Пёньяны цөмийн реактор ирэх зун бүрэн ашиглалтад орно

Пёньяны цөмийн реактор ирэх зун бүрэн ашиглалтад орно

Пёньяны цөмийн реактор ирэх зун бүрэн ашиглалтад орно

Хойд Солонгос улс ирэх зун гэхэд туршилтын хөнгөн устай реактороо бүрэн ашиглалтад оруулах төлөвтэй байна. Йонбен цөмийн цогцолбор дахь реакторын үйл ажиллагаа идэвхжсэн шинж тэмдэг илэрч байгаад санаа зовниж буйгаа Олон улсын атомын энергийн агентлагийн захирал Рафаэль Гросси хэлжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Хойд Солонгос 10 гаруй жилийн өмнөөс туршилтын реакторыг барьж эхэлсэн.

Аравдугаар  сарын дунд үеэс реакторын хөргөлтийн системээс ус их хэмжээгээр урсаж эхэлжээ. Энэ нь реактор ашиглалтад орж магадгүй нэг шинж тэмдэг юм. Ус гадагшлуулж эхэлснээс хойш нэг жил орчим болоход цөмийн реактор бүрэн ашиглалтад орох боломжтой болох аж. 

Тус реактор нь бусад цөмийн реакторын нэгэн адил цөмийн зэвсгийн гол түлш болох плутон үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ хөнгөн устай реакторыг плутон үйлдвэрлэхэд бус цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ихэвчлэн ашигладаг гэж Шин Вон Сик онцоллоо. Түүнчлэн устөрөгчийн бөмбөгний найрлага болох тритиумыг үйлдвэрлэхэд ашиглаж болох аж. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-30 172.58.167.78

tsumiin zebseg baihgui baisan bol Iraq siria Afghanistan libia chil shig ustgah baisan solongos dain America General bumbugduud duuslaa odoo 1 ch barilga hum uldeegui getel bosood irsen de

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.160.67

Адгийн хойд со цөмийн Цс тай болж байхад манай оркууд эсэргүүцэж л байдаг. Муугаар бодоход л цөмийн зэвсгийн түүхий эдтэй болж байна гэсэн үг байна шд

Avatar

зочин 2023-12-30 202.126.89.46

АНУ, болон барууныхан цөмийн з****г турших хориглох дэлгэрүүлэхгүй байх бараг бүх олон улсын гэрээнээс гарч дэлхий бүхэлдээ цөмийн дайны ирмэг дээр байна.Юун хойт солонгос.

Avatar

ZOCHIN 2023-12-30 60.41.246.196

"ХҮН НЬ БАЙВАЛ ХУУЛИЙН ЗААЛТ ОЛДОНО", "ҮГЭНД ОР, ОРОХГҮЙ БОЛ ШОРОНД ОР" ГЭГЧ БОЛСОН ХҮН ДЭЭ, ӨНӨРЦЭЦЭГ ГЭДЭГ ХҮН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж