Бид хөгжлийг, амар амгалан сайхан амьдралыг улсын төсөв-мөнгөний зөв хуваарилалт, хүрэлцээ, аж ахуй, бизнесийн ашиг, өрхийн орлого, иргэдийн цалин хангамж гэх мэт олон зүйлтэй холбон ойлгодог тайлбарладаг, гэхдээ тухайн цаг хугацаа, орон зайд учир шалтгааны эх, мөн учгийг зөв олох, тайлах нь чухал.
Өнөөдөр Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөг хүрч, төсөв нь 27 их наяд төгрөг давж, эдийн засаг нь хэдэнтэй өсөж, дундаж цалин 1 сая 700 мянган төгрөг хэдийнээ давсан. Энэ тоон өсөлтүүд зургаа, долоон жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өсжээ. Зүй нь энэ бүх өсөлт ард иргэд, айл өрхийн амьдралын чанарт ямар нэг байдлаар хүртээгдэж, нөлөөгөө өгч байх ёстой. Бодох л зүйл. Энд юу хэлэх гээд байна уу гэхээр санхүү мөнгөний харилцаа гэдэг бол хүртээгдэж байж, эд эс болгонд жигд хуваарилагдаж байж хөгжлийн түлхүүр нь болдог жамтай гэдэг тухай.
2023 оны сүүл 2024 оны босгон дээр "Шунхлай" групп 30 жилийнхээ ойгоор бүх ажилтнаа "АПУ" ХК-ийн хувьцаа эзэмшигч болголоо. Энэ бол зөв хандлага, сайн жишиг, сайн засаглал. Группийн 7500 ажилтандаа нийт 3,031,660 хувьцаа эзэмшүүлж байна. Тэр бол хүртээмж, хамтын амьдрал, хамтын хөгжил. Өөрөөр хэлбэл энэ нь нэг талдаа хөрөнгийн зах дах иргэдийн оролцоог сайжруулж буй асуудал нөгөө талдаа группийн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрхийг хамт олондоо хүртээмжтэй, нээлттэй олгож буй харилцаа юм.
Тиймээс иргэн ч бай улс ч бай хөгжлийн эх нь бизнесийн тааламжтай орчин ялангуяа үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн хөгжил, харилцаа гэж би хардаг, хөгжингүй хүн төрөлхтөн бас тэгж замнасан байдаг.
Монголчууд бид том эрх ашиг, том боломж боломж болсон үндэсний баялаг бүтээгчдээ үгүйсгэж, гаднынхныг бусдыг ухамсарт бусаар даган дуурайж ирсэн нь өнөөдөр хөгжлийн хавханд өөрсдийгөө оруулсан. Өөр хэн ч биш. Харин тэд яаж хөгжив. Зөвхөн үндэсний баялаг бүтээгчдийнхээ ачаар. Чухал үед нь дэм болж, хүнд үеүдэд улс нь, ард иргэд нь тэднийхээ хүч нөөцөд тулгуурлан босдог энгийн ойлголт. Манайхаар бол тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэгтэй агаар нэг. Товчхондоо бол тэдний хөгжлийн нууц бол баялаг бүтээгчид. Тодорхой жишээг саная.
Өмнөд Солонгос улс Хонкон, Сингапур, Тайванийн хамтаар Азийн дөрвөн бар орон. Экспортод чиглэсэн эдийн засагтай. Цахилгаан бараа, гар утас, робот, хөлөг онгоц, ган хайлуулалт, автомашин үйлдвэрлэл нь эдийн засгаа авч явдаг. Энэ амжилтын гол үүргийг Өмнөд Солонгосын баялаг бүтээгчид буюу үндэсний үндсэн дамнасан корпорациуд Самсон, Хюньдэ, LG, Ханьжинь, SK, Кымху, Лотте, Түсань зэрэг экспортод чиглэсэн хэдэн компани ДНБ-ийн 90 хувийг бүтээн хөгжүүлсээр байна.
Япон улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд хоёрт ордог. Японы энэ агуу хөгжил мөн л үндэсний баялаг бүтээгчид, компаниуд болох Тоёота, Сони, Фoжифильм, Панасоник компанийн нэрийг дэлхий дахинаа андахгүй. Япон улс үйлдвэрлэлийн салбарт хамгийн хүчирхэг нь боловч байгалийн нөөц баялаг багатай. Японы компаниуд нийтээрээ гадаадаас түүхий эд авч, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоод, гадаадад борлуулж худалдаалдаг. Тэдний баялаг бол үндэстний мэдлэг боловсрол, шударга хөдөлмөр юм. Харин тэдний бахархал бол эдгээр баялаг бүтээгчид буюу үндэсний үндэстэн дамнасан корпорациуд юм.
Бид ядаж үндэсний үйлдвэр эрхлэгчдээ, хөдөлмөрлөж бүтээсэн хүмүүсээ улс төртэйгөө хутгаж хулгайч, луйварчин мэтээр хэлж ойлгуулж, харийн гэмээр сурталд автмааргүй байна. Бид ч бас хандлага, амьдралын харах өнцөг, хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Дэлхийн хөгжингүй улсуудын адил үндэсний хөрөнгөтнүүд нь улсаа эгзэгтэй үед нь авч явдаг, төр засаг нь итгэл хүлээлгэдэг, жижиг дунд үйлдвэр нь эднийгээ дагаад хөгждөг тэр эрүүл суурь бидэнд ус агаар мэт. Үүнд хүрэх зам бидэнд ойр байгааг Шунхлай группийн энэ удаагийн үйл явц харууллаа.
"Шунхлай Групп"-ийн Ерөнхийлөгч, "АПУ" ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайханы хэлснээс иш татвал: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлъя” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”. Тиймээ энэ хандлага, энэ үзэл биднийг, Монголыг өөд татна.
Бид уг нь АПУ ХК-ийн хувьцаа хэрхэн өсөж байна, технологи, менежмент нь хэрхэн сайжирч байна гэдгийг сонирхох ёстой юм л даа. Түүнээс биш муу "АПУ", муу Батсайхан гэх биш. Энэ цаг дор бид хандлагаа гурван зуун жаран градус өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж хамтдаа хөгжинө, сайхан амьдарна. "АПУ" компанийн бүтээгдэхүүн гаднын фэстивалаас "Гранд Хаан" брэнд, алтан медаль гэх мэтээр олон арван шагнал авч байгаа харагддаг. Энэ бол чанар, технологи, хүлээн зөвшөөрөлт юм. Энэ бол экспорт, Монголын, бидний мөрөөдөл шүү дээ.
Энэ шилдэг технологи, сайн менежмент бүхий компаний хувьцааг эзэмшигч болно гэдэг бол таны амьдралын баталгаа хангагдаж буй явдал юм.
Магадгүй дэлхийн хамгийн сонирхол татахуйц хөрөнгө бол сайн компаниудын хувьцаа юм. Та эдгээр бизнесүүдийн хамтран эзэмшигч байж, ашиг орлогоос нь насан туршдаа хуваалцах боломжтой болдог. Тэд өсөхийн хэрээр мөнгөн дүнгээр таны хувь хэмжээ өсөх болно. Сайн компаний хувьцааг тогтмол худалдаж авснаар та амьдралын баталгаагаа хангаж байна гэсэн үг. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг эзэлж буй "АПУ" ХК өнөөдөр 7500 хүнд дээрх боломжийг нэгэн зэрэг өгч чадсан нь бахархууштай. Хувьцаа бол хөрөнгө, бүр орлого авч ирдэг хөрөнгө.
Мөн тэдний бахархууштай зүйл бол "Шинэ хил хязгаар руу манлайлъя" урианы дор шинэ эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх том зорилго. Энэ нь байгалийн жамаар нөхөгддөг нөөц бололцоог ашиглан эрчим хүч гаргах сүүлийн үеийн технологийн дэвшилд тулгуурласан шийдлүүд байх аж. Энэ шийдэл монголчууд бидний тулгамдсан асуудал, мөрөөдөл. Монгол компани, монгол хүн технологийн шийдэл бүхий том зорилго тавин ажиллаж байгаад бид талархах ёстой. Ийнхүү улсаараа урагшлах үндэс бол үндэсний компаниудаа дэмжих, тэднийхээ хүчийг ашиглах, итгэл хүлээлгэх явдал юм.
Нэргүй 2023-12-28 103.212.119.140
манай улсад эсрэгээрээ үндэстэнээ шулж байдаг
зочин 2023-12-28 202.126.89.66
Монгол шиг том компаниудаа дэмждэг орон цөөн б**х аа. Барууны орнууд л гэхэд том кампаниудаас авах татварын хувь хэмжээ бусад бага дунд компанийхаас их гэж сонссон.Манайд бол бүх компаниас авах татвар ижил, эдгээрийг дэмжих хамгаалах хууль тогтоомж ялгаваргүй .Нөгөө талаар жижиг дунд компаниуд л иргэдийн ихэнхийг ажил орлоготой байлгадаг гэдэг биз дээ.Том компаниудад гомдоллох үндэс байхгүй
зочин 2023-12-28 202.126.89.66
Гэхдээ монополийн хуулийг хатуу мөрдөх хэрэгтэй.Хэн нэгэн нь зах зээлд монополь тогтоож болохгүй.Тэр Рокфеллер, Форд, морганы үэе шиг, жижиг дунд бизнэсээ сүйрүүлж,хэт баяжих шуналд автаж болохгүй.
Нэргүй 2023-12-28 66.181.182.83
Архины үйлдвэрийг хаавал таарна.
Нэргүй 2023-12-28 103.212.118.50
Bloombergiinhen nuur tsarai anchoroo hiigeed biee uneleed amidarchij ch bolkiyu adilhan 3 huuhediin aavtai yawaldaj 2 ohintoi bolson shdeee
иргэн 2023-12-28 59.153.115.35
Улс орондоо, нутаг усандаа байрлаад жижиг, том ямарч гэсэн юм хийж бүтээж өөрийгээ, гэр бүлээ,,цаашлаад орчныхноо ажилтай амьдралтай байлгаж буй хүмүүсээ чадах чинээгээрээ дэмжиж байцгаа олон түмээн. Том компанууд дэлхийн зиндаанд хүрч яваад бүгдээрээ талархаж, дэмжиж байж бидний амьдрал сайжирна, та түүнээс хувь хүртэж л байгаа. Энэ бол хүний, улсын оршин тогтнохын хууль, жам гэдгийг бүгдээрээ мэднэ, зүгээр л нэг бодоцгоо, ухаарцгаа. Шинэ ондоо өөдрөг сэтгэлээр хандая.
Нэргүй 2023-12-28 59.153.115.39
Монголчууд бид 70 жил нийтээрээ тэгш ядуу нийгэмд амьдпарсан учраас хэн нэг нь бусдаас илүү гарахыг тэвчдэггүй араншин бат бөх суусан тул зах зээлд орсны дараа өөд цойлсон нэгийгээ атаархан хөлнөөс нь чирж татаж унагаж сэтгэл ханадаг хэвээр!!! Ийм хүмүүжилтэй хүмүүс засарна гэж байхгүй тул шинэ үе гарч ирж байж л нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөнө!!
зочин 2023-12-28 202.126.89.47
Шунал бол хүний сайн чанар биш.Иргэд соц нийгэмд ядуу амьдарч байсан гэдэг бол гүтгэлэг.Тэр үед одоогийн хөгжил байгаагүй нь үнэн. Гэхдээ иргэдийн амьдралыг сайжруулах талаар төрөөс бүхнийг хийж байсан Харин хөрөнгөтөн орнуудад жинхэнэ дарлал мөлжлөг колоний систем оршиж байсан. Хүмүүс улс орон бүрт үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэж, үхэж зовж дайны хөлд үрэгдэж байсан.ОХУ-д октябрын хувьсгал ялсанаар дэлхий капитализмын гинжнээс салсан.Эрх чөлөө эдэлж эхлэсэн.Хөгжлийн замд орсон.
зочин 2023-12-28 202.126.89.47
Энэ нөхөр ч социализмийн үер ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан хамгийн ашигтай үйлдвэрийг үнэгүйдүүлж байгаад банкны зээлээр өөрийн болгож аваад,иргэдийг архиар хордуулж,шулж хөлжиж баяжаад, монголын хамгийн том баячуудын нэг гэж даналзаж байна.
Нэргүй 2023-12-28 126.77.116.185
Япон тэр том компаниуд нь бүгд үүсгэж байгуулсан эзэддээ хамааралгүй болсон тэгж байж тэгш зарчим ирдэг юм. Тэгхэд энэ хүний ах нь худалдааны хууль гаргаж,талбайн хэмжээ зааж жижиг худалдаачдыг устгах гэж зүтгэж байлаа
Нэргүй 2023-12-28 59.153.115.39
Компани эхэн үедээ тэгэж тэнэглэдэг юм! хөгжөөд томроод ирэхээр гайгүй болдог юм.
Нэргүй 2023-12-28 124.158.64.205
Баялаг бүтээгчид үндэстнээ авч явдаг. Энэ үнэн. АПУ, М Си Эс, МАК …… Үүнийг ард түмэн ойлгосон цагт Монгол улс хөгжин цэцэглэнэ. Уул нь их энгийн ойлголт шүүдээ.
Нэргүй 2023-12-28 66.181.186.252
MAK-iig bol medexgui yum. Tsalin ni bol APU-giin tuvshind xurexgui l baix.
Зочин 2023-12-28 103.145.234.35
ХУЛГАЙЧ НАР УЛС ОРНЫГ АВЧ ЯВДАГ ГЭНЭ ҮҮ
ЭЛИЙРЧ БАЙХ ШИВДЭЭ
mnbvc 2023-12-28 176.66.87.78
Архи наас өөр юм үйлдэрлээч…
Нэргүй 2023-12-28 66.181.182.83
Архинаас өөр юм үйлдвэрлэдэг, гэхдээ бас л хортой бүтээгдэхүүнүүд. Ж-нь нуль чихэртэй ундаа шүүс, хуурай сүүг үнээний цэвэр сүү хэмээн хулхиддаг.
Нэргүй 2023-12-28 178.208.111.252
Иймэрхүү худал тархи угаалтыг зогсоох хэрэгтэй. Энэ бол зөвхөн өөрсдийгөө дөвийлгөх гэсэн бодлого. Улс үндэстнийг зөв бодлого авч явдаг. Түүнээс ямар хувийн байгууллага биш.
Нэргүй 2023-12-28 183.177.97.14
Архи үйлдвэрлэхээ болчих оо хө
Нэргүй 2023-12-28 66.181.186.252
Spirt xyatadaas oruulj irj nairuulax ni uu chi.
Нэргүй 2023-12-28 202.21.107.91
Mongoliig arhin dalaid chirj oruulsan ger buliinhen l dee. Harin suuliin ued arhinaas ni elsen chiher amtagdahgui bolson gene. Muu ger bul dee.
Cop 2023-12-28 202.126.88.144
Газар нутаг үндэсний баялаг. Бөхчүүд, тамирчид, дуучин, жүжигчид улс орноо авч явдаг. Бусад мэргэжлийнхэн бол үнэндээ нохойн жогорхой юм…
Нэргүй 2023-12-28 178.208.111.252
Энэ бол хамгийн худал суртал ухуулга. Яг үнэндээ эд зөвхөн өөрсдийнхөө төлөө явдаг. Та нар монголын бөх, дуучин, жүжигчидээр улсаа удирдуул маш хурдан сүйрэх болно.
бат 2023-12-28 66.181.179.220
Материаллаг баялаг үндэсний баялаг уу? Монгол баялагаараа дэлхийн эхний 20 улсад ордог. Тэгээд яагаад ядуу байгаа юм. Хүн нь үндэсний баялаг.Хүн хөгжснөөрөө үндэстэн хөгждөг.Материалаг баялаг бол зүгээр хэрэглэгдэхүүн.
Иргэн 2023-12-28 103.140.10.202
Спиртэн далайд монголыг живүүлчихээд баялаг бүтээгч гэж гуцна биз с** чинь өчнөөн хүний үр хүүхдийн амьдрал сүйрүүлчихээд ямар нүүрээрээ ард түмний өмнө гарч ирнээ үнэн шир юм аа
Нэргүй 2023-12-28 103.212.118.211
архи үндэсний баялаг уу
Нэргүй 2023-12-28 202.9.46.96
1 кг нь 60к үнэтэй Хонин Нуга гэж бяслаг хийгээд байвал яаж хөгжих вэ дээ. Тэрийг чинь нүүрсчингүүд л авч дийлэх байх
Нэргүй 2023-12-28 178.208.111.252
Би монгол хүн биш гэхдээ энд нэг юмыг бичье. Бяслаг бол нийтийн хүнсэнд ордог. Гэтэл монголд баян хүн иддэг гэсэн ойлголттой. Энэ бол тэр үйлдвэрлэгчийн ядуу бодлого. Та нар европын орнуудад бяслаг баян хүн иддэг гэж яривал, хэн ч ойлгохгүй. Энэ бол мөн л та нарыг төөрөгдүүлж буй бодлого.
зочин 2023-12-28 202.126.89.47
АНУ-д жишээ нь сүү 4 янзын үнэтэй. Хамгийн хямд нь их үнэтэй сүүнээс 3 дахин хямд байна. Учир нь чанар маш муу, ядууст зориулсан сүү ажээ. Өндөр үнэтэй нь баячууд хангалуун худалдан авах чадвартай иргэдэд зориулсан сүү ажээ..Хайрцаг дээрээ өвс ногоо иддэг үнээний сүү гэж тэмдэглэсэн байна. Үүнийг дэлгүүрээс шууд сурвалжилж мэдээлсэн,АНУ-д ядуус,гуйлагчин,мансуурагчид өлсгөлөн хүмүүс маш олон.Бид барууны сурталчилгаанд хууртан үүн рүү л тэмүүлж байна.
Нэргүй 2023-12-28 202.55.188.92
үндэсний үйлдвэрлэгчид дамчин сэтгэхгүйгээсээ салаагүй цагт үйлдвэрлэл хөгжихгүй
Зочин 2023-12-28 66.181.187.35
Энэ хулгайч монголчуудыг архиар угжиж живүүлж байж үхсэнээ хуцдаг бна аа. 30 жил дам хийж монголчуудаар тэжээлгэлээ. Монголчуудаа шуллалаа. Экспорт бхгүй. Экспорт хийж валют олж ирчэхээд хуцдаг болоосой. Дамын наймаа эрхэлж ядарсан хэдэн монголчуудын кармаг нь сэгсэрч архинд живүллж бгаагаа ойлоогүй л явдаг юм бх даа. Экспорт хийж валют олж ирчэхээд хуцаач