Нийт шүүгчийн хуралдаан болов

Нийт шүүгчийн хуралдаан болов

Нийт шүүгчийн хуралдаан болов

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Иргэн Г.Уянгаас ирүүлсэн “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг бүртгэсэн Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлтийг хэлэлцээд хариуг албан бичгээр хүргүүлэхээр болов.
  2. Давж заалдах шатны шүүх хуралдааны бэлтгэл ажлын журмыг хэлэлцэж баталлаа. Уг журам албажин гармагц Улсын дээд шүүхийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулна.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургадугаар бүлгийн 16.6 дугаар зүйлийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тухай албан ёсны тайлбарын төслийг хэлэлцээд бусад танхимаас санал авч, засан сайжруулаад дахин хэлэлцэхээр хойшлуулав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын шүүхийн цахим систем” төсөл, Улсын дээд шүүхийн Тамгын газар болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны тайлантай танилцаж, Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-29 66.181.191.132

шүүгч нь авилгалаа аваад хулгайчаа явуулаад цагдаа нь араас нь хөөцөлдөөд ажлаа алдаад яваад байх уу

Avatar

Нэргүй 2023-12-29 66.181.191.132

эд нар хуралдаад яах вэ манай шүүгч нар шийдвэр муу гаргана нэг талыг барьна Эрдэнэбилэгийг явуулсан шүүгч яасан бэ мөн өмнөговийн дарга нарыг яасан бэ таслан сэргийлэх арга хэмжээг буруу авсан шүүгчээр өөрөөр нь хулгайчийг нь олуулаад арга хэмжээ тооцдог гарсан зардлыг нь мөн шүүгч нь хариуцдаг болох хэрэгтэй

Avatar

Passports ? Docyment storage chemdn xylgailj 2023-12-29 216.38.195.74

t ###

Avatar

namaig chuluul Passport documenter security shyyxuin shuidbergyi gablj, ayga ys, zam xundlun garla gJPX? 2023-12-29 216.38.195.74

batalgaat + drxo

Avatar

ЗОЧИН 2023-12-29 37.120.212.139

МАФИЖСАН, ЯЛЗАРСАН ШҮҮГЧДИЙГ ЯАЖ ЦЭВЭРЛЭХ ЮМ БОЛ ДОО. МОНГОЛЫГ ГАНЦ САЙН САМАРЧ, ТҮҮГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ БАХАРХАЖ ЯВАА, ЦААЦАЛСАН Ч БАГАДАХААР НОВШУУД ДАА.

Avatar

irgen 2023-12-29 202.9.46.79

монголын шүүх хэзээ цэвэрших вэ??? шүүх ажлаа хийхгүйгээс болж хулгайчууд эх орныг минь тонож дууслаа…..хулгайчид нь оргон зайлаад алга болов….бүхэл бүтэн уулыг ухаад зөөгөөд дуусгадаг байсан бол одоо бүхэл бүтэн улсаа зарж, хэдэн арван их наядаар нь иддэг боллоо…одоо яах вэ шүүгчид ээ ….???!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-29 59.153.115.39

Дээд шүүхийн чанар чансаа 2000 оноос хойш унасаар уруудсаар одоо уланд хүрсэн!

Avatar

Зочин 2023-12-29 66.181.189.27

Манай энэ цаг үеийн ноцтой но той хорт хавдарууд чуулж дээ. Муухай золигнууд шүү. Эд сайн байх нь уул нь амархан шударга байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж