Хятад Батлан хамгаалахын шинэ сайд томилов

Хятад Батлан хамгаалахын шинэ сайд томилов

Хятад Батлан хамгаалахын шинэ сайд томилов

Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу хэсэг хугацаанд олны өмнө харагдаагүй. Түүний оронд Хятадын байлдааны ажиллагаа, төлөвлөлт хариуцсан цэргийн байгууллагын дарга генерал Лю Жэнлиг томилох тухай өнгөрсөн аравдугаар сард яригдаж байв.

Гэвч байдал өөрөөр эргэж, Тэнгисийн цэргийн командлагч асан Дун Жуныг Батлан ​​хамгаалахын сайдаар томиллоо. Хятадын хууль тогтоох дээд байгууллага Баасан гаригт оны эцсийн хурлаа хийсэн. Энэ хуралдааны дараа Дун Жуныг томилсон тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Дун Жун 2021 оноос хойш Хятадын Тэнгисийн цэргийн дээд командлагчаар ажиллаж байсан. 

Сайд асан Ли Шанфуг огцруулахыг эрх баригчид аравдугаар сард албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс хойш Батлан хамгаалахын сайдын суудалд хэн суух вэ гэсэн яриа таамаг өрнөсөөр байв. Тэгвэл ийнхүү Дун Жун томилогдсоноор олон сарын таамаглал өндөрлөж байна.

Хятадын засгийн газар Ли Шанфугийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаар ирсэн. Ли гуравдугаар сард албан тушаалд томилогдсон боловч наймдугаар сараас сураггүй болжээ. Түүнийг алга болохоос ердөө долоохон хоногийн өмнө Хятадын цэргийн дээд удирдагчид Бээжинд хуралдсан. АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр Ли Шанфуг есдүгээр сард байцаахаар авч явсан гэх.

Энэ удаад Дун Жуныг томилсон тухай мэдэгдэхдээ ч Хятадын засгийн газар элдэв дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MARSHLSMS.L.D.ERDENEBAT. 2023-12-30 139.5.219.47

MONGOL.ULSIN.ULAANBAATAR.XOTIN.100.AILIN.SELBE.GOL.OBOLIN.ULIRALD.USNI.TUBSHIN.DEESHLJ.BAIGAA.N.XORLON.SYITGEX.YIL.AJILGAA.BAIGAAG.TASLAN.ZOGSOOXIG.XITAD.ULSIN.BATLAN.XAMGAALAX.TUSGAI.BAIGUULAGT.URIALJ.BAINA.XALUUN.XYITEN.XOTIN..USNI.SHUGAMIG.EBDEJ.GOLIN.USNI.TYBSHING.NEJ.BAIGAA.N.XORLON.SYITGEX.YIL.AJILGAA.SHY.OBLIN.ZAGT.USNI.TYBSHIN.NEMEGDXIG.ANGLIAR.POLEMATEZM.BOLON.POLEMOTEZMIN.YZEGDEL.GDDEG.BAINA.

Avatar

MARSHLSMS.L.D.ERDENEBAT. 2023-12-30 139.5.219.47

OROS.MONGOL.XITAD.ULS.ORNUUD.GAZAR.DOORX.TRENSHAANI.NYXNYYDEE.ONGOILGOJ.SHALGAJ.YZEXGYI.BOL.XULGAAJUUD.BEEJIN.LENINGRAD.XOTRUU.SANSARIN.TUSGAI.XURDTAI.BAGAJ.ASHIGLAN.OLUULAAN.NILJ.BYLEGLDEN.XYN.ALJ.ED.XORONGO.KOMPIANIG.N.XUBAAN.ABJ.ZEIFTEI.MONGO.XADGALAMJIN.BANKANDAX.XADGALUULSAN.MONGO.TOGROG.RUBEL.DOLAR.UIANIG.DEEREMDEN.ABJ.ULAANBAATAE.XOTOD.IREED.GAZAR.DOORX.MASH.OLON.XYNI.NAARAN.DEER.ZABXAIRJ..ARXIDAN.SOGTUURJ.BIE.YNLEX.ASUUDAL.IX.GARJ.XYN.XYNEE.ALJ.AMIDRAAD.BAIGAAG.ZOGSOO.

Avatar

Нэргүй 2023-12-30 103.57.95.200

alban tushaald hen negnii tomilloo geed yu bolloo gej delgerengui medeelel hiih yum hun tomilool biz. ANU- delgerengui medeelel uguh yum uu?! kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж