2023 оны сүүлийн долоон хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг NEWS.MN сайт онцолж байна.
Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГЫН ХАРИУГ ШААРДЛАА
Нийслэлийн Ардчилсан намаас өнгөрсөн долоо хоногт /2023.12.19/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарт хандан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлсэн. Гэвч шаардлагын хариуг өгөхгүй байгаа учир өнгөрсөн Даваа гаригт /2023.12.25/ Ардчилсан намаас хариу өгөхийг шаардлаа.
АН-аас өгч байгаа мэдээллээр, нийслэлд төлөөллийн зарчим алдагдаж, эрх баригч намын хайрцагласан эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдаж, төр захиргааны байгууллагын дарга нарыг оймс шигээ сольж, зөвхөн өөрсдөдөө л ашигтай томилгоог хийсээр байгаа нь сонгогчдын эрхэнд бүдүүлгээр халдаж байна.
Х.Нямбаатар хотын даргаар томилогдсоноос хойш хоёр сарын хугацаанд нийслэлийн иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргасан учир Нийслэлийн Ардчилсан намаас арванхоёрдугаар сарын 19-нд түүний өргөн барьж батлуулсан хууль, гаргасан захирамжтай холбоотой дөрвөн үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлсэн гэсэн юм.
Б.ГАНХУЯГ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ ХОЙШИЛЛОО
УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүх хурал тав дахь удаагаа хойшилсон. Хуралдааны үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгчдийн зүгээс үйлчлүүлэгчийнх нь эрүүл мэнд эрсдэлтэй байдалд орсон тул шүүхээс цагдан хориог цуцлуулах хүсэлтээ гаргасан юм. Өмгөөлөгчид Б.Ганхуягийн цуснаас хүнцэл илэрснийг шалгуулахад хоёр байгууллагын дүгнэлт зөрсөн гэдгийг онцолсон.
Тэгвэл прокурор “Б.Ганхуягийн цуснаас хүнцэл илэрсэн гэдэг асуудлыг цагдаагаас шалгаж байгаа. Энэ бол тусдаа хэрэг” гэж тайлбарласан.
Үүний хариуд өмгөөлөгчид Б.Ганхуягийн амь явах эрхийг шүүхээс хангаж өгөхийг хүссэн. Тэд Б.Ганхуягийг хордсон гэдэг асуудалд хорих 461 дүгээр албан тушаалтнууд хариуцлага хүлээх учраас ашиг сонирхлын зөрчил үүсэн байна хэмээв.
Ийнхүү хэлэлцсэний шүүгч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
31 АЖ АХУЙ НЭГЖИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА ГЭВ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар болсон талаар энэ долоо хоногт мэдээллээ. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр,
-Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна. Мөн барилгыг улсын комисс хүлээж авах үйл явцын талаар хэлэлцлээ.
Цаашид барилгыг улсын комисс хүлээж авах үйл ажиллагааг түргэн, шуурхай, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох хэрэгтэй байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, барилгажилттай холбоотой аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээс гадна ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хууль, дүрэм, журмуудын эерэг, сөрөг нөлөөллийг үнэлж, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэг шийдлийг эрэлхийлнэ. Холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гаргаж, эхний саналуудыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, хаврын чуулган гэхэд хуулийн төслүүдийг боловсруулж ажиллахаар боллоо.
Түүнчлэн худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчдөг, тендер сонгон шалгаруулалтад шалгарчихаад гэрээний үүргээ биелүүлдэггүй, хаяад явчихдаг 31 байгууллагыг хар жагсаалтад оруулах саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болсон.
Цаашид тендер худалдан авалтад үүргээ биелүүлэхгүй хэрнээ дараагийн тендерт оролцоод, шалгараад байдаг байдлыг таслан зогсооно. Ингэж байж нийслэл Улаанбаатар хотын иргэдийн бүрдүүлж байгаа татвараар бүтээн байгуулах гэж буй хөрөнгийг үр ашигтай зарцуулж, тендер сонгон шалгаруулалтыг хариуцлагатай болгоно. Эдгээр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ гэсэн юм.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ЗУРГАДУГААР САРЫН 26-НД БОЛОВ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 28-нд УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр ирэх онд болох УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 26-нд товлов. Энэ өдөр нь Лхагва гаригт тохиож байгаа бөгөөд бүх нийтээрээ амрах юм.
Ирэх онд болох УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болно. Тодруулбал, УИХ-д 126 гишүүн сонгогдоно. Тэдний 48 нь намын нэрээр сонгогдох бол 78 гишүүн нь том тойргоос сонгогдоно.
Тойрог томссон нь шинээр нэр дэвшигчид болон залуучууд, эмэгтэйчүүдэд хүнд тусахаар байгаа юм. Гэхдээ УИХ дээр том бодлогуудаа хэлэлцэн урагшлуулахад том тойрог ач холбогдолтой юм.
Нэргүй 2023-12-31 66.181.185.253
Хүнээр муу юм хийлгэхэд ч үнэгүй туслуулдаг гэсэн юм байхгүй тул шан харамжаа нэхцгээ. Хөдөлбөл хөлс шүү. Цэвэр цусны Монголчууд аа, АНУ-ын төлөө сайн дураараа зүтгэхийн оронд АНУ-аас green card ба АНУ-д амьдрах санхүүжилт нэхцгээ! АНУ 3 сая Монголчуудыг Америкдаа тэжээчих байлгүй дээ.
S 2023-12-31 59.153.113.126
DYYDLGN MERGJLN SEXSEER80955877
од 2023-12-31 103.57.92.116
АЖИЛ ХИЙЛЭЭ, АМЖИЛТАЛ ХҮРЧ БАЙНА ГЭЖ АТААРХААД БАЙГАА ЮМ УУ
S 2023-12-31 59.153.113.126
SEKSEER UILCHLEED80955877
зочин 2023-12-31 202.126.89.66
Нямбаатар зөв ажиллаж,нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө чухал алхмууд хийж байна.Энэ нь ардчилсан намынханд таалагдахгүй байна. Тэдэнд улаанбаатар хот ,улс орон бүхэлдээ шийдэгдээгүй асуудал ихтэй байх нь чухал.Тэд үүн дээр дөрөөлж одоогийн төрийн албан хаагчдын эсрэг дайралт хийж, нэр төрийг нь унагадаг. Ийм муу аргаар төрийн эрх рүү шургалахыг оролддог. Ийм л явуулга одоо өрнөж байна.
хотын иргэн 2023-12-31 66.181.188.16
ардчилсан намынхан болиоч ээ өнгөрсөн 4 жилд сөрөг хүчин шиг бж чадаагүй бж ажил рийх гэж бга хүнийг битгий гоочилж поопроод бай өөрсдөө та нар юу хийсийн одоо сонгууль дөхөхөөр л гэнэт эх оронч юмнууд болж жүжиглэж ажил гацаагаад бх аа боль
S 2023-12-31 59.153.113.126
SEKSDI80955877