565 шинэ автобус I сард Монголд ирнэ

565 шинэ автобус I сард Монголд ирнэ

565 шинэ автобус I сард Монголд ирнэ

Парк шинэчлэлтийн хүрээнд 600 ширхэг автобусыг БНХАУ-ын үйлдвэрээс худалдан авах асуудлаар НЗДТГ-аас тодруулахад “Гэрээнд заасан хугацаагаар оноос өмнө 35 автобус Монгол улсын хилээр орж ирээд байна. Мөн нэгдүгээр сарын 10-ны дотор ахин 35 автобус, үлдсэн 530 автобус нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор орж ирэхээр байгаа. Хянан шалгах ажлын хэсэг хоёр үндсэн газарт ажиллана.

Арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ын Эрээн хотод автобусны урьдчилсан үзлэг хийгдсэн. Автобуснууд 1000 гаруй км-ийн цаанаас ирж байгаа учраас тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, бүрэн бүтэн байдлыг шалган улсын хилээр гаргана.

Хоёр дахь үзлэг нь автобусны үзүүлэлт үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг Улаанбаатар хотод шалгана. Энэ удаагийн тендер шалгаруулалт олон нийтэд ил явагдсан. Тендер зарлагдсан хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван аж ахуйн нэгж бидэнд үнийн саналаа ирүүлснээс үнийн санал болон техник үзүүлэлтээрээ БНХАУ-ын “Ютон баз” автобусны компани шалгарсан. Нийт үнийн дүн 165 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 600 ширхэг автобус нийлүүлэгдэж байгаа. Эхний ээлжийн автобуснуудыг нэгдүгээр сарын нэгний дотор үйлчилгээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. 600 ширхэг автобус авснаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдээд дуусч байгаа. Гэхдээ шинэ чиглэл, төлөвлөлт зохион байгуулсны дараа хэрвээ хүрэлцээ муутай байвал ахин худалдан авалт хийнэ. Мөн өнөөдөр бид гаалийн баталгаат агуулахаас дунд багтаамжийн 50 автобусаа авах ажлаа хийлээ. Дунд багтаамжийн 18 болон түүнээс дээш суудалтай автобусаа нийслэлийн алслагдсан дүүргийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-12-31 103.212.118.97

uur uur tod ungu bol hotiin ungiig ulam goy bolgoh bjee gej bodoj bna

Avatar

Нэргүй 2023-12-31 66.181.189.149

сайхан автобус бн, иргэддээ соёлтой үйлчлүүлэхийг хүсье

Avatar

Нэргүй 2023-12-31 38.42.106.107

Yutong мундаг том компани. Энэ хэд л цавчаа хийчээгүй бол. Гол нь өмнөх хэдэн ногооноо яах гээд бнааа ‼️‼️‼️⁉️⁉️⁉️

Avatar

зочин 2023-12-31 59.153.113.45

Худалдан авалтыг зөв хийж болдог л юм байна.

Avatar

S 2023-12-31 59.153.113.126

S TANILTSI80955877

Avatar

Зочин 2023-12-31 66.181.179.211

яарч сандаруулж байгаад ногоон автобусаа давтах вэ дээ Нямбаатар борвиндоо баастай л бна

Avatar

S 2023-12-31 59.153.113.126

SEKSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж