Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга оролцлоо

Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга оролцлоо

Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга оролцлоо

Арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Манжийн ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан юм.

Монгол Улсын Их Хурал анх 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгосон бол 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Үндэсний  эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болгосон юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Шанхын Баруун Хүрээ хийдэд боллоо.

Уг ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Шанхын Баруун Хүрээ хийдийн Тэргүүн лам Н.Баасандорж болон аймаг, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож, Богд хаант Монгол Улсын Төрийн тугт мандал өргөв. Мөн хийдийн лам нар Монгол түмний их шүтээн “Очирваань” бурхныг тахиж, “Адистидын дээдийг хайрлагч” номыг монголоор хурж, “Эртний сайхан”, “Зуун лангийн жороо луус”, “Монгол Улсын Төрийн дуулал” буюу гурван үеийн төрийн дууллыг эгшиглүүллээ.

“Эртний сайхан” дууг Чингис хааны төрийн дуулал байсан гэж үздэг бол “Зуун лангийн жороо луус” дууг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн дуулал байсан түүхтэй.

Шанхын Баруун Хүрээ хийдэд Богд хаант Монгол Улсын төрийн шинэ туг буюу Шар тугийн эхийг хадгалдаг бөгөөд орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар 2014 оноос эхлэн туг цэнгүүлэх ёслолын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, олон нийтэд үзүүлдэг уламжлалтай болжээ.

Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахидаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг аж.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаант Монгол Улс байгуулагдаж, төрийн ёс дэг, ёслолыг цэгцэлж, үндэсний уламжлалт соёлыг тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх тухай зарлиг гарснаар энэ тугийг бүтээсэн байна.

1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн туг буюу далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимуй” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.

Энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу 3×1 харьцаатай (Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105×280 см, дэвсгэр нь 70×210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50×60 см, дэвсгэр нь 30×30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх бөгөөд хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Түүнчлэн төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна.

Мөн Богдын Засгийн газраас төрийн далбааг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь байдаг. Ингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширдэг байжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.188.13

Энэ тугийг МАН-ыхан ярих ч дургүй байдаг юм. Энэ тугийг эрхэмлэж залаад,энэ өдрийг тэмдэглээд нтр байвал Мон голын Тусгаар Тогтнол гэдэг нь МАХН-МАН-аас хамаагүй эртний, өмнийн юм болчих гээд бна л даа, үнэндээ бол тийм л юмшүү дээ ! Тэгээд ч намын дарга,Улсын ерөнхий лөгч нтр нь тоож очихгүй, оролцохгүй байгаа юм.
Тэгсэн мөртлөө МАН тусгаар тогтнолыг өмчлөх санаатай, төсвийн хөрө нгөөр барьсан байшингаа хүртэл ТТ ордон гэж луйвраар нэрлээд л байдын даа!

Avatar

зочин 2023-12-30 202.126.89.66

Монгол хэдэн хэсэг хуваагдаж,төрийн эрхийн төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа цагт, улс орон хэзээ ч өөдлөхгүй иргэд олигтой амьдрахгүй.

Avatar

зочин 2023-12-30 202.126.89.66

Тэр коммунист гээд байгаа хүмүүс улс орны тусгаар тогтнолын төлөө зүтгээгүй бол, тэр коммунист гээд байгаа ЗХУ манайд дэмжлэг туслалцаа үзүүлээгүй бол монгол орон сүйрч устах байсан. 9 сая малаас өөр юу ч үгүй ,үгээгүй хоосон,хоцрогдсон 500-хан мянган хүн амтай монгол ,бусдын хоол болох байсан.Коммунист гэж үзэн ядагч энэ гөлөгнууд хүн болж төрөхгүй байсан. Хэний хүчинд улс шиг улс, хүн шиг хүн болсоноо сэхээрэх чадваргүй мал мэт байж болохгүй..

Avatar

Нэргүй 2023-12-30 59.153.112.28

Энэ тугийг төвд авах дургүй л бн даа МАНгарууд.

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.177.46

Өөр хийх юм байдаггүй юм уу

Avatar

Зочин 2023-12-30 66.181.185.97

Далдаганасан хулгайчууд, буцаад боолын боол босгоны шороо байх гээд байгаан байхдаа

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.188.13

Та Монголын тусгаар тогтнолд тун дургүй хүн үү ?!

Avatar

Дөл 2023-12-30 66.181.188.13

Иймэрхүү цайчихсан луйврын коммжнистууд одоо ч мэр сэр бийдээ !

Avatar

гал 2023-12-30 66.181.184.252

Монгол улс мандан бадраг

Avatar

Нэргүй 2023-12-30 76.67.107.193

ULSAA BADRAAJ BAINA SAIXAAN SAIXAN KKK

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.185.253

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж монголчууд хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1910-аад оны монголчуудын дүр төрхийг фото зургууд дээрээс харсан биз дээ.

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.184.252

оон

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.184.252

энэ комментийг бичсэн хүн ч гэсэн ертөнцөд байгаагүй юм

Avatar

Эрдэмтэн 2023-12-30 66.181.188.13

Яг Оросууд, Путин одоо ийм юм яриад байгаа юмшүү дээ !
Энэ бол Оростой нийлсэн монгол нохой л бнө доо!!!

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.188.13

Х|| сарын 29 буюу Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхэд МАХН-МАН маш хойрго ханддаг юм шүү ! Харин Х| сарын 26 буюу Бүгд Найрамдах засаг тогтоосон өдрийг Тусгаар Тогтнолыг зарлан тунхагласан өдөр мэтээр төөрөгдүүлэх ажлыг олон жил чимээгүйхэн хийж ирсэн юмаа.
Одоо залуучууд улам ухаажаад учры нь олдог ойлгодог болжээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж