Орос, Энэтхэг улсууд хамтран цэргийн техник үйлдвэрлэх төлөвлөгөөгөө хэлэлцэж, ахиц дэвшил гаргалаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Тэрбээр Москвад айлчилж буй Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай хэлэлцээ хийснийхээ дараа ингэж мэдэгдэв.
ОХУ-д хийж буй тав хоногийн айлчлалаа Даваа гаригт эхлүүлсэн Энэтхэгийн сайдтай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Лавров хоёр улс цэрэг, техникийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэр дундаа орчин үеийн зэвсэг үйлдвэрлэх талаар ярилцсан гэжээ. Лавров “Бид мөн энэ чиглэлээр тодорхой алхмуудыг хийсэн" гэв.
Барууны хориг арга хэмжээ Оросын нефтийн тээвэрлэлтийг хязгаарлах болсон. Тиймээс Оросын эдийн засгийн тулгуур багана газрын тосны экспортын хувьд нэн чухал түнш нь Энэтхэг болоод буй.
"Хоёр улсын худалдааг улам тогтвортой болгох нь нэн чухал. Үүнийг хэрхэн яаж хийх вэ гэдгээ бид бодох шаардлагатай" гэж Жайшанкар хэлжээ. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 50 тэрбум ам.доллар давсан нь бүх цаг үеийн дээд амжилт болсон байна. Энэ онд дээд амжилтаа дахин эвдэх төлөвтэй байгааг Жайшанкар онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: NIKKEI ASIA
Холбоотой мэдээ