Эрдэнэс Тавантолгой ХК 11.3 их наядын борлуулалтын орлогтой ажиллав

Эрдэнэс Тавантолгой ХК 11.3 их наядын борлуулалтын орлогтой ажиллав

Эрдэнэс Тавантолгой ХК 11.3 их наядын борлуулалтын орлогтой ажиллав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан сүүлийн нэг жилийн хугацаанд 11.3 их наяд төгрөгийн үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлж, Монгол Улсын гадаад валютын нөөцийг 1.6 тэрбум ам.доллароор зузаатгасан түүхэн амжилттай он жил байлаа.
Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд:
📊Борлуулалт 4 дахин
📊Тээвэр 3.6 дахин
📊Экспорт 2.4 дахин
📊Орлого 3.7 дахин
📊Олборлолт 3.1 дахин нэмэгдэж 2.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан амжилттайгаар 2023 оныг үдэж байна.
📍2023 онд нүүсээ биржээр, хил нөхцөлтэй худалдаалж эхэлснээр нүүрсний үнэ нэмэгдэж компанийн борлуулалтын орлого өслөө. Нийт 65 удаагийн цахим биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 9.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр худалдааллаа.
📍2023 онд нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулахад шаардлагатай тээврийн тендерийг “Ерөнхий гэрээний журам”-ын дагуу зарлаж, оновчтой зохион байгуулснаар 410.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллалаа.
📍2023 онд нүүрс тээвэр, борлуулалт, худалдан авалт, С зөвшөөрөл, биржийн арилжаа гэх мэт компанийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг компанийн цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулж олон нийтийн хяналтыг бий болголоо.
📍Онцгой дэглэм тогтох үеийн санхүүгийн үзүүлэлтийг эрс сайжруулж, худалдан авагчдад өгөх өр төлбөр 582 сая ам.долларыг бүрэн төлж барагдууллаа. ЭТТ-Бондын 2 дугаар транчийн 236.5 тэрбум төгрөгийг хугацаанд нь төлж, өндөр хүүтэй ЭТТ-Бондын 4 дүгээр транчийн 76.6 тэрбум төгрөгийн бондыг хугацаанаас нь өмнө буцаан дуудаж өөрийн эх үүсвэрээр худалдан авав.
📍2023 онд нийт 25.0 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажилласан ч гүйцэтгэлээр 28.07 сая тонн нүүрс олборлож, 81.2 сая м3 хөрс хуулж, 101.3 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэж нүүрс олборлолтын төлөвлөгөөг 112%-ийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлэв. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын уул уурхайн салбарт гарсан дээд үзүүлэлт юм.
📍Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах зорилгоор:
❇️Нүүрс баяжуулах үйлдвэр
❇️Усан хангамжийн төсөл
❇️Газрын тос дамжуулах хоолой
❇️Цахилгаан хангамжийн 4 төсөл
❇️Төмөр замын 4 төслийг тус тус хэрэгжүүлж байна.
Эдгээр төслүүд хэрэгжснээр байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологиор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Үр дүнд өртөг зардал буурч компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж хувьцаа эзэмшигчдийн ноогдол ашгаас хүртэх өгөөж нэмэгдэх юм.
📍2023 оны онцлох бүтээн байгуулалт бол ажилчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан “Эрдэнэс хотхон” юм. Компанийн үнэт зүйл уурхайчдыг тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлөөр хангах нь нэн тэргүүний зорилтын нэг байсаар ирсэн. Энэ ч үүднээс ая тухтай, ирж бүрэн цогцолбор хотхоныг 2023 онд ашиглалтад орууллаа.
🇲🇳Эх орныхоо тусын тулд хөдөлмөрлөж түүхэн шинэ амжилтуудыг бий болгосон нийт уурхайчдадаа талархал дэвшүүлье
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-12-31 118.235.32.235

ноогдол ашгаа тараагаарай.

Avatar

Нэргүй 2023-12-31 66.181.177.110

Зав сайн бна. Гэхдээ 30% хулгай бас байгаа…. Хулгай , авилгалыг 100% цэвэрлэх хэрэгтэй….

Avatar

Иргэн 2023-12-31 103.57.94.37

тээвэрлэлт дээр хэдэн саяаар идсээр байгаа.
идэж ууж шагнал энээ тэрээ гээгүй бол овоо л нэмэгддэх байсан

Avatar

Нэргүй 2023-12-31 203.23.49.49

Хувьцааны ноогдол ашгийн мөнгөө авья

Avatar

Иргэн 2023-12-31 66.181.161.181

эрдэнэс 5 толгойн удирдлагууд нь орлого,борлуулалтаас гадна ачилтандаа анхаармаар юм даа…нүүрс ачдаг контейнер дээр нь 70 тонн гээд бичээтэй байхад 90 гаран тонныг ачиж явж байх ?????!!!!!! Энэ 1д замыг ихээр эвдэж,2т автомашины эд анги чиргүүлд халгаатай !!!!!!? Зам засвар арчилгаа гэж энд тавьсан асфальтан замд байхгүй!!!!!!!!! багахан цас ороход мөстөөд !!!байгаль эх өөрөө арилгатал хэвээрээ л байх жишээний????? энд ямарч нэртэй газар замын арчилгааг хийдэг юм бүү мэд???

Avatar

Noogdol 2023-12-31 103.212.119.134

noogdol ashig taraagaachee

Avatar

Эрдэнэ 2023-12-31 43.242.243.34

мөнгө нь хайчдаг юм бол !!!!

Avatar

Нэргүй 2023-12-31 202.126.88.174

Бага л байна даа

Avatar

Зочин 2023-12-31 202.126.88.174

Бага л байна даа.

Avatar

Нэргүй 2023-12-31 202.9.40.96

Онцгой сайхан мэдээ, Баярлалаа. Үүнээс цааш хулгайч хар үйлтнүүдийг Монгол төрийн босгоноос , Сан хөмрөгөөс холын хол зайлуул, Тэд бүрмөсөн зайлтугай Алдсан эрдэнэс, ард олны зүдрэл, хорлосон бүтээн байгуулалтыг тэдний хөрөнгөөр гүйцэлдүүл

Avatar

S 2023-12-31 59.153.113.126

S DYRAAR80955877

Avatar

Нэргүй 2023-12-31 66.181.189.212

Xulgaichdaa l zailuulj tseverlex. Nogdol ashig uguurei

Avatar

S 2023-12-31 59.153.113.126

ANYSDM80955877

Avatar

S 2023-12-31 59.153.113.126

SEXSDN80955877

Avatar

Нэргүй 2023-12-31 103.212.119.163

АРД НИЙТИЙН ЭРДЭС БАЯЛГАА ЗАРСНАА ИХ ГАЙХУУЛАХ АСУУДАЛ ОГТ БИШ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-12-31 66.181.161.70

Хулгай багасгасны үр дүнгийн зах зух нь энэ. Цаашдаа хулгайг бүрэн ялбал ёстой цэнгэлийн манлайд хүрэх нь.

Avatar

Нэргүй 2023-12-31 202.9.40.96

Үнэн үнэн, Дөнгөж хумьж эхлэнгүүт юу болж байна даа, Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцээд шүүмжлээд байвал тэд харуусал харамсал нь оргилсон хулгайчид Ард олон танина шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж