Шинэ автобуснуудыг Сүхбаатарын талбайд байрлуулж олон нийтэд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2023.12.29-нд нийтлэгдсэн

Шинэ автобуснуудыг Сүхбаатарын талбайд байрлуулж олон нийтэд танилцуулна

Шинэ автобуснуудыг Сүхбаатарын  талбайд байрлуулж олон нийтэд танилцуулна

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгвэл эхний ээлжийн автобуснууд Улаанбаатар хотод ирсэн бөгөөд өнөөдөр 10-16 цагийн хооронд Сүхбаатарын талбайд шинээр нийлүүлж буй автобуснуудыг талбай дээр байршуулан олон нийтэд нээлттэй үзүүлэхээр болсон байна.  Шинээр оруулж ирж байгаа автобуснууд гурав хоногийн дараа үйлчилгээнд гарах бөгөөд нэгдүгээр сарын 20 гэхэд үлдсэн автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөсөн байна.

Хэдхэн сарын өмнө БНСУ-ын “Daewoo” компаниас нийлүүлсэн гэх ногоон автобусыг мөн л Сүхбаатарын талбайд байршуулан олон нийтийн хяналт, шалгалтаар оруулж байсан юм.  Тухайн үед “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж, ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг тодотгож байсан юм. Харамсалтай нь БНСУ-д үйлдвэрлэсэн автобуснууд чанарын шаардлага хангахгүй учраас хууль хяналтын байгууллагаар уг асуудал шалгагдаж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж