Пёньяны цөмийн реактор ирэх зун бүрэн ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2023.12.30-нд нийтлэгдсэн

Пёньяны цөмийн реактор ирэх зун бүрэн ашиглалтад орно

Пёньяны цөмийн реактор ирэх зун бүрэн ашиглалтад орно

Хойд Солонгос улс ирэх зун гэхэд туршилтын хөнгөн устай реактороо бүрэн ашиглалтад оруулах төлөвтэй байна. Йонбен цөмийн цогцолбор дахь реакторын үйл ажиллагаа идэвхжсэн шинж тэмдэг илэрч байгаад санаа зовниж буйгаа Олон улсын атомын энергийн агентлагийн захирал Рафаэль Гросси хэлжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Хойд Солонгос 10 гаруй жилийн өмнөөс туршилтын реакторыг барьж эхэлсэн.

Аравдугаар  сарын дунд үеэс реакторын хөргөлтийн системээс ус их хэмжээгээр урсаж эхэлжээ. Энэ нь реактор ашиглалтад орж магадгүй нэг шинж тэмдэг юм. Ус гадагшлуулж эхэлснээс хойш нэг жил орчим болоход цөмийн реактор бүрэн ашиглалтад орох боломжтой болох аж. 

Тус реактор нь бусад цөмийн реакторын нэгэн адил цөмийн зэвсгийн гол түлш болох плутон үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ хөнгөн устай реакторыг плутон үйлдвэрлэхэд бус цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ихэвчлэн ашигладаг гэж Шин Вон Сик онцоллоо. Түүнчлэн устөрөгчийн бөмбөгний найрлага болох тритиумыг үйлдвэрлэхэд ашиглаж болох аж. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж