Он солигдох мөчид Франц даяар аюулгүй байдлыг чангатгаж, 90 мянган хууль сахиулагчийг ажиллуулна гэж Дотоодын тагнуулын газрын дарга Селин Бертон мэдэгдлээ. Тэдний 6000 нь Парист байрлана.
Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины хэлснээр 1.5 сая гаруй хүн Елисейн талбайд болох баярын үйл ажиллагаанд оролцох төлөвтэй байна. Израиль, Палестины хямралаас улбаатайгаар терроризмын аюул маш өндөр байгааг тэр онцолжээ. Энэ хүрээнд цагдаа нар анх удаа нисгэгчгүй онгоцыг аюулгүй байдлын ажлын нэг хэсэг болгон ашиглах аж. Мөн хэдэн арван мянган гал сөнөөгч, 5000 цэрэг ажиллана.
Парис хотын шинэ жилийн баярын агуулга нь 2024 оны Олимпийн наадамд төвлөрнө. Үүнд "DJ" иж бүрдэл, ёслолын буудлага, Ялалтын нуман хаалга дээрх видео үзүүлбэр зэрэг багтах юм.
Эйфелийн цамхагийн ойролцоо нэгэн жуулчин халдлагад өртсөн хэрэг энэ сарын 2-нд гарсан. Энэ нь Олимпийн наадамд Парис бэлэн үү гэх асуултыг бий болгож, аюулгүй байдлын сорилтыг онцолжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ