Хятадын Элчин сайдуудыг "дипломат төмөр арми" болохыг уриалав

Хятадын Элчин сайдуудыг "дипломат төмөр арми" болохыг уриалав

Хятадын Элчин сайдуудыг "дипломат төмөр арми" болохыг уриалав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Баасан гаригт гадаад улсуудад суугаа Хятадын Элчин сайдуудыг Коммунист намд үнэнч "дипломат төмөр арми" болохыг уриалав. Энэ нь зарим дипломатуудын тодорхойлсноор "чонын дайчин" гэж алдаршсан Хятадын гадаад бодлого улам бат бөх болж байгаагийн нэг илрэл юм.

Ши Жиньпин "Тэмцэлдээ сайн байж, үндэсний эрх ашгийг хамгаалагчид болох хэрэгтэй. Үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хүчирхэг гүрнүүдийн эсрэг тууштай, бэлэн байх байр суурьтайгаар тууштай хамгаалах хэрэгтэй" гэж Ши Жиньпин хэлэв. Тэрбээр хилийн чанад дахь Хятадын дипломат төлөөлөгч нар Бээжинд цугларах үед  ингэж мэдэгдсэн гэж "CCTV" төрийн суваг мэдээлжээ.

 Хятад улс энэ жил суларсан эдийн засагтаа гадаадын хөрөнгө оруулалт татахыг хичээсэн тул Элчин сайд нарын эрс шулуун, хатуу үг хэллэгүүд зөөлрөөд байсан юм.

Ши Жиньпин төлөөлөгчдийг намын сахилга батыг чанд сахихыг уриалж, таван жилд нэг удаа болдог Коммунист намын гадаад бодлого төлөвлөлтийн дээд түвшний нууц хуралдаан Пүрэв гаригт өндөрлөсний дараа илтгэл тавихдаа "хатуу" гэдэг үгийг долоон удаа давтан хэлжээ.

“Дүрэм, журмыг урдаа тавьж, хатуу сахилга баттай байж, хатуу хариуцлага тооцож… Намдаа үнэнч "дипломат төмөр арми" байгуулах хэрэгтэй… тэмцэлд зоригтой, гарамгай байж, хатуу сахилга батыг баримтал" гэж Бээжин дэх Ардын их хурлын ордонд болсон дипломат төлөөлөгчдийн хурлын үеэр Ши Жиньпин хэлсэн байна.

Өмнөх Гадаад хэргийн сайд Цин Ганыг өнгөрсөн долдугаар сард албан тушаалаас нь огцруулсны дараа Хятадын дипломат албаныхны сахилга батыг шинэчлэн тогтоож Ши Жиньпин үг хэлжээ. Тэрбээр “Нам, эх орон, ард түмэндээ үнэнч байх нь дипломат фронтын гайхамшигт уламжлал юм. Үзэл суртлын бат бэх шугамыг бий болгох хэрэгтэй… дүрэм журам, сахилга батыг чанд баримталдаг улс төрийн хатуу итгэл үнэмшилтэй ухаалаг хүн байх хэрэгтэй" гэдгийг тэдэнд сануулав.

Үүний зэрэгцээ Ши Жиньпин мөн  "тэмцэл" гэдэг үгийг таван удаа давтаж, Хятадыг  дарах гэсэн барууны оролдлогуудтай тэмцэхийн тулд олон улсын нөлөөгөө нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-31 46.135.28.2

монголийн төр засаг хятад шиг эх оронч байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж