Д.Дэлгэрням 3х3 сагсан бөмбөгийн оны онцлох тамирчдын нэг болжээ

Д.Дэлгэрням 3х3 сагсан бөмбөгийн оны онцлох тамирчдын нэг болжээ

Д.Дэлгэрням 3х3 сагсан бөмбөгийн оны онцлох тамирчдын нэг болжээ

FIBA 3×3 сагсан бөмбөгийн холбооны зүгээс 2023 оны онцлох тамирчдыг нэрлэжээ.


Страхиня Стоячич

Монголчуудын эчнээ мэддэг 3х3 сагсан бөмбөгийн супер тамирчдын нэг бол яахын аргагүй Стоячич. Түүний хувьд энэ жил ч гайхалтай байж, олон гайхалтай амжилтуудыг үзүүлж, УБ Хуишан Ни багийнхаа хамтаар зогсоогдошгүй байсны дээр Сербийн шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга болсон билээ.

"Доктор Стрэйнж" хочит түүнийг 3х3 сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин гэж зарим нь нэрлэдэг.

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от FIBA3x3 (@fiba3x3)

Жимммер Фредетт

Цагтаа NCAA-д гялалзаж, NBA-д тоглож явсан "Жиммер Маниа" 3х3 сагсан бөмбөг цойлж буй. Себу, Абу Дабигийн Их дуулгад багийнхаа хамтаар түрүүлж, өөрөө шилдгээр нь нэрлэгдсэн тэрбээр дэлхийн аварга болоход хоёрхон оноо дутсан. Хэрэв Сербийн эсрэг хийсэн тэр шидэлт орсон бол өдийд Фредетт дэлхийн аварга болчихсон зогсч байх байлаа. Гэхдээ тэр ирэх зуны олимпод хариугаа авахаар эргэн ирнэ.

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от FIBA3x3 (@fiba3x3)

Уорти де Йонг

Оноо, гайхалтай үзүүлбэрийн машин Нидерланд залуу Их дуулгад 9.3 оноо дунджилсан гэдэг сүрдэм үзүүлэлттэй. Хэрэв Стоячич байгаагүй бол Уорти энэ жилийн хамгийн шилдэг тамирчнаар нэрлэгдэх байсан биз. Тэрбээр Хонг Конгийн мастерст Амстердам HiPro багийнхаа хамтаар түрүүлж, Их дуулгын цангаагаа тайлж, өөрөө ч тэмцээний шилдэг болсон.

Деян Маястрович

Авсан шагнал, хүртсэн цомоороо "Маэстро"-той эн зэрэгцэх тамирчин 3х3 сагсан бөмбөгт үгүй. Тэрбээр Душан Булутаас эхлээд Стоячичтай хүртэл хамтдаа тоглож, өдийг хүртэл их спортдоо үнэнч яваа домогт нэгэн. Түүний шидэлт, хамгаалалт олон гайхалтай ялалтуудыг авчирсан билээ. Түүнтэй маргах хүн үгүй.

Стефан Миливоевич

Серби бол 3х3 сагсан бөмбөгийн эх орон. Тэр ч утгаараа жил бүр шинэ залуу авьяастнууд, хүчирхэг багууд төрөн гарч байдаг. Тэдний тод төлөөлөл бол Партизан баг болон Стефан Миливоевич. Түүний бие бялдар, тэсрэлт үнэхээр энэ жилийг чимсэн.

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от FIBA3x3 (@fiba3x3)

Нин Жан

Хятадын 3х3 сагсан бөмбөгийн холбоо өчнөөн зардал, мөнгө гарган эцэст нь тамирчдаа хөгжүүлж, шинэ лидерээ оллоо. Нин Жан Лимин Хуишан Ни багт Стефан Кожич, Михаило Васич хоёрт жилийн турш загнуулж, эцэст нь Чэндүд хэргээ гаргасан. Нутаг дээрээ гайхалтай тоглолтыг ч үзүүлж, өөрөө тэмцээний шилдгээр нэрлэгдсэн. Энэ ч утгаараа ирэх жил Парисын олимпод шигшээ баг манлайлах биз.

Квинси Диггс

Америкаас Европд суурьшин Вена багийнхаа хамтаар сайн тоглож байгаа Дигсс энэхүү жагсаалтад багтахгүй бол алдас болно. Өөрөө ч энэ жил Амстердамын тэмцээнд түрүүлж, шилдэг нь болсон. Ер нь бүхий л тэмцээнд Вена баг түрүүлэх багийн тоонд орж байсан.

Антонио Ралат

Пуэрто Рико бол 3х3 сагсан бөмбөгийн эртний түүхтэй баг. Гэвч хэсэг хугацаанд засварлаад байсан. Харин сүүлийн үед дэлхийн дэвжээнээ эргэн ирж байна. Ингэхдээ Антонио Ралат гэх алсын зайн шилдэг шидэгчийг дэлхий нийтэд танилцууллаа. Өдгөө 27 настай Ралат Сан Хуан багийнхаа хамтаар Европ, Америкийн шилдэг багуудыг хожихоос гадна шигшээ багтайгаа Америкийн цомд түрүүлсэн билээ.

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от FIBA3x3 (@fiba3x3)

Франк Сэгуэла

Францын баг Их дуулгад түрүүлж үзээгүй байсан. Харин Сэгуэла тэргүүтэй Парис баг Үши мастерст түрүүлж, түүх бичив. Сэгуэла ч шилдгээр нь нэрлэгдэж, онооны машин гэдгээ батлав. Тэрбээр энэ жил Их дуулгад 7.5 оноо дунджилжээ.

Даваасамбуугийн Дэлгэрням

Монголчууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга гэх эрхэм алдраа буцаан авахад түүний нөлөө асар их байсныг бүгд санаж байгаа байх. "The Bull" будагтай талбайд хэнийг ч, ямар ч байрлалаас илүүрхэж чаддаг хүчирхэг нэгэн. Үүнээс гадна Улаанбаатар ММС Энержи багийнхаа хамтаар Шанхайн мастесрт түрүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн анхны том түрүүг авчирсан билээ.

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Davaasambuu Delgernyam (@davaasambuu_delgernyam)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сарангэрэл 2023-12-29 66.181.178.173

Олимпын эрх чухал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж