Бялууны эрэлт ихэсч, иргэд үйлдвэрийн торт авахаар оочерлож байна

Бялууны эрэлт ихэсч, иргэд үйлдвэрийн торт авахаар оочерлож байна

Бялууны эрэлт ихэсч, иргэд үйлдвэрийн торт авахаар оочерлож байна

Он солигдоход хэдхэн цаг үлдлээ. Энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад эдийн засаг болоод бусад олон асуудлаас хамаарч баярын уур амьсгал бага буй. Гэхдээ хүн бүрийн догдлон хүлээдэг баяр учир иргэд ширээ засахдаа төсөв хэмнэхгүй байгаагаа хэлсэн юм.

Иргэдийн хувьд 300-500 мянган төгрөгөөр баярын бэлтгэлээ базааж байна.

Үүнд ширээний чимэг, хүүхдүүдийн бэлэг, амттан, зууш зэрэг багтжээ. Харин ширээний хамгийн гол зүйл болох баярын бялууны оочер өнөөдрөөс эхлээд нэмэгдсэн байна. Жүр үр, Tous Les Jours, Батбайгаль, Монбэйкири, Монкек, Даниста зэрэг үйлдвэрүүдийн бялуу энэ жил эрэлттэй байгаа бөгөөд үнийн хувьд 23 мянган төгрөгөөс дээш байгаа юм. Өглөөний 08:00 цагийн байдлаар Tous Les Jours, Жүр үрийн бялуугаар баярын ширээгээ чимэх иргэд хэдийнэ дараалалд зогсч эхэлжээ.

Жил бүр тренд болдог бренд бялуунаас эхлээд сүүн кремт гээд өнгө алагласан сонголтууд өглөө 11:00 цагаас өмнө дууссан болохыг худалдагчид хэлэв.

ЗАХИАЛГЫН БЯЛУУНЫ ТОО 7 ХОНОГИЙН ӨМНӨ ДҮҮРСЭН

Сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвд зарж байгаа бялууны үнийн хувьд:

  •  "Мон бэйкэри"-гийн бялуунууд 30500-65900 төгрөг
  •  “Жүр үр”-ийн бялуу 37000-68000 төгрөг
  • "Милая" сүлжээнээс 33900-55000 мянган төгрөг
  • "Батбайгаль" бэйкэрид баярын бялуу 30-145 мянган төгрөг
  • “Монкек”-ийн бялуу 21-35 мянган төгрөгийн үнэтэй байна.

Эдгээр гэзруудын тухайд урьдчилсан захиалга нь дүүрсэн бөгөөд зөвхөн бэлэн байгаа тортнуудаас сонгож авах боломжтой байна.

Өнгөрсөн жил баярын бялуу 25000-35000 мянган төгрөг байсан бол энэ жилийн хувьд хамгийн бага диаметртэй торт 21 мянган төгрөгөөс эхэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-31 66.181.179.211

заавал бялуу ид эж таргал гэж хэн хэлээд бгаан бэ баяр гэхээр цодойтолоо иднэ гэж ойлгохоо больчих

Avatar

УБ хотын унаган иргэн: 2023-12-31 202.21.108.41

Хорвоо ертөнц дээр юм идэж, баяр хийх гэж ирсэн юм шиг ханддагхөдөөний золбингууд хотод шавахаас өмнө ийм байгаагүй юмаа. Засгийн газар цагдаа цэргээ хөдөлгөж ардчилал хүний эрх нэрээр хотод шавсан хөдөөний золбингуудыг хөөж гаргах хэрэгтэй байна. Ядаж гудамжиндаа нус цэр, шүлс, тамхины утаагүй амьдармаар байна шүү.

Avatar

Нэргүй 2023-12-31 66.181.189.54

Сарын өмнөөс хийж хөлдөөсөн бялуу нь хатсан байх юм.

Avatar

Нэргүй 2023-12-31 66.181.179.103

Batbaigaliin 26.9k toortiig oochergyigeer avsan da. thanks. Shine onii mend

Avatar

Нэргүй 2023-12-31 202.21.108.63

жүр үр том компани гэхэд хямд үнэтэй хаппи брэндээ зарахгүй өндөр үнэтэй Брэнд бялуугаа зарж ашиг их хийж байна. ард түмэндээ сонголт өгөх хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2023-12-31 203.169.50.203

Энэ гишүүд шийдэхгүйм байхдаа Тэр еөрнхий сайд хаачив

Avatar

Нэргүй 2023-12-31 139.5.217.52

Тэнэглэл хор авах гэж очерлож байдаг

Avatar

Нэргүй 2023-12-31 139.5.216.78

Т1 тортын очер…..

Avatar

иргэн 2023-12-31 59.153.113.75

3 хан сая хүн амаа тортоор хагаж чадахгүй үйлдвэрүүд байна гэхээр тортны үйлдвэрүүд ачаалалаа дийлэхгүй байна. Энэ нэг хогийн баяр наадмаар ийм оочир дараалал дэдэг юмаа хэзээ болих юм бэ хашаа л харна оочир дараалал хүмүүсдээ ч байна үйлдэрүүдэдээ ч байна ямар ч арга хэмжээ авсан юм байхгүй дандаа яг цагийг нь тулгаж хийж ойлогдог хачин хөгжихгүй ард түмэн юм даа жил ирэх тусам ахиж дэвжих байтал манай Монгол улс маань улам л дордоод уруудаа байх юм яандаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж