chamd hairtaiii
Bolor 2023-12-31 103.212.118.50
Mundag shuu
Нэргүй 2023-12-31 139.5.219.234
2000 оноос хойш Монголын төр, нийгэмд бугшин хуримтлагдсан хорт хавдрыг ганц далайлтаар арилгана гэж мэдээж байхгүй, харин ч энэ хүү урьдп өмнөх ах нараас нь гарч байгаагүй зориг, зүтгэл гарган ужгирсан бузар идээ бээрийг шахаж буйг бид бүгдээр дэмжих ёстой!! Урьд өмнөх Ерөнхий сайд нарын хэн нь ингэж тэмцэж байлаа??!! Залуу хзний урмыг хугалж болохгүй ээ!!
Нэргүй 2023-12-31 5.64.145.39
овоо хүү гэж бодож явсан бусад луйварчидтайгаа эгээ адилхан худлаа өөрсдийгөө хэт хөөргөсөн сонгуулийн суртчилгаа гэмээр мэндчилгээ хийх . Хэрэг нь эзэн нь хохирол нь ил оффшор, ЖДҮ, хөгжлийн банк, нүүрсний хулгай Жунайгийн, Дулаанжаргалын … гээд хэргүүдийг шийдэж шийдүүлэх шийдвэртэй алхам яагаад хийхгүй гөлтөгнөж булзааруулаад байгаагаа хэлмээр байна шүү дээ
Нэргүй 2023-12-31 66.181.176.65
зайл нохохй минь