0-4 насныхан томуугаар хүндрэх эрсдэлтэй байна

0-4 насныхан томуугаар хүндрэх эрсдэлтэй байна

0-4 насныхан томуугаар хүндрэх эрсдэлтэй байна

Хүйтний улиралд томуугийн тархалт ихэсдэг. Гэвч энэ жил өмнөх онуудтай харьцуулахад томуугийн тархалт их байгаа бөгөөд мөн богино хугацаанд хатгаа болж хүндэрч байгааг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй.

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган, томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлж буйгаар сүүлийн долоо хоногт томуугийн тархалт нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрсэн. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, нийт дуудлагын 50.1 хувь нь томуугийн дуудлага байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхэдтэйгээ очсоноор тархалтыг нэмэгдүүлж байна гэв. Нөгөө талд эмнэлгийнхэн өвдсөн хүүхдүүдийг бүр хүндрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх зөвлөгөөг өгч байгаа юм. Харин үүнд эцэг, эхчүүд төдийлөн ам сайтай биш байлаа.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны "Хасагт Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төв. Өглөөнөөс орой хүртэл уртасгасан цагийн хувиараар ажиллаж, амралтын өдрүүдэд ч цаг сунгаад буй. Өдөрт 90-120 хүнд тусламж үзүүлж байгаагаас ихэнх нь бага насныхан.
Өрхийн эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь ханиад томуу гэх шалтгаантай. Эмч нарын хэлж байгаагаар ханиадны шинж тэмдэггүй, ханиалгахгүй байсан мөртлөө 2-3 хоногт хатгаа болж хүндэрч ирсэн хүүхэд их байна гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J,Enhhuu 2023-12-31 202.55.188.125

Ийм эх өвчлөл үнэхээр харамсмаар юм яагаад энэ төрд байгаа бизнесийн хүмүүсийг буулгаад өөрсдийн салбар салбарын хүмүүсээ төрд гаргаж болохгүй юм бээ

Avatar

M.Bymbajargal 2023-12-31 202.55.188.125

Бид яагаад энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсийг гаргаж болохгүй гэж ?

Avatar

R.Saranchimeg 2023-12-31 202.55.188.125

Энэ төрд яг чаддаг хүн алга зүгээрл мөнгөний төлөө идэх гэж байгаа хүмүүс бид одоо ийм хүмүүсийг төрд гаргахгүйгээр нарийн мэргэжлийн чаддаг хүнээр нь төрөө удирдуулж салбар салбарын хүмүүсээр нь сайдуудыг бий болгох хэрэгтэй байна

Avatar

E.Baatarhuu 2023-12-31 202.55.188.125

Ханиад томуу утаа энэ бүх хэцүү зүйлнээс салхын тулд бид нар нарийн мэргэжлийн хүмүүсийн төрд гаргах хэрэгтэй

Avatar

G.Erdenechimeg 2023-12-31 202.55.188.125

Энэ томуу гэдэг айхтар өвчин байнаа одоо ийм өвчлөлөөр хүүхдүүдээ өвдүүлээд баймааргүй байнаа. Эрүүл мэндийн салбарын хүн л төрд гарах хэрэгтэй байндаа

Avatar

G Erdenedalai 2023-12-31 59.153.87.10

Эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд гаргаачээ. Ямар ч эрүүл мэндийн талаар мэдлэггүй хүмүүс улс төрөөр дүүрэн байх юм. баахан бизнес наймааны хүмүүс тэд хэзээ ч энэ эрүүл мэндийн системийн тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй

Avatar

B.Bathuu 2023-12-31 59.153.87.10

Зүгээр бидэнд нарийн мэргэжлийн эрүүл мэндийн салбарын хүнээ л гаргаж ирэх хэрэгтэй байна аа яагаад бид одоог хүртэл эрүүл мэндийн тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь яг энэ салбарынх нь нарын мэргэжлийн хүн алга байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж