Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2023.12.29-нд нийтлэгдсэн

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

Монголчууд төр улсаа дахин сэргээж ХХ зууны эхэнд Монголын нэн шинэ түүхийг эхлүүлсэн өдөр бол арванхоёрдугаар сарын 29 билээ. Одоогоос яг 112 жилийн тэртээх энэ өдөр монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, устаж үгүй болохын ирмэг дээр байсан улсынхаа хувь заяаг гартаа атгаж чадсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны байгуулсан хүчирхэг төр улс бууран доройтож, Монгол хэмээх улс газрын зураг дээрээс баларч арилахад хүрээд байсан нь ердөө зуу гаруйхан жилийн өмнөх явдал билээ. Тэр гунигт цаг үеийн хэцүү бэрхийг зориглон сөрж, ухаан сийргээр улсаа тусгаарлан авч, Шинэ Монголын шинэ түүхийн эхийг тавьсан мэргэн, дайчин өвөг дээдсийн бахархалт түүхийг цаг цагийн монголчууд үеийн үед эрхэмлэн дурсах өдөр бол арванхоёрдугаар сарын 29 юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөртэй холбоотой дараах үйл явдлууд болно

Энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн баярын үйл ажиллагааны хүрээнд төр засгийн удирдлагууд Их эзэн Чингис хаан, жанжин Д.Сүхбаатар нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

12.00 цагт: "Монгол Улсын түүх (XX-XXI зуун)" таван боть бүтээлийн нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болно.

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд:

11.00-11.05 цагт: Богд хаант Монгол Улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуу эгшиглэж, Соёмбот тугийг Батцагаан Цогчэн дуганд ёслол хүндэтгэлтэйгээр зална.

11.05-11.10 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэндчилгээг Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр дэвшүүлнэ.

11.10-11.20 цагт: “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үйл явдал” сэдвээр Залуу Монгол судлаачдын нийгэмлэгийн судлаач, СУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Энхбаатар илтгэл тавина.

11.20-13.30 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Богдын дончод, Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма” лам хувраг сүсэгтэн олон хамтаар хурна.

14.30-15.00 цагт: “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолд лам нарын оруулсан хувь нэмэр” сэдвээр Да лам Х.Бямбажав айлдвар айлдана.

Богд хааны ордон музейд:

10.00-10.40 цагт: МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Ламын чодба хурж, цогчод өргөнө.

11.00-11.05 цагт: VIII Богд Жавзандамба хутагтын сэрэг дүрд мандал, хадаг өргөнө.

11.20-11.30 цагт: Богд хааны ордон музейн “Үнэт өв” үзэсгэлэнд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж нээлтийн үг хэлнэ.

13:00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан болно.

18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

-Зүүн Хүрээ Дашчойлон хийдэд "Тусгаар тогтнол" соёмбо бичгийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Монголын Үндэсний музейд: “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэн 2024 оны 2-р сарын 20 хүртэл үргэлжилнэ. Утас: 7011-0911, 7011-0913.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж