Орос цэргүүдийн ууртай эхнэрүүд Путинд "өргөс" болж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.31-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдийн ууртай эхнэрүүд Путинд "өргөс" болж байна

Орос цэргүүдийн ууртай эхнэрүүд Путинд "өргөс" болж байна

Украины эсрэг хийж буй дайн сунжирахын хэрээр орос цэргүүдийн эхнэрүүд, төрөл садныхны уур хилэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд аюул, заналхийлэл болж эхлэв.

Оросууд 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсон бөгөөд түүнээс хойшхи хэдэн сарын хугацаанд дайн улам ширүүсэв. Цэрэг эрсийг дайнд явуулсны дараа тэдний эхнэр, ээжүүд нөхөр, хөвгүүдэд нь тулааны талбарт таагүй хандаж байгааг эсвэл бараг хоёр жилийн дараа эх орондоо буцаж ирэх ёстой гэж маргаж, эсэргүүцэгчдийн хүч нэмэгдсээр байна. Энэ нь Оросын цэргүүдийн төрөл төрөгсөд эсэргүүцэл гаргахад хүргэж буй  анхны тохиолдол биш юм.

Тэдний эсэргүүцэл маш их түгшүүртэй байсан тул Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд эхнэр нь эсэргүүцэж байгаа цэргүүдийг байцааж, цэргийн офицерууд эхнэрүүд нь ухрахгүй бол фронтын шугам руу цэргүүдээ илгээнэ гэж сүрдүүлсэн гэж Вашингтон Пост мэдээлэв.

Украины дайн 2022 оны эхээр эхэлснээс хойш 6500 гаруй хүн Путины гарын үсэг зурсан цензурын тухай хуулийг зөрчсөн хэргээр торгуулж, баривчлагдсан байна. Тухайлбал, Украины далбааны өнгөөр ​​хумсаа хөх, шар өнгөөр ​​будаж, ди-жейг украин дуу тоглуулахыг хүсэх, цасан дээр дайны эсрэг уриа лоозон зурах зэрэг олон үйлдлүүдэд шийтгэл оноожээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж