Украины хотуудад 158 удаа агаараас цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.12.30-нд нийтлэгдсэн

Украины хотуудад 158 удаа агаараас цохилт өгчээ

Украины хотуудад 158 удаа агаараас цохилт өгчээ

Оросын арми Баасан гаригт Украины хэд хэдэн хотод агаараас цохилт өгснөөр дор хаяж 17 хүний амь эрсдэж, 80 гаруй хүн шархдав. Энэ үйлдлийг иргэний дэд бүтцэд чиглэсэн асар том хэмжээний агаарын дайралт гэж Украин мэдэгдлээ. Тодруулбал, Баасан гаригийн үүрээр Украин 158 удаагийн агаарын цохилтод өртөв. Урьд өмнө ийм хэмжээний агаарын дайралт болж байгаагүй гэдгийг Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук хэллээ.

Агаарын довтолгоонд төрөл бүрийн, нисгэгчгүй нисэх онгоцууд оролцсон. Украины арми 27 "Шахед" дрон, 87 далавчит пуужинг амжилттай саатуулжээ. 

Цохилтод Украины гол хотууд болох Киев, Львов, Одесса, Днепр, Харьков, Запорожье өртөв. Тэр дундаа амаржих газар, сургууль, цэцэрлэгийн барилгууд, худалдааны төв, олон давхар орон сууцны барилгууд халдлагын бай болсныг ерөнхийлөгч Зеленский онцоллоо. 

Довтолгоо үүрийн 03:00 цагийн орчимд эхэлсэн байна.

Эх сурвалж: DEFENCE BLOG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж