2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудыг танилцуулъя. Жишээ нь, шинэ он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болох юм.
Мөн иргэн бүрд хамааралтай зохицуулалт бол Нийгмийн даатгалын багц хууль. Тус хуулийн дагуу 60 сарын дунджаар тэтгэвэр тогтоох бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг дансанд байршуулна. Үүнээс гадна олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна.
ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ХХОАТ 1 ХУВЬ ТӨЛНӨ
Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой. Өнгөрсөн сард Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын 10 хувь нэг хувь болж байна. Энэ зохицуулалт 2024 оноос хэрэгжинэ.
Өмнө нь байгууллага олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан бол шинэ хуулиар заавал зарлагын баримт цуглуулахгүй нийт орлогынхоо нэг хувийг татварт төлөх боломжтой гэж байь.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА 14 ХОНОГ БАЙНА
Энэ онд батлагдсан ирэх жилээс хэрэгжиж эхлэх хуулиудад улс төрийн нам болоод сонгуультай холбоотой заалтууд багтсан. Тухайлбал, намын бодлого тодорхойлох түвшинд нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байна. Мөн санхүүгийн ил тод байдлыг тайлагнахыг Улс төрийн намын тухай хуульд тусгасан. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна гэж заасан.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хурлаар сонгуулийн тойргийг томсгох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Энгийн логикоор тойргийг дураараа зарж байна. Тойрог томсоно гэдэг нь ЖДҮ, Хөгжлийн банкны бүх хулгай луйварт орчихсон олигархуудын том зодоон болох нь гэж харагдаж байна. Яагаад гэхээр нэг намаас 10 хүн дэвшье гэхэд 10 мандатад 10 намаас 100 хүн 14 хоногт багтааж намынхаа бодлого шийдвэр, өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Үүнээс юу гарах вэ гэхээр хор хохирол нь эрэгтэйчүүд бид нар тойроод тойроод бардаггүй юмыг энэ 4-5 аймгийг дамжаад бүсгүйчүүд явж дийлэх үү? Тэрийг дагасан санхүү гаргаж чадах уу? Нөгөө эрдэмтэн, докторууд маань тэгэж явж чадах уу? Би мэргэн хүн шиг хэлье. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад парламентад суудалгүй бүх нам орж ирнэ гээд шилний цаанаас чихэр долоолгосон. Одоо ийм том тойрогт парламентад суудалгүй намаас нэг ч хүн, бие даагчдаас хэн ч цухуйхгүй. Залуучууд, эмэгтэйчүүд яаж ч үзээд тамираа тасалсан ийм л сонгууль болно. Хувь хүний бие ч дийлэхгүй шүү дээ. 14 хоногт Монголын ийм том, улс орнуудыг нийлүүлсэн юм шиг нутаг дэвсгэрт 100 хүн тойрч тэр ард түмнийг залхаана гэж байх уу? гэсэн юм.
Нэргүй 2023-12-30 202.126.88.201
Эрдэнэс таван толгойг иргэдэд 100% хувчилбал яасан юм бэ тэгвэл иргэд ядуурлаас гарна тэгээд ИХ гишүүд ажлаа хийхэд хүндрэлгүй саадгүй болно шүүдээ…үүнийг чухал шүү бодох л бодол
Нэргүй 2023-12-30 202.126.88.201
тэтгэвэрийн нэмэгдлийг 1сараас нь нэмээгүй юм чинь нөхөж олгохуу
Мөнхболд 2023-12-30 66.181.161.46
бүх иргэнд 120сая өгмөөр бн эсвэл иргдийн зээл ийг 00 өгнүү дарганараа
Баяр 2023-12-30 202.126.89.194
Ажил хийгээч муу паразит минь. Зээл авсан бол өөрөө төл .Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг амьдахаа болиоч.
Иргэн 2023-12-30 103.57.94.86
тэтгэвэр өвлүүлэх юу боловоо
Нэргүй 2023-12-30 202.179.27.51
МАНыг дугуйлахгүйл байцгааж хулгайчид төрд орохоос сэргийлэх зам л үлдлээ иргэдээ. Бид хохирлоо өгдөггүй намыг алийн болгон дэмжих юм.
Нэргүй 2023-12-30 202.126.89.194
АН Эд нараас дээрдээд байх юм байхгүй ээ. Илүү л их идэх байх. Бүр хийсэн бүхнээ нураачхаж ч магадгүй.
Хайрцагнаасаа гарцгаа 2023-12-30 66.181.178.75
Одоо наад бүх аймаг сумдаар явна гээд байгаагаа боличихоо. Жалга дов хэсч будаа гурил тараадаг үе өнгөрсөн. Харин түүний оронд аймаг аймаг дээрээ нэгдсэн уулзалтууд хийгээд түүн дээр нь мэтгэлцээн байр суурь бодлогоороо өрсөлдөцгөө.
Дандаа нэгнээ хорлож муулж явдаг чөтгөрийн тойргоосоо гарах хэрэгтэй
Нэргүй 2023-12-30 203.91.115.37
цалингийн доод гэж нэмж байгаад НДШ нэмдэг муу зуршилтай болж дээ.
Нэргүй 2023-12-30 202.9.46.95
Малчид орлогоосоо татвар телдеггуй
Нэргүй 2023-12-30 202.9.40.63
мал минь чи хотод хийцгүйрч ядарч зовсоноо гайхаж хийсэн бүтээсэн гавьяагүй цаг нөхцөөж явдаг бол ,тэд хөдөө хээр халуун хүйтэнд халж хөрч эх ороноо эзгүй харагдуулахгүй амьдардаг юм
Нэргүй 2023-12-30 202.126.89.194
Тэгээд хөдөөнөө амьдарцгаахгүй бүгд хот руу шаваад утаа нь ч дийлдэхээ болилоо. Бөглөрөл нь ч дийлдэхээ байлаа. Хөдөө рүүгээ явцгаач ээ. Хийж сурсан тэр мал МАА-гаа аваад малаа маллаад явцгаагаач.
Нэргүй 2023-12-30 139.5.217.52
Урд нь ашгаас нэг хувь төлж байсан бол одоо орсон орлого болгоноос нэг хувь ашиггүй ажилсан байсан ч өрөнд орно псду гадагшаа гарийдоо МАНгасууд аягүй бол ард иргэдээ алж идэхээс сийхгүй болж
Нэргүй 2023-12-30 202.126.89.194
Ийм энгийн хууль мэдэхгүй байхаар мал минь чи хөдөө гарч малаа малла. Хувиараа бизнес эрхэлж байгаа бид нарт хамгийн их хэрэгтэй хууль шүү дээ.
Нэргүй 2023-12-30 59.153.115.39
Жишээ нь: Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн зардал нь орлогоос давсан юмуу орлоготойгоо тэнцүү (г.м.) байвал 10% татварыг юунаасаа төлөх болж байна вэ??? Ядруу хэсгээ бүр дарж устгах зорилготой хууль биш үү??
Нэргүй 2023-12-30 92.11.199.170
тэгээд 1% болгож ээ ! хэтэрч даварсан ЯДУУ гуай !!!
Нэргүй 2023-12-30 139.5.217.52
Цэцэн гуа ашиггүй ажилсан байвал яахуу ялангуяа Монголд юм хийхээр өрөнд ордог болчихсон үед
Эмээ 2023-12-30 59.153.115.66
ЧИ АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ ЦҮНХ БАРИГЧ ЮМ БАЙНА . ЧАМААС АСУУЯ ? ХУУЧИН БҮГД 100 000 ₮ ОРЛОГО ОРЖ 50 000 ₮ АШИГ ОЛЖЭЭ . 10 % ТАТВАРТ 5000 ₮ ӨГНӨ . ОДОО БҮХ ОРЛОГООСОО 1 % ӨГНӨ 1000 ₮ ЭНЭ ТЭГЭЭД ХӨНГӨЛӨЛТ МӨНҮҮ ??? ХЭРЭВ АШИГГҮЙ АЖИЛЛАВАЛ ӨРӨНД ОРНО ТИЙМ ҮҮ ??? ЭНЭ ТЭГЭЭД АРИУН ЯВДАЛ УУ ?
Нэргүй 2023-12-30 202.9.46.247
Ene l*****n huulia bugsunduu chihetsgee lalaruudaa odoo songuuli gej shaasan mai lalaruudaa odoo bolnoo ta nariig hench songohgvi gulugnvvd mine zailtsgaa
Нэргүй 2023-12-30 66.181.191.178
Ashgiin 10 deer uu orlogiin 1%deer uu Shula Shula aihtar shulaachid shuu
Нэргүй 2023-12-30 202.126.89.194
Ямар ч орлогогүй зарлагад бизнес хийнэ гэж юу байх вэ дээ.